ХҮН АМЫН АМЬДАРЧ БУЙ ОРЧИН НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА-2018 ГАРЛАА.

Нийтэлсэн: 2019 он 07 сар 06. 16 цаг 35 минут

Сүхбаатар аймаг нь 1931 онд Халхын 4 аймгийг 13 аймаг болгон өөрчлөхөд Хэнтий, Дорнод аймагт харьяалагдаж байгаад засаг захиргааны өөрчлөлтөөр 1942 онд Жавхлант шарга аймаг 14 сум 125 баг, 29.2 мянган хүн ам, 850 мянган толгой мал, өгс хадах морин станц 2, нүүрсний уурхай нэг, сүү тосны завод 3-тай байгуулагджээ.

Нутгийн хилийн урт 1340 км бөгөөд урд талаараа БНХАУ-тай 485 км, баруун талаараа Дорноговь аймагтай 165 км, хойд талаараа Хэнтий амйагтай 260 км, зүүн хойд талаараа Дорнод аймагтай 430 км газраар тус тус хиллэдэг. Сүхбаатар аймаг нь Монгол орны зүүн өмнөд хэсэгт 82.3 мян.км.кв-т нутагтай, тал хээрийн бүсэд багтдаг. Хамгийн өндөр цэг нь далайн түвшинээс дээш 1778м-т өргөгдсөн Шилийн богд уул, хамгийн нам цэг нь далайн түвшинээс дээш 790м-т өргөгдсөн Байшинт юм.

 Эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй, уул уурхайн салбар бөгөөд нутгийн шилмэл омгийн Баяндэлгэрийн улаан ямаа, Эрдэнэцагааны үзэмчин хонь, Түмэнцогтын махны хэвшлийн үхэр, хурдан удмын адуун сүрэг, уул уурхайн хувьд цайр, зэс, молибден, хүрэн нүүрс, хайлуур жонш, гянтболд зэрэг орд газруудтай.

дэлгэрэнгүй мэдээллийг үндсэн цэсний эмхэтгэл танилцуулга дотроос үзнэ ү.


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2019 оны 09-р сарын 11-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг 8000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 1917
  Цагаан будаа, кг 2283
  Шингэн сүү, л 1200
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1860
  Бензин, А-92 1930
  Дизелийн түлш 2437
  Боодолтой өвс 5000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019