САНХҮҮ ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭСТЭЙ ХАМТАРЧ СУРГАЛТ ХИЙСЭН ТАЛААР

Нийтэлсэн: 2015 он 04 сар 05. 15 цаг 37 минут

 Сургалтын зорилго бол Санхүү, Статистик, Татварын мэдээ, тайлан хоорондоо зөрөх үндэсгүй, цаг хугацаандаа үндэслэл сайтай гаргаж байхыг  ААНБ-ын Захирал, нягтлан бодогч,  нарт ойлгуулах явдал байлаа. 2015-04-01-03-ны өдрүүдэд Түвшинширээ, Баяндэлгэр сумдад Санхүү төрийн сангийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн У.Баярхүү, Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Хад нэр  ААНБ-ын захирал болон мэдээ хариуцсан нягтлан бодогч нар сургалт хийх, мэргэжлийн зөвлөгөө өгөх ажлаар хамтарч ажиллалаа.  ААНБ-ын  Захирал,нягтлан бодогч нарт  “Анхан шатны бүртгэлийн хөтлөлтийг сайжуулах”  тайлан балансыг хэрхэн үнэн зөв гаргах талаарх сургалтыг Төрийн сангийн бүртгэл харицсан мэргэжилтэн У. Баярхүү персантаци бэлтгэн  заалаа.  Энэ хичээлтэй уялдуулан санхүүгийн  тайлангаас Статистикийн жилийн эцсийн ААНБ-1, 2  мэдээг хэрхэн гаргах талаар болон анхан шатны мэдээллийн эх үүсвэрийг үндэслэн сар, улирлын мэдээнүүдийг цаг хугацаанд нь үнэн зөв гаргаж мэдээлж байх талаар  сургалтыг  өглөө. Мөн эдгээр хүмүүст  Статистикийн тухай хууль, захиргааны хариуцлагын  тухай хуулийн холбогдох заалтаар  персантаци бэлтгэн сургалтыг ахлах мэргэжилтэн Ц.Хад  хийлээ.  Тухайн сумдын Санхүү төрийн сангийн албаны дарга болон санхүүгийн мэргэжилтнүүд хүмүүсийг хамралт сайтай зохион байгуулж оролцууллаа.


Сэтгэгдэл бичих
            7 хоногийн үнийн мэдээ

 /2020 оны 06-р сарын 3-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1333

  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 11500
  Ямааны ястай мах, кг

8500

  Элсэн чихэр, кг 1917
  Цагаан будаа, кг 2550
  Шингэн сүү, л

1800

  Ноолуур, кг

50000

  Бензин, А-80 1463
  Бензин, А-92

1533

  Дизелийн түлш 2120
  Боодолтой өвс 7000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020