СҮХБААТАР АЙМГИЙН 2 ДУГААР САРЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2020 он 03 сар 21. 08 цаг 49 минут

Description: \\DAVAA-PC\Users\Public\Documents\2014 ONII BULLETEN\logo\3.jpgI.1 Хүн ам            

Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр эхний 2 сард 205 хүүхэд шинээр мэндэлж 70 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 135 болсон нь урьд оны мөн үеэс 8.0 хувь буюу 10 хүнээр өслөө. 1000 хүнд ногдох төрөлт 3.3, нас баралт 1.1 пункттэй байна.

I.2 Хөдөлмөр

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2020 оны 2 дугаар сарын эцэст 946 болсны 467 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 720 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 11.3 хувь буюу 73 хүнээр, 2019 оны 12 дугаар сарын эцсээс 14.3 хувь буюу 90 хүнээр тус тус өссөн байна.

Эхний 2 сарын байдлаар хөдөлмөр халамж үйлчилгээний газарт 333 ажилгүй иргэн шинээр бүртгүүлсний 48 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 54.6 хувь нь 15-34 насны залуучууд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 14.6 хувь нь бакалавр, 2.8 хувь нь тусгай дунд, 7.4 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 50.6 хувь нь бүрэн дунд, 15.7 хувь нь суурь, 5.8 хувь нь бага боловсролтой, 3.2 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

           Эхний 2 сарын байдлаар 39 шинэ ажлын байр бий болсон нь өмнөх оны мөн үеэс 20.4% буюу 10-аар буурчээ. Эдийн засгийн салбарын ангиллаар авч үзвэл төрийн удирдлага болон батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарт 21 буюу 53.8 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлтэй байна.

 I.3 Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд эхний 2 сарын байдлаар нийт 41.3 мянган хүнд үзлэг хийсэн ба урьдчилан сэргийлэх үзлэгт 10.9 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс нийт үзлэг 13.6 хувь, урьдчилан сэргийлэх үзлэг 37.7 хувиар тус тус буурч, 2.5 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 8.7 хувиар өссөн байна.

Түргэн тусламжийн дуудлага 3.6 мянган удаа гарсны 0.8 мянга буюу 22.2 хувь нь алсын дуудлага байлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал алсын дуудлага адил түвшинд байна.

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 2 сард амаржсан эх 202, амьд төрсөн хүүхдийн тоо 205 болжээ. Өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 12 буюу 6.3 хувь, хүүхдийн тоо 14 буюу 7.3 хувиар тус тус өссөн байна.

           Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо эхний 2 сард 113 болж, өмнөх оны мөн үеийнхээс 68 хүн буюу 37.6 хувиар буурахад тэмбүү өвчнөөр өвчлөгчид 36 буюу 64.3 хувь, салхинцэцэг өвчнөөр өвчлөгчид 30 буюу 36.6 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн.

I.4 Нийгмийн даатгал, халамж:

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэдээгээр эхний 2 сард 15.4 мянган иргэнд 1.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, тусламж, дэмжлэгийг олгосон байна. Үүнийг төрлөөр нь авч үзвэл: Улсын төсвөөс нийгмийн халамжийн тэтгэвэрийг 1.2 мянган иргэнд 0.4 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн тэтгэмжийг 0.9 мянган иргэнд 0.1 тэрбум төгрөг, бусад хөнгөлөлт, тусламж, дэмжлэгт 10.3 мянган иргэнд 0.6 тэрбум төгрөгийг, орон нутгийн төсвөөс 0.2 мянган иргэнд  76.3 сая төгрөгийг тус тус олгожээ.

I.5 Гэмт хэрэг

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 2 сард 119 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 8 хүн нас барж, 27 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 23-аар өсчээ. Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 902.7 сая төгрөгийн хохирол учирсны 7.2 хувийг нөхөн төлүүлжээ.

Гэмт хэрэгт 85 хүн холбогдон сэжиглэгдсэний 31.8 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ. Нийт 115 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 23 хүн буюу 25.0 хувиар өссөн байна. Нийт эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс 8 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авахуулсан байна.

