СҮХБААТАР АЙМГИЙН 3 ДУГААР САРЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2020 он 04 сар 13. 13 цаг 04 минут

I. Нийгмийн үзүүлэлт

Description: \\DAVAA-PC\Users\Public\Documents\2014 ONII BULLETEN\logo\3.jpgI.1 Хүн ам            

Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2020 оны эхний 3 сард 327 хүүхэд шинээр мэндэлж, 103 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 224 болж өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар буюу 31-ээр өссөн. 

I.2 Хөдөлмөр

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 3 сарын эцэст 914 болсны 439 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 687 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оноос 3.3 хувь буюу 22 хүнээр өсчээ.
       Эхний 1 улирлын байдлаар хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт 470 иргэн шинээр бүртгүүлсний 109 иргэн ажилд зуучлагдан орсон байна.
        Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 53.0 хувь нь 15-34 насны залуучууд байна.
       Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 15.1 хувь нь бакалаврын дээд, 3.1 хувь нь тусгай дунд, 7.1 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 51.4 хувь нь бүрэн дунд, 15.4 хувь нь суурь, 4.9 хувь нь бага боловсролтой, 2.9 хувь нь боловсролгүй хүмүүс байна.
        Эхний 3 сарын байдлаар 67 шинэ ажлын байр бий болсон нь өмнөх оны мөн үеэс 19.6  хувь буюу 11-ээр өсчээ. Шинэ ажлын байрыг эдийн засгийн ангиллаар авч үзвэл: төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарт 30 буюу 44.8 хувийг эзэлж байгаа нь өндөр үзүүлэлтэй байна.

I.3 Нийгмийн даатгал, халамж:

Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 3.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.3 тэрбум төгрөг буюу 7.3 хувиар буурчээ. Сайн дурын даатгуулагчид 343.4 сая төгрөгийн шимтгэл оруулсан байна. Нийт 8.1 мянган иргэнд 9.1 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг бүрэн олгосон байна. Тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.8 хувиар өссөн байна.
       Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэдээгээр эхний 3 сард 21.2 мянган иргэнд 2.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, тусламж, дэмжлэгийг олгосон байна. Үүнийг төрлөөр нь авч үзвэл: Улсын төсвөөс нийгмийн халамжийн тэтгэвэрийг 1.2 мянган иргэнд 0.7 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн тэтгэмжийг 0.9 мянган иргэнд 0.2 тэрбум төгрөг, бусад хөнгөлөлт, тусламж, дэмжлэгт 10.7 мянган иргэнд 0.9 тэрбум төгрөгийг, орон нутгийн төсвөөс 0.7 мянган иргэнд 133.8 сая төгрөгийг тус тус олгожээ.

I.4 Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд 1-р улирлын байдлаар 62.3 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 6.6 буюу 9.6 хувь, урьдчилан сэргийлэх үзлэгт 16.9 мянган хүн хамрагдсан нь 31.9 хувиар тус тус буурч, 3.6 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь 2.9 хувиар өссөн байна. Түргэн тусламжийн дуудлага 5.0 мянган удаа гарсны 1.1 мянга буюу 22.0 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт түргэн тусламжийн дуудлага 3.8 хувиар буурч, алсын дуудлага өмнөх оны мөн үетэй адил түвшинд байна.
        Аймгийн хэмжээнд 321 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 327 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 43 буюу 15.5 хувиар, хүүхдийн тоо 47 буюу 16.8 хувиар тус тус өссөн байна.
       Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 2020 оны эхний 3 сарын байдлаар 140 болж, өмнөх оны мөн үеэс 134 буюу 48.9 хувиар буурахад салхинцэцэг өвчнөөр өвчлөгчдийн тоо 70 хүн буюу 55.6 хувь, тэмбүү өвчнөөр өвчлөгчдийн тоо 47 хүн буюу 64.4 хувь, заг өвчнөөр өвчлөгчдийн тоо 5 хүн буюу 19.2 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.
        Нялхсын эндэгдэл энэ оны эхний 3 сарын байдлаар 3 болж, өмнөх оны мөн үеэс 2 хүүхэд буюу 40.0 хувиар буурч, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 4 болж өмнөх оноосоо 4 дахин өссөн байна.

