СҮХБААТАР АЙМГИЙН 8 ДУГААР САРЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2019 он 09 сар 13. 09 цаг 05 минут

Нийгмийн үзүүлэлт

Description: \\DAVAA-PC\Users\Public\Documents\2014 ONII BULLETEN\logo\3.jpgI.1 Хүн ам            

Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр эхний 8 сард 890 хүүхэд шинээр мэндэлж, 245 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 645 болж урьд оны мөн үеэс 2.3 хувь буюу 15 хүнээр буурлаа. 1000 хүнд ногдох төрөлт 14.4, нас баралт 4.0 байгаа нь урьд оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.3 пунктээр буурч, нас баралт 0.2 пунктээр өссөн.

I.2 Хөдөлмөр

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2019 оны 8 дугаар сарын эцэст 840 болсны 372 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 652 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 18.3 хувь буюу 150 хүнээр буурч, 2018 оны 12 дугаар сарын эцсээс 0.8 хувь буюу 5 хүнээр өсчээ. Энэ оны 8 дугаар сарын байдлаар хөдөлмөрийн хэлтэст 1624 иргэн шинээр бүртгүүлсний 514 иргэн ажилд зуучлагдан орсон байна. Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 56.4 хувь нь 15-34 насны залуучууд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.3 хувь нь магистр, доктор, 14.1 хувь нь дээд, 1.8 хувь нь тусгай дунд, 9.2 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 55.7 хувь нь бүрэн дунд, 12.1 хувь нь суурь, 4.9 хувь нь бага боловсролтой, 1.8 хувь нь боловсролгүй хүмүүс байна. Эхний 8 дугаар сарын байдлаар 442 шинэ ажлын байр бий болсны дотор үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбар 147 буюу 33.2 хувь, Төрийн удирлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмйин хамгаалал 129 буюу  29.2 хувьтай байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

 I.3 Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд эхний 8 сарын байдлаар 183.0 мянган хүнд үзлэг хийсэн нь урьд оны мөн үеэс 18.1 хувиар өсч, 9.3 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 71.7 мянган хүн хамрагдсан нь урьд оны мөн үеэс 50.0 хувиар өссөн. Түргэн тусламжийн дуудлага 12.3 мянган удаа гарсны 2.9 мянга буюу 23.6 хувь нь алсын дуудлага байгаа нь урьд оны мөн үеэс 6.5 хувиар буурсан байна. Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 8 сард амаржсан эх 889, амьд төрсөн хүүхдийн тоо 890 болж, урьд оны мөн үеэс амаржсан эхийн тоо 1 буюу 0.1 хувь, хүүхдийн тоо 3 буюу 0.3 хувиар тус тус буурсан байна. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо эхний 8 сард 585 болж, урьд оны мөн үеэс 80 хүн буюу 15.8 хувиар өсөхөд салхинцэцэг өвчнөөр өвчлөгчид 56 буюу 43.1 хувь, тэмбүү өвчнөөр өвчлөгчид 50 буюу 41.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

I.4 Нийгмийн даатгал, халамж:

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас эхний 8 сарын байдлаар давхардсан тоогоор 27.9 мянган иргэнд 6.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийг олгожээ. Хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийг төрлөөр авч үзвэл: Халамжийн тэтгэврийг 1.3 мянган иргэнд 1.6 тэрбум төгрөг, халамжийн тэтгэмжийг 1.9 мянган иргэнд 0.9 тэрбум төгрөг, хүнс тэжээлийн хөтөлбөрийн зардлыг 7.2 мянган иргэнд 0.6 тэрбум төгрөг, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг 5.4 мянган иргэнд 1.5 тэрбум төгрөг, ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу олгогдож байгаа хөнгөлөлт тусламжийг 4.1 мянган иргэнд 0.2 тэрбум төгрөг, насны хишгийг 2.5 мянган иргэнд 0.4 тэрбум төгрөг, алдарт эхийн одонтой эхчүүдэд олгосон тусламжийг 5.1 мянган иргэнд 0.7 тэрбум төгрөг, бусад хөнгөлөлт тусламжийг 0.4 мянган иргэнд 0.1 тэрбум төгрөгийг тус тус эзэлж байна.

I.5 Гэмт хэрэг

Аймгийн хэмжээнд 2019 оны 8 дугаар сард 348 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 16 хүн нас барж, 88 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 113 үйлдэл буюу 48.1 хувиар өсчээ. Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 1121.3 сая төгрөгийн хохирол учирсны 28.9  хувийг нөхөн төлүүлсэн байна. Гэмт хэрэгт 212 хүн холбогдон сэжиглэгдсэний 37.3 хувь нь согтуугаар, 20.7 хувь нь бүлэглэнгээр хэрэг үйлджээ. Нийт 340 хүн эрүүлжигдсэн нь урьд оны мөн үеийнхээс 27 хүн буюу 8.6 хувиар өссөн байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 53 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авхуулсан нь өмнөх оны мөн үеэс 34 буюу 69.0 хувиар буурсан байна. Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 40.5 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 13.9 пунктээр буурсан байна.

