СҮХБААТАР АЙМГИЙН 7 ДУГААР САРЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2019 он 08 сар 15. 14 цаг 38 минут

I. Нийгмийн үзүүлэлт
 
I.1 Хүн ам
Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр эхний 7 сард 784 хүүхэд шинээр мэндэлж, 212 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 572 болж урьд оны мөн үеэс 3.3 хувь буюу 20 хүнээр буурлаа. 1000 хүнд ногдох төрөлт 12.9, нас баралт 3.5 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.2 пунктээр буурч, нас баралт 0.2 пунктээр тус тус өссөн байна.

I.2 Хөдөлмөр
Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2019 оны 7 дугаар сарын эцэст 853 болсны 378 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 665 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 13.2 хувь буюу 101 хүнээр буурч, 2018 оны 12 дугаар сарын эцсээс 2.8 хувь буюу 18 хүнээр өсчээ.
        Энэ оны 7 дугаар сарын байдлаар хөдөлмөрийн хэлтэст 1485 иргэн шинээр бүртгүүлсний 476 иргэн ажилд зуучлагдан орсон байна.
        Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 55.8 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа юм.
        Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.3 хувь нь магистр, доктор, 15.0 хувь нь дээд, 2.1 хувь нь тусгай дунд, 8.4 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 53.2 хувь нь бүрэн дунд, 13.7 хувь нь суурь, 5.4 хувь нь бага боловсролтой, 1.8 хувь нь боловсролгүй хүмүүс байна.
       Эхний 7 дугаар сарын байдлаар 434 шинэ ажлын байр бий болсон нь өмнөх оны мөн үеэс 50.7 хувь буюу 146-аар өссөн байна. Шинэ ажлын байрыг эдийн засгийн ангиллаар нь авч үзвэл, Төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалал 129 буюу 29.7 хувь, бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклын засвар үйлчилгээ 52 буюу 12.0 хувь, үйлчилгээний бусад үйл ажиллагаанд 147 буюу 33.9 хувийг эзэлж байгаа нь өндөр үзүүлэлттэй байна.
 
I.3 Эрүүл мэнд
Аймгийн хэмжээнд эхний 7 сарын байдлаар 165.6 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 19.0 хувиар өсч, 8.2 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 66.0 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 47.4 хувиар өссөн.
        Түргэн тусламжийн дуудлага 10.9 мянган удаа гарсны 2.6 мянга буюу 23.6 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал алсын дуудлага 3.6 хувиар буурсан байна.
        Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 7 сард амаржсан эх 783, амьд төрсөн хүүхдийн тоо 784 болж, өмнөх оны мөн үетэй харьцуулбал амаржсан эхийн тоо 4 буюу 0.5 хувь, хүүхдийн тоо 9 буюу 1.1 хувиар тус тус буурчээ.
        Эхний 7 сард 546 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеийнхээс 19.7 хувиар буюу 90 тохиолдлоор өсөхөд тэмбүү, салхин цэцэг зэрэг өвчлөгчдийн тоо өссөн нь голлон нөлөөлсөн байна.
 
I.4 Нийгмийн даатгал, халамж:
Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас эхний 7 сарын байдлаар давхардсан тоогоор 27.6 мянган иргэнд 5.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийг олгожээ. 
        Хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийг төрлөөр авч үзвэл: Халамжийн тэтгэврийг 1.3 мянган иргэнд 1.4 тэрбум төгрөг, халамжийн тэтгэмжийг 1.9 мянган иргэнд 0.8 тэрбум төгрөг, хүнс тэжээлийн хөтөлбөрийн зардлыг 7.2 мянган иргэнд 0.6 тэрбум төгрөг, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг 5.2 мянган иргэнд 1.3 тэрбум төгрөг, ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу олгогдож байгаа хөнгөлөлт тусламжийг 4.1 мянган иргэнд 0.2 тэрбум төгрөг, насны хишгийг 2.5 мянган иргэнд 0.4 тэрбум төгрөг, алдарт эхийн одонтой эхчүүдэд олгосон тусламжийг 5.1 мянган иргэнд 0.7 тэрбум төгрөг, бусад хөнгөлөлт тусламжийг 0.4 мянган иргэнд 0.1 тэрбум төгрөгийг тус тус эзэлж байна.
 
I.5 Гэмт хэрэг
Аймгийн хэмжээнд 2019 оны 7 дугаар сард 311 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 15 хүн нас барж, 82 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 99 үйлдэл буюу 46.7 хувиар өсчээ.
        Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 1.0 тэрбум төгрөгийн хохирол учирсны 29.6 хувийг нөхөн төлүүлсэн байна. Гэмт хэрэгт 196 хүн холбогдон сэжиглэгдсэний 37.8 хувь нь согтуугаар, 21.0 хувь нь бүлэглэнгээр хэрэг үйлджээ.
      Нийт 305 хүн эрүүлжигдсэн нь өмнөх оны мөн үеэс 28 хүн буюу 10.1 хувиар өссөн байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 44 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авхуулсан нь өмнөх оноос 37 буюу 45.7 хувиар буурсан байна.
          Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 42.4 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 7.9 пунктээр буурсан байна.  
 
