АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 3 ДУГААР САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА

Нийтэлсэн: 2015 он 04 сар 10. 20 цаг 06 минут

I. Нийгмийн үзүүлэлт

I.1. Хүн ам

Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2015 оны эхний 3 сард 363 хүүхэд шинээр мэндэлж, 70 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 293 болж  2014 оны мөн үеийнхээс 35.6 хувиар буюу 77-оор өслөө.  1000 хүнд ногдох төрөлт 6.4, нас баралт 1.2 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.7 пунктээр өсч, нас баралт 0.6 пунктээр буурсан байна.

I.2  Хөдөлмөр

Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо эхний 3 сарын байдлаар 754 байгаагийн 341 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 99 хүнээр буюу 12.3 хувиар, 2014 оны 12 дугаар сарынхаас 36 хүнээр буюу 4.8 хувиар буурсан байна. Эхний 3 сард хөдөлмөрийн хэлтэст 284 иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 57 иргэн ажилд зуучлагдан оржээ.
       Ажилгүй иргэдийг насны ангиллаар ньүзвэл 66.6 хувьнь 15-34 насны залуучууд байна.

       Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 18.6 хувь нь дээд, 3.1 хувь нь тусгай дунд, 6.1 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 53.7 хувь нь бүрэн дунд, 15.1 хувь нь суурь, 2.7 хувь нь бага боловсролтой, 0.7 хувь нь боловсролгүй хүмүүс байна.
       Эхний 3-р сарын байдлаар 76 шинэ ажлын байр бий болсны дотор үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбар 30 буюу 39.5 хувь, боловсруулах үйлдвэрийн салбар 21 буюу 27.6 хувийг тус тус эзэлж байгаа нь өндөр үзүүлэлтэй байна.

I.3  Нийгмийн даатгал, халамж:

Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 2.5 тэрбум төгрөг болсон байна. Сайн дурын даатгуулагчид 124.6 сая төгрөгний шимтгэл оруулсан байна. Нийт 7312 иргэнд 5.0 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг бүрэн олгосон байна. Тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.3 хувиар өссөн байна.
       Нийгмийн халамжийн сангаас 0.8 тэрбум төгрөгийг 7.8 мянган иргэнд, улсын төсвөөс 0.8 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 6.1 мянган иргэнд тус тус олгосон байна.

 I.4  Эрүүл мэнд

Он гарсаар 1-р улирлын байдлаар 58.5 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 25.8 хувиар, 3.2 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь 5.9 хувиар, урьдчилан сэргийлэх үзлэгт 13.7 мянган хүн хамрагдсан нь  48.1 хувиар тус тус буурсан байна.
       Түргэн тусламжийн дуудлага 4.3 мянган удаа гарсны 1.1 мянга буюу 25.6 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт түргэн тусламжийн дуудлага 23.2 хувиар, алсын дуудлага 26.7 хувиар тус тус буурсан байна.

        Аймгийн хэмжээнд 359 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 363 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 41 буюу 12.9 хувиар, хүүхдийн тоо 44 буюу 13.8 хувиар тус тус өссөн байна.
       Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 2015 оны эхний 3 дугаар сард 201 болж, өмнөх оны мөн үеийнхээс 63 хүн буюу 45.7 хувиар өсөхөд салхинцэцэгээр өвчлөгчдийн тоо 59 буюу 8.4 дахин, сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 9 буюу 90.0 хувь, бусад өвчлөлөөр өвчлөгчдийн тоо 19  буюу 20.0 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.
       Нялхсын эндэгдэл энэ оны эхний 3 дугаар сард 4 болж, өмнөх оны мөн үеийнхээс 5 хүүхдээр, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1 болж, өмнөх оны мөн үеийнхээс 1 хүүхдээр буурчээ.

I.5  Соёл, урлаг:

Хөгжимт жүжгийн театр: нь 1.5 мянган үзэгчдэд 7 тоглолтоор үйлчилж 17.3 сая төгрөгийн орлоготой ажилласан байна. Өмнөх оны мөн үеэс үзэгчдын тоо 0.1 мянга буюу 6.3 хувиар, харин тоглолтын тоо 1-ээр буюу 12.5 хувиар тус тус буурч,  орлого нь  7.2 сая буюу 70.7 хувиар өсчээ.
       Музей: 2.1 мянган үзмэрээр 0.4 мянган хүнд үйлчилж 656.5 мянган төгрөгийн орлоготой ажилласан байна. Өмнөх оны мөн үеэс үзмэрийн тоо 38 буюу 1.9 хувиар өсч, харин  үзэгчдийн тоо 2 дахин өссөн байна.
       
