Мал тооллогын 2014 оны урьдчилсан дүн гарлаа

Нийтэлсэн: 2015 он 01 сар 07. 08 цаг 49 минут

МАЛ ТООЛЛОГО:

2014 онд 9.3 мянга малтай өрх, 53 аж ахуй нэгж, байгууллагын мэдээллийг мал тооллогын онлайн нэгдсэн санд оруулсан. Малтай нийт өрхийн 70.6 хувь буюу 6.6 мянган малчин өрх байна. Аймгийн хэмжээнд 13.9 мянган малчид малаа маллан амьдарч байна.
     Мал тооллогын дүнгээр 2014 оны жилийн эцэст манай аймгийн мал сүргийн нийт дүн 2.8 сая толгойд хүрч, 2013 оныхоос 13.1 хувь буюу 326.7 мянгаар өслөө. Таван төрлөөр авч үзвэл адуун сүргийн тоо толгой 231.2 мянга, үхэр 195.9 мянга, тэмээ 8.6 мянга, хонь 1380.8 мянга, ямаа 1001.7 мянгад хүрч, 2013 оныхоос адуу 28.2 мянга, үхэр 23.9 мянга, хонь 164.2 мянга, ямаа 110.9 мянган толгойгоор өсч, тэмээн сүргийн тоо 332 толгой буурлаа.

     Нийт мал сүргийн дотор адуу 8.2 хувь, үхэр 7.0 хувь, тэмээ 0.3 хувь, хонь 49.0 хувь, ямаа 35.5 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос тэмээний эзлэх хувь 0.05 пункт, ямааны эзлэх хувь 0.21 пунктээр буурч, адууны эзлэх хувь 0.06 пункт, үхрийн эзлэх хувь 0.05 пункт, хониных 0.16 пунктээр өссөн байна.
     2014 онд 938.0 мянган эх мал төллөж, нийт гарсан төлийн 86.1 хувь буюу 937.0 мянган төл бойжиж, малын онд оролт 99.6 хувьтай байна.
     Мянгаас дээш мал тоолуулсан 491 малчин байгаа нь урьд оноос 109 малчнаар өсч, энэ онд 124 малчин шинээр мянгаас дээш мал тоолуулсан байна.
     Улсын хэмжээнд манай аймаг нийт малаараа 9-рт, тэмээгээр 9-рт, адуугаар 5-рт, үхэрээр 7-рт, хониор 8-рт, ямаагаар 13-рт байранд тус тус орлоо.
      Баяндэлгэр, Наран, Уулбаян, Халзан, Түмэнцогт, Баруун-Урт сумд 5 төрөл дээр, бусад сумд 4 төрөл дээр нь малаа өсгөжээ.
     Хамгийн олон мал тоолуулсан эхний 5 суманд Баяндэлгэр (374.5 мянга), Баруун-Урт (321.8 мянга), Мөнххаан (313.4 мянга), Түвшинширээ (288.2 мянга), Онгон (256.4 мянга) сумдууд орж байна.
     Улсад 330 сум дотор нийт малаараа Баяндэлгэр сум 4-рт, адуугаар Эрдэнэцагаан сум 3-рт, Баруун-Урт сум 4-рт байранд орж байна.

Малын тооны өсөлтийг төрөл тус бүрээр авч үзвэл:

     Адуун сүргийн тоо бүх сумдад өсч, адууны тоогоор Эрдэнэцагаан (29.6 мянга), Баруун-Урт (28.8 мянга), Мөнххаан (24.1 мянга), Баяндэлгэр (21.5 мянга), Сүхбаатар (21.3 мянга) сумдууд эхний 5 байрт орж байна.
     Үхэр сүргийн тоо бүх сумдад өсч, үхрийн тоогоор Баяндэлгэр (24.2 мянга),  Баруун-Урт (23.2 мянга), Эрдэнэцагаан (19.1 мянга), Мөнххаан (18.5 мянга),  Онгон (18.3 мянга) сумдууд эхний 5 байрт орж байна.
     Тэмээн сүргийн тоо 6 суманд өсч, тэмээний тоогоор Түвшинширээ (1221), Сүхбаатар (1206),  Уулбаян (1164), Баяндэлгэр (871),  Онгон (827) сумдууд эхний 5 байрт орж байна.
     Хонин сүргийн тоо бүх сумдад өсч, хонины тоогоор Баяндэлгэр (183.7 мянга), Баруун-Урт (153.4 мянга), Мөнххаан (153.1 мянга), Онгон (142.9 мянга), Түвшинширээ (135.7 мянга) сумдууд эхний 5 байрт орж байна.
     Ямаан сүргийн бүх сумдад өсч, ямааны тоогоор Баяндэлгэр (144.1 мянга), Түвшинширээ (121.8 мянга), Мөнххаан (117.1 мянга), Баруун-Урт (115.8 мянга),  Эрдэнэцагаан (81.7 мянга) сумдууд эхний 5 байрт орж байна.


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2019 оны 09-р сарын 11-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг 8000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 1917
  Цагаан будаа, кг 2283
  Шингэн сүү, л 1200
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1860
  Бензин, А-92 1930
  Дизелийн түлш 2437
  Боодолтой өвс 5000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019