I.5 Соёл, урлаг

Хөгжимт жүжгийн театр: 832 үзэгчдэд 2 тоглолтоор үйлчилж 802.0 мянган төгрөгийн орлоготой ажилласан байна. Өмнөх оны мөн үеэс үзэгчдийн тоо 1.8 мянга буюу 69.2 хувиар буурчээ.
       Музей: 2.1 мянган үзмэрээр 16 хүнд үйлчилж 62.0 мянган төгрөгийн орлоготой ажилласан байна. Өмнөх оны мөн үеэс үзэгчдийн тоо 96.7 хувиар буурч, үзмэрийн тоо өмнөх оны түвшинд байна.   
       Номын сан: Нийт 47.1 мянган номоор 0.9 мянган уншигчдад үйлчилсэн нь өмнөх оны мөн үеэс номын тоо 0.3 мянгаар өсч, уншигчдын тоо 0.8 мянгаар буурсан байна.

I.6 ГАЗАР ӨМЧЛӨЛ

Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр нийт 11.2 мянган иргэн газар өмчилж авахаар өргөдөл гаргаснаас 10.4 мянган иргэнд 938.08 га газар өмчлүүлэх шийдвэр гараад хэрэгжиж байна.
         Эхний 3 сард аж ахуйн зориулалтаар газар өмчлөхийг хүссэн 25 иргэний өргөдөл ирсэнийг 100 хувь шийдвэрлэжээ.

I.7 Гэмт хэрэг

Аймгийн цагдаагийн газраас ирүүлсэн мэдээгээр оны эхний 3 сард 139 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 8 хүн нас барж, 31 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оныхоос 2.2 хувиар өссөн байна. Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсны 86.8 хувийг нөхөн төлүүлжээ. Гэмт хэрэгт 112 хүн холбогдон сэжиглэгдсэний 34.8 хувь нь согтуугаар, 33.0 хувь нь бүлэглэнгээр хэрэг үйлджээ.
      Нийт 175 хүн эрүүлжигдсэн нь урьд оны мөн үеийнхээс 20 хүн буюу 12.9 хувиар өссөн байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 25 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авхуулсан байна.
        Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 55.8 хувьтай байна.


II. Эдийн засгийн үзүүлэлт

II.1 Мөнгө, банк, даатгал:

Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 3 дугаар сард 130.1 тэрбум төгрөг болж, оны эхнээс 15.1 (10.3%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 9.1 (6.5%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан. Банкуудад хадгалуулсан төгрөгийн хадгаламжийн хэмжээ 88.6 тэрбум төгрөг болж, оны эхнээс 2.7 (2.9%) тэрбум төгрөгөөр буурсан ба өмнөх оны мөн үеэс 6.6 (8.0%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
        Чанаргүй зээл 3 дугаар сарын эцэст 1.3 тэрбум болж, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 1.0 хувийг эзэлж байна.
       Даатгал: Даатгалын байгууллагуудын хураамжийн орлого 41.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар өсчээ. Эхний 1 дүгээр улирлын байдлаар 139 хүнд 21.5 сая төгрөгийн нөхөн олговор  олгосон байна. Нөхөн олговрыг төрлөөр нь авч үзвэл авто тээврийн хэрэгсэлд 3.9 сая, жолоочийн хариуцлагын даатгалд 14.2 сая, иргэдийн эд хөрөнгө, гэнэтийн ослын даатгалд 0.9 сая, хөдөлмөрийн чадвар түр алдалт 2.4 сая, төгрөгийг тус тус олгожээ.

