Аймгийн удирдлагууд болон агентлаг, албад, ААН-ийн удирдах ажилтнуудад мэдээлэл хийлээ

Нийтэлсэн: 2015 он 01 сар 11. 15 цаг 10 минут

2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн аймгийн удирдах ажилтны цуглаан дээр дараах  2 чиглэлээр мэдээлэл, сургалтыг хийлээ.
      1. 2014 оны жилийн эцсийн өрх, хүн ам, мал тооллогын урьдчилсан дүнгийн талаар персантаци бэлтгэн тавьж мэдээлэл хийлээ. Энэ оны жилийн эцсийн урьдчилсан мэдээгээр 57.4 мянган хүн, 16.7 өрхтэй болж өнгөрсөн оноос 1067 хүн, 266 өрхөөр өслөө. Аймгийн төв буюу Баруун-Урт суманд нийт хүн амын 32.9 хувь болох 18.9 мянган хүн,  өрхийн 34.3 хувь болох 5.7 мянган өрх амьдарч байна. Мал сүргийн нийт дүн 2.8 сая толгойд хүрч, 2013 оныхоос 13.1 хувь буюу 326.7 мянгаар өслөө. Таван төрлөөр авч үзвэл адуун сүргийн тоо толгой 231.2 мянга, үхэр 195.9 мянга, тэмээ 8.6 мянга, хонь 1380.8 мянга, ямаа 1001.7 мянгад хүрч, 2013 оныхоос адуу 28.2 мянга, үхэр 23.9 мянга, хонь 164.2 мянга, ямаа 110.9 мянган толгойгоор өсч, тэмээн сүргийн тоо 332 толгой буурлаа. Аймгийн хэмжээнд Баруун-Урт, Баяндэлгэр, Уулбаян, Түмэнцогт, Халзан, Наран сумд малаа 5 төрөл дээр нь өсгөлөө. Аймагтаа 374.5 мянган малаар Баяндэлгэр сум тэргүүлж байна.
    2. Мөн статистик мэдээлийн нэгдсэн сангаас интернетгүй орчинд мэдээллийг авах дев-инфо програмыг хэрхэн ашиглах талаар сургалтыг хийлээ. Энэхүү програм нь статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн онлайн бус хувилбар бөгөөд Монгол улсын статистикийн үзүүлэлтүүдийг он цагийн дарааллаар, газарзүйн байршлаар, хүснэгт, график байдлаар гаргах боломжтой юм.  Оны өмнө аймаг, сумын удирдлагууд, агентлаг албадын дарга, мэргжилтнүүд болон багийн Засаг дарга нарт уг CD-г тархааж ажилласан юм.


Сургалтын презантаци татаж авна уу.


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2019 оны 09-р сарын 11-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг 8000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 1917
  Цагаан будаа, кг 2283
  Шингэн сүү, л 1200
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1860
  Бензин, А-92 1930
  Дизелийн түлш 2437
  Боодолтой өвс 5000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019