Номын сан: Нийт 46.1 мянган номоор 8.1 мянган уншигчдад үйлчилсэн нь өмнөх оны мөн үеэс номын тоо  0.8 мянга буюу 1.7 хувиар өсч, уншигчдын тоо 6.1 мянга буюу 42.9 хувиар буурсан гүйцэтгэлтэй байна

 I.6  Газар өмчлөл:

Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр нийт 9501 иргэн газар өмчилж авахаар өргөдөл гаргаснаас 8238 иргэнд 731.32 га газар өмчлүүлэх шийдвэр гараад хэрэгжиж байна. Өмнөх оны мөн үеэс өргөдөл гаргасан иргэдийн тоо 1009,  Засаг даргын шийдвэр гарсан 599 иргэнд 41.32 га газрыг тус тус олгоод байна.

I.7 Гэмт хэрэг

Аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн мэдээгээр оны эхний 3 сард 98 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 9 хүн нас барж, 42 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 7-оор буурсан байна.
       Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 184.8 сая төгрөгийн хохирол учирсны 26.0 хувийг нөхөн төлүүлжээ. Гэмт хэрэгт 90 хүн холбогдон сэжиглэгдсэний 17.8 хувь нь согтуугаар, 16.7 хувь нь бүлэглэнгээр хэрэг үйлджээ.

        Нийт 185 хүн эрүүлжигдсэн нь урьд оны мөн үеийнхээс 352 хүн буюу 65.5 хувиар буурсан байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 29 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авхуулсан байна.

II. Эдийн засгийн үзүүлэлт

II.1 Мөнгө, банк, даатгал

Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт, Капитал банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 95.9 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 0.4 тэрбум төгрөг буюу 0.4 хувиар, өмнөх оны мөн үеэс 20.0 тэрбум төгрөг буюу 26.3 хувиар тус тус өссөн байна.
       Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 31.5 тэрбум төгрөг болж оны эхнээс 2.5 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 2.5 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.

      Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл эхний 3 сарын эцэст 0.7 тэрбум болж өмнөх сараас 0.8 тэрбум төгрөгөөр буурч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 0.7 хувийг эзэлж байна.
       Даатгал: Даатгалын байгууллагуудын хураамжийн орлого 53.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 71.8 хувиар өссөн байна.
      Нөхөн төлбөр 110 хүнд 14.3 сая төгрөгийг олгосны дотор авто тээврийн хэрэгсэлд 0.8 сая, гэнэтийн осолд 4.2 сая, хөдөлмөрийн чадвар түр алдалт 2.2 сая, жолоочийн хариуцлагад 6.2 сая, хүүхдийн гэнэтийн ослын даатгалд 0.9  сая төгрөгийг тус тус олгожээ.

II.2 Төрийн санхүү:

Аймгийн төсвийн нийт орлого эхний 3 сард 12.6 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 0.7 тэрбум төгрөг буюу 5.8 хувиар өсч, төсвийн зарлага санхүүжилт 9.5 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.8 тэрбум төгрөг буюу 15.7 хувиар буурчээ.
       Аймгийн нэгдсэн төсвийн 9.6 хувийг татварын орлого, 1.3 хувийг татварын бус орлого, 89.1 хувийг тусламжийн орлого эзэлж байна.

II.3  Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.
       Хэрэглээний үнийн индекс 2015 оны 3 дугаар сард өмнөх сараас 0.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 10.1  хувь, жилийн эцсээс 2.4 хувиар өслөө.

       Ерөнхий индекс өмнөх сарынхаас 0.6 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 2.2 хувь, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис бүлгийн үнэ 0.2 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.4 хувь, эм, тариа, эмнэлэгийн үйлчилгээ бүлгийн үнэ 0.3 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ 1.0 хувь, зочид буудал, зоогийн газар, дотуур байрны бүлгийн 0.8 хувь, бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 1.6 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.