II.2 Төрийн санхүү:

Аймгийн төсвийн нийт орлого эхний 3 сард 16.6 тэрбум төгрөг болж 18.3 хувиар буюу өмнөх оны мөн үеэс 2.6 тэрбум төгрөг, аймгийн төсвийн нийт зарлага санхүүжилт 14.8 тэрбум төгрөг болж 11.2 хувиар буюу өмнөх оны мөн үеэс 1.6 тэрбум төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлттэй байна.
       Аймгийн нийт төсвийн 13.4 хувийг орон нутгийн төсвийн орлого, 22.7 хувийг улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг, 47.9 хувийг улсын төсвөөс олгох тусгай зориулалтын шилжүүлэг, 1.8 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох шилжүүлэг, 4.7 хувийг урьд оны үлдэгдэл, 9.5 хувийг бусад орлогууд эзэлж байна.

II.3 Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс 2020 оны 3 дугаар сард өмнөх сараас 0.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 4.8  хувь, жилийн эцсээс 1.4 хувиар өслөө.
      Ерөнхий индекс өмнөх сарынхаас 0.4 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 1.5 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.1 хувь, орон сууц, ус, цахилгаан хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 0.1 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа 0.1 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа 0.3 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.

II.4 ХӨДӨӨ АЖ АХУЙ

Мал төллөлт төл бойжилт. Оны эхний төллөх насны хээлтэгч малын 18.7 хувь буюу 322.9 мянган хээлтэгч мал төллөсөн байна. Таван төрлөөр нь авч үзвэл: эм хонь 22.7 хувь, эм ямаа 16.5 хувь, үнээ 9.5 хувь, ингэ 10.2 хувь, гүү 6.0 хувь тус тус төллөжээ.
      Гарсан төлийн 99.5 хувь болох 321.1 мянган төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 95.9 мянга буюу 42.6 хувиар өссөн байна.
      3 дугаар сарын байдлаар төл бойжилтыг төрлөөр нь авч үзвэл: хурга 99.6 хувь, ишиг 99.3 хувь, унага 97.5 хувь, тугал 98.5 хувь, ботго 99.4 хувь байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс унага, ишиг, тугал, хурга 0.1-1.3 пунктээр буурсан байна.
      Малын онд оролт: Том малын зүй бус хорогдол эхний 3 сарын байдлаар 15.0 мянган толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 11.8 мянган толгой буюу 4.6 дахин өссөн байна. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: тэмээ 5, адуу 524, үхэр 1.4 мянга, хонь 6.4 мянга, ямаа 6.8 мянган толгой байна. Малын нийт хорогдлын 45.0 хувийг ямаа эзэлж байна. Эхний 3 сарын байдлаар оны эхний малын 0.4 хувь нь хорогджээ. Нийт хорогдлын 0.7 хувь буюу 103 толгой мал нь өвчнөөр хорогдсон байна. Өмнөх оны мөн үеэс 20.6 дахин өсчээ.

 II.5 АЖ ҮЙЛДВЭР

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 10.1 тэрбум төгрөг болж өмнөх оноос 1.1 тэрбум төгрөг буюу 10.2 хувиар буурчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 1.4 тэрбум төгрөг буюу 13.7 хувиар буурсан байна.
      Оны үнээр 33.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оноос 49.7 тэрбум төгрөгөөр доогуур гүйцэтгэлтэй байна.
       Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс хайлуур жонш, хайлуур жоншны баяжмал, дулаан, түгээсэн цэвэр ус, цахилгаан, бууз, банш, бялуу, нарийн боов, талх, хийжүүлсэн цэвэр ус, рашаан, хэвийн боов, хэрчсэн гурил, дээлнээс бусад монгол хувцас, монгол дээл, сувагжуулалт зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үеэс өссөн байна.

 

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС


Сэтгэгдэл бичих
            7 хоногийн үнийн мэдээ

 /2020 оны 06-р сарын 3-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1333

  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 11500
  Ямааны ястай мах, кг

8500

  Элсэн чихэр, кг 1917
  Цагаан будаа, кг 2550
  Шингэн сүү, л

1800

  Ноолуур, кг

50000

  Бензин, А-80 1463
  Бензин, А-92

1533

  Дизелийн түлш 2120
  Боодолтой өвс 7000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020