АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2 ДУГААР САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА

Нийтэлсэн: 2015 он 03 сар 13. 09 цаг 43 минут

I. Нийгмийн үзүүлэлт
I.1 Хүн ам
Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр эхний 2 дугаар сард 230 хүүхэд шинээр мэндэлж, 45 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 185 болж 2014 оны мөн үеэс 48.0 хувиар буюу 60-аар өслөө. 1000 хүнд ногдох төрөлт 4.0, нас баралт 0.8 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.4 пунктээр өсч, нас баралт 0.5 пунктээр буурсан байна.

I.2 Хөдөлмөр
Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2015 оны 2 дугаар сарын эцэст 774 болсны 376 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 717 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 8.0 хувь буюу 53 хүнээр өсч, 2014 оны 12 дугаар сарын эцсээс 3.8 хувь буюу 28 хүнээр буурсан байна.

       2 дугаар сарын байдлаар хөдөлмөрийн хэлтэст 142 иргэн шинээр бүртгүүлсний 18 иргэн ажилд зуучлагдан орсон байна.
       Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 60.1 хувь нь 15-34 насны залуучууд байна.
       Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 15.3 хувь нь дээд, 2.5 хувь нь тусгай дунд, 4.5 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 52.3 хувь нь бүрэн дунд, 18.9 хувь нь суурь, 5.4 хувь нь бага боловсролтой, 0.9 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

1.3 Нийгмийн халамж
Нийгмийн халамжийн сангаас нийт 1.1 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 9.0 мянган иргэнд олгосноос халамжийн сангаас 0.5 тэрбум төгрөгийг  3.6 мянган иргэнд, улсын төсвөөс 0.6 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 5.4 мянган иргэнд тус тус олгожээ.

I.4 Эрүүл мэнд
Аймгийн хэмжээнд эхний 2 дугаар сарын байдлаар 36.1 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар буурч, 2.1мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 7.6 мянган хүн хамрагдсан нь 49.0 хувиар буурлаа.
     Түргэн тусламжийн дуудлага 3.2 мянган удаа гарсны 0.8 мянга буюу 25.0 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал алсын дуудлага 20.0 хувиар буурсан байна.
      Аймгийн хэмжээнд 2015 оны эхний 2 дугаар сард 227 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 230 хүүхэд болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 26-аар, хүүхдийн тоо 31-ээр тус тус өссөн байна.
      Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо эхний 2 сард 138 болж, өмнөх оны мөн үеийнхээс 41 хүн буюу 42.3 хувиар өсөхөд цусан суулга, салхинцэцэг, сүрьеэ, трихоминиаз зэрэг өвчлөгчдийн тоо өссөн нь голлон нөлөөлсөн байна.

I.5 Гэмт хэрэг
Аймгийн хэмжээнд 2015 оны 2 дугаар сард 68 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 7 хүн нас барж, 26 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 10-оор буурсан байна. Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 96.1 сая төгрөгийн хохирол учирсны 42.0 хувийг нөхөн төлүүлжээ.

        Гэмт хэрэгт 60 хүн холбогдон сэжиглэгдсэний 16.7 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ.
        Нийт 127 хүн эрүүлжигдсэн нь урьд оны мөн үеийнхээс 236 хүн буюу 65.0 хувиар буурсан байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 17 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авхуулсан байна.

II. Эдийн засгийн үзүүлэлт
II.1 Мөнгө, банк:
Монгол банкны мэдээгээр
ХААН, Төрийн, Хас, Голомт, Капитал банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 95.9 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 0.4 тэрбум төгрөгөөр буюу 0.4 хувиар, өмнөх оны мөн үеэс 20.3 тэрбум төгрөгөөр буюу 26.8 хувиар өссөн байна.
      Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 33.2 тэрбум төгрөг болж оны эхнээс 2.4 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 1.6 тэрбум төгрөгөөр өссөн байна.
      Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл эхний 2 сарын эцэст 1.5 тэрбум болж өмнөх сараас 1.0 тэрбум төгрөгөөр өсч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 1.6 хувийг эзэлж байна.

II.2 Төрийн санхүү:
Аймгийн төсвийн нийт орлого эхний 2 сард 10.4 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум төгрөг буюу 22.0 хувиар өсч, төсвийн зарлага санхүүжилт 5.3 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.0 тэрбум төгрөг буюу 15.7 хувиар буурчээ.
       Аймгийн нэгдсэн төсвийн 5.5 хувийг татварын орлого, 0.9 хувийг татварын бус орлого, 87.0 хувийг тусламжийн орлого эзэлж байна.

II.3 Хэрэглээний үнийн индекс
Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2015 оны 2 дугаарсард өмнөх оны мөн үеэс 10.3 хувь, жилийн эцсээс 1.7 хувь, өмнөх сараас 0.4 хувиар тус тус өслөө.
       Ерөнхий индекс өмнөх сарынхаас 0.4 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 0.1 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 3.4 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 0.7 хувь, бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 0.1 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.

II.4 Хөдөө аж ахуй
Малын онд оролт: Том малын зүй бус хорогдол 2015 оны 2 дугаар сард 1315 толгой болж, өмнөх оны мөн үеэс 2187 толгойгоор буюу 62.5 хувиар буурсан байна. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: тэмээ 1, адуу 16, үхэр 31, хонь 593, ямаа 674 толгой байна. Малын нийт хорогдлын 51.3 хувийг ямаа эзэлж байна.
       Аймгийн хэмжээнд хорогдсон нийт мал оны эхний малын 0.1 хувийг эзэлж байна. Нийт хорогдолд өвчнөөр хорогдсон малын эзлэх хувь 0.9 хувь буюу 12 толгой мал хорогдож өмнөх оны мөн үеэс 99.4 хувиар буурчээ.

II.5 Аж үйлдвэр
Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 5.0 тэрбум төгрөг болж өмнөх оноос 0.1 тэрбум төгрөг буюу 0.8 хувиар буурчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 3.5 тэрбум төгрөг буюу 10.2 хувиар буурч, боловсруулах аж үйлдвэрийнх 84.1 сая төгрөг буюу 1.3 дахин, харин цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 1.5 тэрбум төгрөг буюу 2.5 хувиар тус тус өслөө.

       Оны үнээр 22.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оноос 10.8 тэрбум төгрөгөөр дээгүүр гүйцэтгэлтэй байна.
      Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс хүрэн нүүрс, дулаан, цахилгаан, аарц, бялуу, нарийн боов, талх, хэвийн боов, хиам, хийжүүлсэн цэвэр ус, рашаан, монгол дээл, хэрчсэн гурил, ажлын хувцас, монгол гутал, хүрэм, туурга, гэрийн бусад модон тавилга зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үеэс өссөн байна.


Эх файлаар татах бол энд дарна уу.
 

 


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2019 оны 09-р сарын 11-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг 8000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 1917
  Цагаан будаа, кг 2283
  Шингэн сүү, л 1200
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1860
  Бензин, А-92 1930
  Дизелийн түлш 2437
  Боодолтой өвс 5000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019