II.4  Хөдөө аж ахуй

Мал төллөлт төл бойжилт. 2014 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 1.2 сая хээлтэгч малын 16.1 хувь буюу 196.0 мянган хээлтэгч 2015 оны  эхний улирлын байдлаар төллөсөн байна. Таван төрлөөр нь авч үзвэл: эм хонь 19.1 хувь, эм ямаа 14.6 хувь, ингэ 11.2 хувь, үнээ 8.7 хувь, гүү 6.1 хувь төллөжээ.
       Гарсан төлийн 99.9 хувь болох 196.3 мянган төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 101.2 мянга буюу 2.1 дахин өссөн байна.

       Энэ оны эхний улирлын байдлаар төл бойжилтыг төрлөөр нь авч үзвэл: хурга 100.0 хувь, ишиг 99.9 хувь, унага, тугал 99.7 хувь, ботго 98.9 хувь байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ишиг, хурга, тугал 0.3-1.1 пунктээр өсч, харин ботго, унага 0.2-1.1 пунктээр буурсан байна.
      
Малын онд оролт: Том малын зүй бус хорогдол эхний 3 сарын байдлаар  2.2 мянган толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.3 мянган толгой буюу 51.3 хувиар буурсан байна. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: тэмээ 8, адуу 48, үхэр 114, хонь 968, ямаа 1080 толгой байна.
       Аймгийн хэмжээнд хорогдсон нийт мал оны эхний малын 0.1 хувийг эзэлж байна. Нийт хорогдолд өвчнөөр хорогдсон малын 1.4 хувь буюу 30 толгой мал хорогдож өмнөх оны мөн үеэс 98.7 хувиар буурчээ.

       Малын нийт хорогдлын 48.7 хувийг ямаа эзэлж байна.

II.5 Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 7.6 тэрбум төгрөг болж өмнөх оноос 0.5 тэрбум төгрөг буюу 6.2 хувиар буурчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: боловсруулах аж үйлдвэрийнх 120.7 сая төгрөг буюу 13.7 хувиар өсч, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 5.3 тэрбум төгрөг буюу 7.0  хувь, цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 2.1 тэрбум төгрөг буюу 12.5 хувиар тус тус буурлаа.
       Оны үнээр 35.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оноос 18.0 тэрбум төгрөгөөр дээгүүр гүйцэтгэлтэй байна.

       Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс хүрэн нүүрс, дулаан, цахилгаан, аарц, бялуу, талх, хэвийн боов, хийжүүлсэн цэвэр ус, рашаан, монгол дээл, хэрчсэн гурил, ажлын хувцас, монгол гутал, хүрэм, туурга, гэрийн бусад модон тавилга зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үеэс өссөн байна.

 II.6 Тээвэр, холбоо

Тээвэр: Авто тээвэр бүхий байгууллагууд эхний 3 сард 64.4 мян.тн ачаа, давхардсан тоогоор 10.4 мянган зорчигч эргэлт тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 41.1 мян.тн буюу 1.8 дахин өсч, харин зорчигчдын тоо 16.3 мянган хүн буюу 60.8 хувиар буурчээ.
        Авто тээврийн орлого 2.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.6 тэрбум төгрөг буюу 41.6 хувиар буурсан байна.

       Холбоо: Ашиглалтын орлого 112.7 сая төгрөгт хүрсний 34.9 сая төгрөг нь хүн амаас орсон байна. Өмнөх оны мөн үеэс холбооны орлого 9.7 сая төгрөг буюу 8.0 хувиар, хүн амаас орох орлого 9.7 сая буюу 21.7 хувиар буурсан байна.
       Телефон цэгийн тоо 668 болж, өмнөх оны мөн үеэс 92-оор буурсан байна.

 

Эх файлаар татах бол энд дарна уу.
 


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2019 оны 11-р сарын 06-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг 7000
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 7500
  Элсэн чихэр, кг 1917
  Цагаан будаа, кг 2283
  Шингэн сүү, л 1800
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1860
  Бензин, А-92 1930
  Дизелийн түлш 2437
  Боодолтой өвс 6000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019