СҮХБААТАР АЙМГИЙН 11 ДҮГЭЭР САРЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 16. 14 цаг 38 минут

Description: \\DAVAA-PC\Users\Public\Documents\2014 ONII BULLETEN\logo\3.jpgI.1 Хүн ам            

Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр эхний 11 сард 1205 хүүхэд шинээр мэндэлж, 324 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 881 болж урьд оны мөн үеэс 2.1 хувь буюу 18 хүнээр өслөө. 1000 хүнд ногдох төрөлт 19.4, нас баралт 5.2 байгаа нь урьд оны мөн үетэй харьцуулахад төрөлт, нас баралт тус бүр 0.2 пунктээр тус тус буурчээ.

I.2 Хөдөлмөр

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2019 оны 11 дүгээр сарын эцэст 734 болсны 365 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 520 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 22.4 хувь буюу 150 хүн, 2018 оны 12 дугаар сарын эцсээс 19.6 хувь буюу 127 хүнээр тус тус буурчээ.

            Энэ оны 11 дүгээр сарын байдлаар хөдөлмөрийн хэлтэст 2484 иргэн шинээр бүртгүүлсний 750 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 54.6 хувь нь 15-34 насны залуучууд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 16.3 хувь нь дээд, 2.7 хувь нь тусгай дунд, 7.3 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 48.6 хувь нь бүрэн дунд, 16.0 хувь нь суурь, 6.0 хувь нь бага боловсролтой, 3.1 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

           Эхний 11 дүгээр сарын байдлаар 137 шинэ ажлын байр бий болсны дотор төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалалын салбар 72 буюу 52.5 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлтэй байна.

 I.3 Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд эхний 11 сарын байдлаар 250.8 мянган хүнд үзлэг хийсэн нь урьд оны мөн үеэс 18.8 хувиар өсч, 12.6 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 98.9 мянган хүн хамрагдсан нь урьд оны мөн үеэс 48.9 хувиар өссөн.

     Түргэн тусламжийн дуудлага 15.9 мянган удаа гарсны 3.7 мянга буюу 23.3 хувь нь алсын дуудлага байгаа нь урьд оны мөн үеэс 5.1 хувиар буурсан байна.

     Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 11 сард амаржсан эх 1204, амьд төрсөн хүүхдийн тоо 1205 болж, урьд оны мөн үеэс амаржсан эхийн тоо 21 буюу 1.8 хувь, хүүхдийн тоо 17 буюу 1.4 хувиар тус тус өссөн байна.

           Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо эхний 11 сард 851 болж, урьд оны мөн үеэс 228 хүн буюу 36.6 хувиар өссөнд салхинцэцэгээр өвчлөгчдийн тоо 161 буюу 2.2 дахин, тэмбүү өвчнөөр өвчлөгчдийн тоо 24 буюу 13.8 хувь, цусан суулга өвчнөөр өвчлөгчдийн тоо 26 буюу 53.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

I.4 Нийгмийн даатгал, халамж:

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас эхний 11 сарын байдлаар давхардсан тоогоор 29.6 мянган иргэнд 8.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийг олгожээ.

Хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийг төрлөөр авч үзвэл: Халамжийн тэтгэврийг 1.3 мянган иргэнд 2.2 тэрбум төгрөг, халамжийн тэтгэмжийг 2.1 мянган иргэнд 1.3 тэрбум төгрөг, хүнс тэжээлийн хөтөлбөрийн зардлыг 7.2 мянган иргэнд 0.9 тэрбум төгрөг, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг 6.2 мянган иргэнд 2.1 тэрбум төгрөг, ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу олгогдож байгаа хөнгөлөлт тусламжийг 4.4 мянган иргэнд 0.4 тэрбум төгрөг, насны хишгийг 2.5 мянган иргэнд 0.4 тэрбум төгрөг, алдарт эхийн одонтой эхчүүдэд олгосон тусламжийг 5.2 мянган иргэнд 0.7 тэрбум төгрөг, бусад хөнгөлөлт тусламжийг 0.7 мянган иргэнд 0.2 тэрбум төгрөгийг тус тус эзэлж байна.

I.5 Гэмт хэрэг

Аймгийн хэмжээнд 2019 оны 11 дүгээр сард 471 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 17 хүн нас барж, 125 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 136-аар өссөн байна. Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 1300.3 сая төгрөгийн хохирол учирсны 32.3 хувийг нөхөн төлүүлжээ.

Гэмт хэрэгт 312 хүн холбогдон сэжиглэгдсэний 33.6 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ.

Нийт 490 хүн эрүүлжигдсэн нь урьд оны мөн үеэс 16 хүн буюу 3.4 хувиар өссөн байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 144 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авхуулсан байна.

Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 47.2 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 10.3 пунктээр буурсан байна.

