СҮХБААТАР АЙМГИЙН 10 ДУГААР САРЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 12. 13 цаг 14 минут

Description: \\DAVAA-PC\Users\Public\Documents\2014 ONII BULLETEN\logo\3.jpgI.1 Хүн ам            

Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр эхний 10 сард 1104 хүүхэд шинээр мэндэлж, 299 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 805 болж урьд оны мөн үеэс 2.5 хувь буюу 20 хүнээр өслөө. 1000 хүнд ногдох төрөлт 17.3, нас баралт 4.8 байгаа нь урьд оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.6 пункт, нас баралт 0.2 пунктээр тус тус буурчээ.

I.2 Хөдөлмөр

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2019 оны 10 дугаар сарын эцэст 960 болсны 449 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 731 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 12.8 хувь буюу 107 хүнээр буурч, 2018 оны 12 дугаар сарын эцсээс 13.0 хувь буюу 84 хүнээр өсчээ.

            Энэ оны 10 дугаар сарын байдлаар хөдөлмөрийн хэлтэст 2153 иргэн шинээр бүртгүүлсний 720 иргэн ажилд зуучлагдан орсон байна.Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 53.5 хувь нь 15-34 насны залуучууд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.1 хувь нь магистр, доктор, 12.2 хувь нь дээд, 1.7 хувь нь тусгай дунд, 7.5 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 53.2 хувь нь бүрэн дунд, 14.2 хувь нь суурь, 6.9 хувь нь бага боловсролтой, 4.2 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

            Эхний 10 дугаар сарын байдлаар 692 шинэ ажлын байр бий болсны дотор үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбар 167 буюу 24.1 хувь, төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалалын салбар 154 буюу 22.3 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлтэй байна.

 I.3 Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд эхний 10 сарын байдлаар 229.6 мянган хүнд үзлэг хийсэн нь урьд оны мөн үеэс 19.5 хувиар өсч, 11.5 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 92.4 мянган хүн хамрагдсан нь урьд оны мөн үеэс 56.3 хувиар өссөн.

Түргэн тусламжийн дуудлага 14.6 мянган удаа гарсны 3.4 мянга буюу 23.3 хувь нь алсын дуудлага байгаа нь урьд оны мөн үеэс 1.1 хувиар буурсан байна.

Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 10 сард амаржсан эх 1104, амьд төрсөн хүүхдийн тоо 1104 болж, урьд оны мөн үеэс амаржсан эхийн тоо 23 буюу 2.1 хувь, хүүхдийн тоо 18 буюу 1.7 хувиар тус тус өссөн байна.

            Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо эхний 10 сард 696 болж, урьд оны мөн үеэс 133 хүн буюу 23.6 хувиар өссөнд салхинцэцэгээр өвчлөгчдийн тоо 60 буюу 45.1 хувь, тэмбүү өвчнөөр өвчлөгчдийн тоо 47 буюу 32.6 хувь, цусан суулга өвчнөөр өвчлөгчдийн тоо 27 буюу 58.5 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

I.4 Нийгмийн даатгал, халамж:

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас эхний 10 сарын байдлаар давхардсан тоогоор 28.8 мянган иргэнд 7.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийг олгожээ.

Хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийг төрлөөр авч үзвэл: Халамжийн тэтгэврийг 1.3 мянган иргэнд 2.0 тэрбум төгрөг, халамжийн тэтгэмжийг 2.1 мянган иргэнд 1.1 тэрбум төгрөг, хүнс тэжээлийн хөтөлбөрийн зардлыг 7.2 мянган иргэнд 0.8 тэрбум төгрөг, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг 5.6 мянган иргэнд 1.9 тэрбум төгрөг, ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу олгогдож байгаа хөнгөлөлт тусламжийг 4.3 мянган иргэнд 0.3 тэрбум төгрөг, насны хишгийг 2.5 мянган иргэнд 0.4 тэрбум төгрөг, алдарт эхийн одонтой эхчүүдэд олгосон тусламжийг 5.2 мянган иргэнд 0.7 тэрбум төгрөг, бусад хөнгөлөлт тусламжийг 0.6 мянган иргэнд 0.2 тэрбум төгрөгийг тус тус эзэлж байна.

I.5 Гэмт хэрэг

Аймгийн хэмжээнд 2019 оны 10 дугаар сард 426 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 17 хүн нас барж, 108 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 132-оор өссөн байна. Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 1206.1 сая төгрөгийн хохирол учирсны 29.8 хувийг нөхөн төлүүлжээ.

Гэмт хэрэгт 277 хүн холбогдон сэжиглэгдсэний 32.9 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ.

Нийт 435 хүн эрүүлжигдсэн нь урьд оны мөн үеийнхээс 20 хүн буюу 4.8 хувиар өссөн байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 130 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авхуулсан байна.

Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 44.8 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 17.2 пунктээр буурсан байна.

II. Эдийн засгийн үзүүлэлт

II.1 Мөнгө, банк:

Монгол банкны мэдээгээр орон нутагт үйл ажилагаагаа явуулж буй банкуудаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 144.7 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 1.1 тэрбум төгрөг буюу 0.7 хувиар, өмнөх оны мөн үеэс 7.2 тэрбум төгрөг буюу 5.2 хувиар тус тус өссөн байна.

Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 74.1 тэрбум төгрөг болж оны эхнээс 17.5 тэрбум төгрөг буюу 30.8 хувиар, өмнөх оны мөн үеэс 12.8 тэрбум төгрөг буюу 20.9 хувиар тус тус өссөн.

Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл эхний 10 сарын эцэст 2.4 тэрбум болж өмнөх сараас 0.6 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум төгрөг тус тус өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 1.7 хувийг эзэлж байна.

II.2 Төрийн санхүү:

Аймгийн төсвийн нийт орлого 10 сард 43.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 0.1 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар буурч, төсвийн зарлага санхүүжилт 42.9 тэрбум төгрөг буюу 2.4 хувиар өссөн байна.

Орон нутгийн төсөвт 9.9 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар өссөн гүйцэтгэлтэй гарчээ.

Эхний 10 сарын байдлаар Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг 7.0 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 27.1 хувиар , орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох шилжүүлэг 3.4 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 54.8 хувиар тус тус өсч, харин Улсын төсвөөс олгох тусгай зориулалтын шилжүүлэг 21.9 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар буурсан байна.

II.3 Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2019 оны 10 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 6.3 хувь, жилийн эцсээс 4.5 хувь тус тус өслөө.

      Ерөнхий индекс жилийн эцсээс 4.5 хувиар өсөхөд хүнсний бараа, согтруулах бус ундааны бүлгийн үнэ 8.7 хувиар, согтруулах ундаа, тамхи, мансууруулах бодисны бүлгийн үнэ 4.4 хувиар, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 2.7 хувиар, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 5.3 хувиар, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 2.9 хувиар, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ 5.9 хувиар, тээврийн бүлгийн үнэ 0.7 хувиар, амралт, чөлөөт цаг, боловсролын үйлчилгээний салбар, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ 2.1 хувиар, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны бүлгийн үнэ 7.8 хувиар, бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 6.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

II.4 ХӨДӨӨ АЖ АХУЙ

Ургац хураалт, хадлан бэлтгэл: Ургац хураалтын мэдээгээр аймгийн хэмжээнд 10 дугаар сарын байдлаар 515.9 тн төмс, 204.4 тн хүнсний ногоо, 633.9 тн үр тариа, 388.5 тн техникийн ургамал, 2.7 мян.тн тэжээлийн ургамал, 10.9 мян.тн өвс, 157.0 тн гар тэжээл, 17.1 мян.тн хужир, шүү бэлтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс төмс 4.7 тн буюу 0.9 хувь, хүнсний ногоо 34.8 тн буюу 14.5 хувь, үр тариа 1.0 мян.тн буюу 61.4 хувиар буурч , техникийн ургамал 96.5 тн буюу 33.0 хувь, гар тэжээл 44.3 тн буюу 39.3 хувь, хужир, шүү 17.0 мян.тн буюу 54.2 дахин, өвс 2.8 мян.тн буюу 35.9 хувиар тус тус өссөн гүйцэтгэлтэй байна.

 II.5 АЖ ҮЙЛДВЭР

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 41.1 тэрбум төгрөг болж өмнөх оноос 3.8 тэрбум төгрөг буюу 8.4 хувиар буурчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 35.2 тэрбум төгрөг буюу 14.7 хувиар буурч, боловсруулах аж үйлдвэрийнх 3.4 тэрбум төгрөг буюу 1.8 дахин, цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 2.6 тэрбум төгрөг буюу 4.9 хувиар тус тус өссөн байна.

Оны үнээр 232.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 5.9 тэрбум төгрөгөөр доогуур гүйцэтгэлтэй байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс хайрга, дулааны эрчим хүч, түгээсэн цэвэр ус, цахилгаан, бууз, банш, боловсруулсан сүү, бялуу, нарийн боов, талх, цэвэр ус, хэвийн боов, хэрчсэн гурил, адууны мах, ажлын хувцас, дээлнээс бусад монгол хувцас, монгол дээл, тэрлэг, туурга, уул уухайн зориулалтын уут, шуудай, гал тогооны өрөөний модон тавилга, төрөл бүрийн модон эдлэл, сандал, цаасан уут, тор, гэр ахуйн төмөр эдлэл, ширмэн болон төмөр зуух, яндан, бетон зуурмаг, замын хавтан хашлага, улаан тоосго, хуванцар хүрээтэй хаалга, цонх, кардон хайрцаг зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

Description: Description: \\KHAD\Users\Public\2014 on_taniltsuulga\MCCT_Medeelel_Alban_toot_2013.12.13\Information logo\20.jpgII.6 Тээвэр, холбоо

Тээвэр: Авто тээвэр бүхий байгууллагууд эхний 9 сард 170.3 мян.тн ачаа, давхардсан тоогоор 26.0 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 44.3 мян.тн буюу 35.2 хувиар өсч,  зорчигчдын тоо 27.2 мянган хүн буюу 51.1 хувиар буурлаа.

Авто тээврийн орлого 10.3 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2.1 тэрбум төгрөг буюу 25.7 хувиар өслөө.

Холбоо: Холбоо ашиглалтын орлого 491.4 сая төгрөгт хүрсний 79.9 сая төгрөг нь хүн амаас орсон байна. Өмнөх оны мөн үеэс холбооны орлого 9.8 сая төгрөг буюу 2.3 хувь, хүн амаас орох орлого 8.4 хувиар тус тус өсчээ. Телефон цэгийн тоо 476 болж, өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар буурлаа.


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2019 оны 11-р сарын 06-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг 7000
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 7500
  Элсэн чихэр, кг 1917
  Цагаан будаа, кг 2283
  Шингэн сүү, л 1800
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1860
  Бензин, А-92 1930
  Дизелийн түлш 2437
  Боодолтой өвс 6000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019