II. Эдийн засгийн үзүүлэлт

II.1 Мөнгө, банк:
Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт, Капитал банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 139.2 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 4.4 тэрбум төгрөг буюу 3.1 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 16.2 тэрбум төгрөг буюу 13.2 хувиар өссөн байна.
        Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 78.9 тэрбум төгрөг болж оны эхнээс 0.9 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 12.0 тэрбум төгрөгөөр өсчээ.
        Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл эхний 7 дугаар сарын эцэст 1.7 тэрбум болж өмнөх сараас 47.3 сая төгрөгөөр өсч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 1.2 хувийг эзэлж байна.

II.2 Төрийн санхүү:
Аймгийн төсвийн нийт орлого эхний 7 сард 32.6 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.0 хувь буюу 0.3 тэрбум төгрөгөөр буурч, төсвийн зарлага санхүүжилт 31.3 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум төгрөг буюу 6.6 хувиар өссөн байна.
Орон нутгийн төсөвт 7.1 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар буурсан гүйцэтгэлтэй гарчээ.
        Эхний 7 сарын байдлаар Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг 5.6 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 36.1 хувиар, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох шилжүүлэг 2.4 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 42.3 хувиар тус тус өсч, харин Улсын төсвөөс олгох тусгай зориулалтын шилжүүлэг 16.8 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар буурсан байна. 

II.3 Хэрэглээний үнийн индекс
Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.
        Хэрэглээний үнийн индекс 2019 оны 7 дугаар сард өмнөх сараас 0.6 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 5.9  хувь, жилийн эцсээс 3.9 хувиар тус тус өслөө. 
        Ерөнхий индекс өмнөх жилийн эцсээс 3.9 хувиар өсөхөд холбооны хэрэгсэл, шуудан үйлчилгээ болон боловсролын үйлчилгээний бүлгийн үнээс бусад бүлгийн үнэ 0.7-10.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. 

II.4 Хөдөө аж ахуй
Газар тариалан. Тариалалтын эцсийн мэдээгээр аймгийн хэмжээнд төмс 66.9 га, хүнсний ногоо 32.7 га, үр тариа 2.9 мянган га, тэжээлийн ургамал 0.7 мянган га, техникийн ургамал 1.8 мянган га газарт тус тус тариалалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс төмс 22.5 хувь, хүнсний ногоо 12.8 хувь, тэжээлийн ургамал 4.7 дахин, техникийн ургамал 10.3 хувиар тус тус өсч, үр тариа  50.3 хувиар буурсан байна.  
        Үр тарианы тариалалтыг нэр төрлөөр салгавал 2.2 мянган га-д улаан буудай, 0.6 мянган га-д овьёос, 0.1 мянган га-д арвай тус тус тариалжээ. 

II.5 Аж үйлдвэр
Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 27.2 тэрбум төгрөг болж өмнөх оноос 2.2 тэрбум төгрөг буюу 7.5 хувиар буурчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 92.7 сая төгрөг буюу 5.0 хувь, боловсруулах аж үйлдвэрийнх 1.6 тэрбум төгрөг буюу 3.9 дахин өсч, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 3.8 тэрбум төгрөг буюу 14.2 хувиар  буурсан байна.
        Оны үнээр 172.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 3.1 тэрбум төгрөгөөр дээгүүр гүйцэтгэлтэй байна. Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс төмрийн хүдрийн баяжмал, цайрын баяжмал, хайрга, шороо, бууз, банш, боловсруулсан сүү, нарийн боов, талх, цэвэр ус, хэвийн боов, хэрчсэн гурил, адууны мах,  ажлын хувцас,  дээлнээс бусад монгол хувцас, монгол гутал, монгол дээл, тэрлэг, оёмол пальто, уул уухайн зориулалтын уут, шуудай, модон болон төмөр эдлэлийн үйлдвэрлэл, барилгын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, картон хайрцаг зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

II.6 Тээвэр, холбоо
Тээвэр: Авто тээвэр бүхий байгууллагууд эхний хагас жилийн байдлаар 143.5 мян.тн ачаа, давхардсан тоогоор 17.6 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 49.1 мян.тн буюу 52.0 хувиар өсч,  харин зорчигчдын тоо 2.4 мянган хүн буюу 12.0 хувиар буурсан байна.
        Авто тээврийн орлого 8.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2.7 тэрбум төгрөг буюу 49.4 хувиар өслөө.
        Холбоо: Холбоо ашиглалтын орлого 326.0 сая төгрөгт хүрсний 58.8 сая төгрөг нь хүн амаас орсон байна. Өмнөх оны мөн үеэс холбооны орлого 102.3 сая төгрөг буюу 45.7 хувь, харин хүн амаас орох орлого 66.0 хувиар тус тус өсчээ. Телефон цэгийн тоо 478 болж, өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар буурсан байна.

II.7 Барилга 
Эхний хагас жилийн байдлаар нийт 11.0 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажлыг 33 аж ахуй нэгж байгууллага хийжээ. Үүний 1.3 тэрбум төгрөг буюу 11.9 хувь нь аймгийн,  9.7 тэрбум төгрөг буюу 88.1 хувь нь гадны барилгын байгууллагууд тус тус хийж гүйцэтгэсэн байна.

Дэлгэрэнгүйг танилцуулгыг ЭНД дарж авна уу.

Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2019 оны 09-р сарын 11-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг 8000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 1917
  Цагаан будаа, кг 2283
  Шингэн сүү, л 1200
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1860
  Бензин, А-92 1930
  Дизелийн түлш 2437
  Боодолтой өвс 5000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019