II. Эдийн засгийн үзүүлэлт

II.1 Мөнгө, банк:

Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 2 дугаар сард 131.3 тэрбум төгрөг болж, оны эхнээс 11.1 (7.8%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 10.5 (7.4%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан.

Банкуудад хадгалуулсан төгрөгийн хадгаламжийн хэмжээ 91.7 тэрбум төгрөг болж, оны эхнээс 1.0 (1.1%) тэрбумаар өмнөх оны мөн үеэс 15.7 (20.7%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл 2 дугаар сарын эцэст 1.3 тэрбум болж, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 1.0 хувийг эзэлж байна.

II.2 Төрийн санхүү:

Аймгийн төсвийн нийт орлого эхний 2 сард 11.3 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2.5 тэрбум төгрөг буюу 28.5 хувиар, төсвийн зарлага санхүүжилт 10.7 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.4 тэрбум төгрөг буюу 15.1 хувиар тус тус  өсчээ.

Аймгийн нийт төсвийн 12.4 хувийг орон нутгийн төсвийн орлого, 22.2 хувийг улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг, 43.7 хувийг улсын төсвөөс олгох тусгай зориулалтын шилжүүлэг, 16.7 хувийг урьд оны үлдэгдэл, 5.0 хувийг бусад орлогууд эзэлж байна.

II.3 Хэрэглээний үнийн индекс Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2020 оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 5.2 хувь, жилийн эцсээс 1.0 хувь, өмнөх сараас 0.8 хувиар тус тус өслөө.

   Ерөнхий индекс жилийн эцсээс 1.0 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 2.8 хувь, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлгийн үнэ 0.6 хувь, хувцас, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 0.5 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ 0.2 хувь, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.4 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 0.5 хувь, бусад бараа үйлчилгээний бүлгийн үнэ 2.7 хувиар өссөн нь тус тус голлон нөлөөлжээ.

II.4 ХӨДӨӨ АЖ АХУЙ Малын онд оролт: Том малын зүй бус хорогдол 2020 оны 2 дугаар сард 6.7 мянган толгой болж, өмнөх оны мөн үеэс 5.3 мянган толгой буюу 4.7 дахин өссөн байна. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: тэмээ 3, адуу 242 толгой, үхэр 500 толгой, хонь 2.8 мянган толгой, ямаа 3.2 мянган толгой байна. Нийт хорогдсон малын 41.2 хувийг хонь, 47.7 хувийг ямаа эзэлж байна.

            Аймгийн хэмжээнд 2020 оны 2 дугаар сард өвчнөөр мал хорогдоогүй байна

 II.5 АЖ ҮЙЛДВЭР

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 7.0 тэрбум төгрөг болж өмнөх оноос 0.6 тэрбум төгрөг буюу 7.5 хувиар буурчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: уул уурхай, олборлох аж үйлдвэрийнх 0.7 тэрбум төгрөг буюу 11.2 хувиар буурсан байна.

Оны үнээр 22.0 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 17.8 тэрбум төгрөгөөр доогуур гүйцэтгэлтэй байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс хайлуур жонш, хүрэн нүүрс, дулаан, түгээсэн цэвэр ус, цахилгаан, бууз, банш, хуушуур, бялуу, нарийн боов, талх, хийжүүлсэн цэвэр ус, хэвийн боов, хэрчсэн гурил, дээлнээс бусад монгол хувцас, дээл, тэрлэг, модон сандал, төрөл бүрийн модон эдлэл, сувагжуулалт зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

 

 

Сэтгэгдэл бичих
            7 хоногийн үнийн мэдээ

 /2020 оны 08-р сарын 05-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1367

  Хонины мах, 

9500

  Үхрийн мах, кг

11000

  Ямааны ястай мах, кг

8500

  Элсэн чихэр, кг 2017
  Цагаан будаа, кг

2500

  Шингэн сүү, л

1200

  Ноолуур, кг

40000

  Бензин, А-80 1517
  Бензин, А-92

1567

  Дизелийн түлш

2187

  Боодолтой өвс 7000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020