II. Эдийн засгийн үзүүлэлт

II.1 Мөнгө, банк:

Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 142.6 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 1.1 тэрбум төгрөг буюу 0.8 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 16.2 тэрбум төгрөг буюу 13.2 хувиар өссөн байна. Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 76.1 тэрбум төгрөг болж оны эхнээс 3.7 тэрбум төгрөөр буурч, өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум төгрөгөөр өссөн байна.Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл эхний 8 сарын эцэст 1.9 тэрбум болж өмнөх сараас 0.2 тэрбум, өмнөх оны мөн үеэс 0.2 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 1.3 хувийг эзэлж байна.

II.2 Төрийн санхүү:

Аймгийн төсвийн нийт орлого эхний 8 сард 35.1 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 6.9 хувь буюу 2.3 тэрбум төгрөгөөр, төсвийн зарлага санхүүжилт 33.7 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2.5 тэрбум төгрөг буюу 8.1 хувиар тус тус өссөн байна. Орон нутгийн төсөвт 7.6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар өссөн гүйцэтгэлтэй гарчээ.

Эхний 8 сарын байдлаар Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг 6.2 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 35.0 хувиар , орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох шилжүүлэг 2.7 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 49.0 хувиар тус тус өсч, харин Улсын төсвөөс олгох тусгай зориулалтын шилжүүлэг 17.8 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 3.1 хувиар буурсан байна

II.3 Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2018 оны 8 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 6.1 хувь, жилийн эцсээс 4.5 хувиар тус тус өслөө.

Ерөнхий индекс жилийн эцсээс 5.1 хувиар өсөхөд хүнсний бараа, согтруулах бус ундааны бүлгийн үнэ 7.6 хувиар, согтруулах ундаа, тамхи, мансууруулах бодисны бүлгийн үнэ 2.1 хувиар, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 3.7 хувиар, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 7.2 хувиар, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 2.9 хувиар, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ 1.1 хувиар, боловсролын үйлчилгээний салбарын бүлгийн үнэ 18.1 хувиар, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны бүлгийн үнэ 27.9 хувиар, бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 2.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

II.4 ХӨДӨӨ АЖ АХУЙ

Газар тариалан. Эхний 8 сарын байдлаар аймгийн хэмжээнд төмс 66.9 га, хүнсний ногоо 32.7 га, үр тариа 2.9 мянган га, тэжээлийн ургамал 0.7 мянган га, техникийн ургамал 1.7 мянган га газарт тус тус тариалалт хийcэн өнгөрсөн  оны мөн үеэс төмс 16.9 хувиар, хүнсний ногоо 10.8 хувиар, тэжээлийн ургамал 4.7 дахин, техникийн ургамал 12.5 хувиар тус тус өсч, үр тариа 56.9 хувиар буурсан байна. Үр тарианы тариалалтыг нэр төрлөөр нь салгавал 2.2 мянган га-д улаан буудай, 0.6 мянган га-д овъёос, 0.1 мянган га-д арвай тус тус тариалжээ.

Ургац хураалт, хадлан бэлтгэл: Ургац хураалтын явцын мэдээгээр аймгийн хэмжээнд эхний 8 дугаар сард 47.3 тн төмс, 36.8 тн хүнсний ногоо, бэлтгэсэн өвс 20.0 тн, гар тэжээл 10.0 тн тус тус хураан авсан.

 II.5 АЖ ҮЙЛДВЭР

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 32.3 тэрбум төгрөг болж өмнөх оноос 2.1 тэрбум төгрөг буюу 6.2 хувиар буурчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 2.1 тэрбум төгрөг буюу 5.0 хувь, боловсруулах аж үйлдвэрийнх 1.8 тэрбум төгрөг буюу 3.0 дахин тус тус өсч, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 27.5 тэрбум төгрөг буюу 12.9 хувиар  буурсан байна. Оны үнээр 197.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 4.1 тэрбум төгрөгөөр дээгүүр гүйцэтгэлтэй байна. Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс цайрын баяжмал, түгээсэн цэвэр ус, цахилгаан, бууз, банш, боловсруулсан шингэн сүү, бялуу, талх, цэвэр ус, хэвийн боов, хэрчсэн гурил, ажлын хувцас,  гутал, платье, дээл, туурга, уул уухайн зориулалтын уут, шуудай, гал тогооны өрөөний модон тавилга, гэрийн бусад модон тавилга, модон сандал, бетон зуурмаг зуурмаг, замын хавтан, хашлага хүрмэн блок, цаасан уут, тор зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

                                                   СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ

             Дэлгэрэнгүйг танилцуулгыг ЭНД дарж авна уу.


 


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2019 оны 10-р сарын 16-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг 7500
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 7500
  Элсэн чихэр, кг 1917
  Цагаан будаа, кг 2283
  Шингэн сүү, л 1600
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1860
  Бензин, А-92 1930
  Дизелийн түлш 2437
  Боодолтой өвс 5000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019