II. Эдийн засгийн үзүүлэлт

II.1 Мөнгө, банк:

Монгол банкны мэдээгээр орон нутагт үйл ажилагаагаа явуулж буй банкуудаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 143.9 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 225.7 сая төгрөг буюу 0.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 4.7 тэрбум төгрөг буюу 3.4 хувиар тус тус өссөн байна.

Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 74.3 тэрбум төгрөг болж оны эхнээс 5.5 тэрбум төгрөг буюу 6.7 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 4.4 тэрбум төгрөг буюу 6.3 хувиар өссөн.

Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл эхний 11 сарын эцэст 2.3 тэрбум болж өмнөх сараас 0.2 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 0.9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 1.6 хувийг эзэлж байна.

II.2 Төрийн санхүү:

Аймгийн төсвийн нийт орлого 11 сард 46.8 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум төгрөг буюу 2.4 хувиар, төсвийн зарлага санхүүжилт 46.7 тэрбум болж 0.6 тэрбум төгрөг буюу 1.2 хувиар  тус тус буурсан байна.

Орон нутгийн төсөвт 10.7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар өссөн гүйцэтгэлтэй гарчээ.

Эхний 11 сарын байдлаар Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг 7.5 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 16.9 хувиар , орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох шилжүүлэг 3.7 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 60.5 хувиар тус тус өсч, харин Улсын төсвөөс олгох тусгай зориулалтын шилжүүлэг 24.0 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар буурсан байна.

II.3 Хэрэглээний үнийн индекс

Х

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2019 оны 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 4.8 хувь, жилийн эцсээс 4.8, өмнөх сараас 0.2 хувиар тус тус өслөө.

     Ерөнхий индекс жилийн эцсээс 4.8 хувиар өсөхөд хүнсний бараа, согтруулах бус ундааны бүлгийн үнэ 9.5 хувиар, согтруулах ундаа, тамхи, мансууруулах бодисны бүлгийн үнэ 4.4 хувиар, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 5.3 хувиар, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ 6.1 хувиар, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ 2.1 хувиар, боловсролын үйлчилгээ 10.7 хувиар, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны бүлгийн үнэ 9.8 хувиар, бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 6.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

II.4 ХӨДӨӨ АЖ АХУЙ

Ургац хураалт, хадлан бэлтгэл: Ургац хураалтын мэдээгээр аймгийн хэмжээнд 11 дүгээр сарын байдлаар 516.2 тн төмс, 207.6 тн хүнсний ногоо, 633.9 тн үр тариа, 988.5 тн техникийн ургамал, 2.7 мян.тн тэжээлийн ургамал, 10.9 мян.тн өвс, 157.2 тн гар тэжээл, 17.2 мян.тн хужир шүү бэлтгэсэн нь өмнөх оны мөн үеэс төмс 15.5 тн буюу 2.9 хувь, хүнсний ногоо 45.2 тн буюу 17.9 хувь, үр тариа 2.0 мян.тн буюу 76.0 хувь, бэлтгэсэн өвс 0.6 мян.тн буюу 5.6 хувиар тус тус буурч , техникийн ургамал 0.5 мян.тн буюу 2 дахин, гар тэжээл 35.5 тн буюу 18.4 хувь, хужир шүү 17.2 мян.тн буюу 23.5 дахин тус тус өссөн гүйцэтгэлтэй байна.

 II.5 АЖ ҮЙЛДВЭР

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 45.5 тэрбум төгрөг болж өмнөх оноос 3.4 тэрбум төгрөг буюу 7.0 хувиар буурчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 38.7 тэрбум төгрөг буюу 14.9 хувиар буурч, боловсруулах аж үйлдвэрийнх 2.5 тэрбум төгрөг буюу 2.9 дахин, цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 2.6 тэрбум төгрөг буюу 5.4 хувиар тус тус өссөн байна.

Оны үнээр 256.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 3.0 тэрбум төгрөгөөр доогуур гүйцэтгэлтэй байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс дулааны эрчим хүч, түгээсэн цэвэр ус, цахилгаан, бууз, банш, нарийн боов, талх, цэвэр ус, хэвийн боов, хэрчсэн гурил, үхрийн мах, хонины мах, адууны мах, дээлнээс бусад монгол хувцас, гал тогооны өрөөний модон тавилга, төрөл бүрийн модон эдлэл, сандал, гэрийн бусад модон тавилга, бетон зуурмаг, замын хавтан хашлага, улаан тоосго, хуванцар хүрээтэй хаалга, цонх, кардон хайрцаг зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

 

Сэтгэгдэл бичих
            7 хоногийн үнийн мэдээ

 /2020 оны 08-р сарын 05-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1367

  Хонины мах, 

9500

  Үхрийн мах, кг

11000

  Ямааны ястай мах, кг

8500

  Элсэн чихэр, кг 2017
  Цагаан будаа, кг

2500

  Шингэн сүү, л

1200

  Ноолуур, кг

40000

  Бензин, А-80 1517
  Бензин, А-92

1567

  Дизелийн түлш

2187

  Боодолтой өвс 7000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020