"ЖЕНДЕРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН СУДАЛГАА"-ны ҮНДСЭН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 18. 06 цаг 47 минут

 "Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа"-ны үндсэн үр дүнг танилцуулах сeминар хэлэлцүүлгийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймагт зохион байгуулан амжилттай явагдаж байна. Сeминар, хэлэлцүүлэг нь судалгааны үр дүнг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч болон хэрэглэгчдэд танилцуулах, ашиглах, цаашид хамтран ажиллах, бодлогын зөвлөмж боловсруулах зорилготой юм.

Семинарт ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, Статистикч С.Дарьмаа, М.Доржпагам, Т.Оюунсүрэн аймгийн статистикийн хэлтсийн албан хаагчид, аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Баруун-Урт сумын ИТХ-ын дарга Р.Алтаннар, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар, Баруун-Урт сумын Засаг даргын орлогч, багийн Засаг дарга нар, хамтарсан багийн гишүүд, аймаг болон Баруун-Урт сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүд, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Боловсрол, соёлын газар, Эрүүл мэндийн газар, ЕБС-ийн нийгмийн ажилтнууд болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна.

Үр дүнг танилцуулах сургалт, сeминарт оролцогчид үдийн өмнө үндсэн илтгэлүүд сонсоод, үдийн хойно бүлэгт хуваагдан хэлэлцүүлэг өрнүүлж, санал дүгнэлтээ хэлэлцэн ажиллана.


Сэтгэгдэл бичих
            7 хоногийн үнийн мэдээ

 /2020 оны 07-р сарын 08-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1333

  Хонины мах, 

9500

  Үхрийн мах, кг

11500

  Ямааны ястай мах, кг

8500

  Элсэн чихэр, кг 1917
  Цагаан будаа, кг 2583
  Шингэн сүү, л

1200

  Ноолуур, кг

40000

  Бензин, А-80 1483
  Бензин, А-92

1533

  Дизелийн түлш

2120

 

  Боодолтой өвс 7000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020