ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО МОНГОЛ УЛСЫН 3 САЯ ДАХЬ ИРГЭНИЙГ ТОДРУУЛЖ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

Нийтэлсэн: 2015 он 01 сар 28. 20 цаг 01 минут

Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 3 дугаар хэсгийн 25-д “Улсын хүн ам саяар нэмэгдэх бүрт тэдгээрийг бүртгэн баримтжуулж,  Монгол Улсын Ерөнхийлөгчид мэдээлэх”  заалтыг үндэслэн Үндэсний статистикийн хороо Монгол Улсын хүн ам 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 3 сая болж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайханы 11-31 тоотод оршин суугч Монгол Улсын иргэн  Энхтүвшин овогтой Хатанболд, Ганбат овогтой Аззаяа нарын  2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 цаг 27 минутад мэндэлсэн охиныг гурван сая дахь иргэнээр тодрууллаа.

Гурван сая дахь иргэнийг манай улсын хүн амын тооны  албан ёсны статистикийн мэдээлэл болон Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эрүүл мэнд, спортын яамны  мэдээлэлд үндэслэн НҮБ-ын Статистикийн хэлтсээс зөвлөмж болгосон стандарт арга, аргачлалын  дагуу  ил тод, нээлттэй байдлаар тогтоосон.

Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй нэг өдөр нийт 180 чацуутан  мэндэлсэн байна.

 

 


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2019 оны 09-р сарын 11-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг 8000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 1917
  Цагаан будаа, кг 2283
  Шингэн сүү, л 1200
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1860
  Бензин, А-92 1930
  Дизелийн түлш 2437
  Боодолтой өвс 5000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019