СҮХБААТАР АЙМГИЙН ӨРХ, ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.

Нийтэлсэн: 2019 он 07 сар 04. 08 цаг 11 минут

Сүхбаатар аймгийн суурин хүн ам 2019 оны 1-р сарын 1-ний байдлаар 62.6 мянган хүн болж өнгөрсөн оноос 1.3 мянган хүнээр буюу 2.1 хувиар өслөө. Энэ нь Монгол улсын хүн амын 1.9 хувь, Зүүн бүсийн хүн амын 28.1 хувийг эзэлж байна. Аймгуудын хүн амтай харьцуулан үзэхэд Өмнөговь, Дорноговь, Булган, Дундговь, Говь-Алтай зэрэг аймгуудтай хүн ам ойролцоо түвшинд байна.

2000-2018  оны хүн амын динамикаас харахад 2000-2006 он хүртэл хүн ам буурч, 2007 оноос аажим, аажмаар өссөн.

Нийт хүн амыг насны бүлгээр ангилахад 0-14 насны хүн 19.2 мянга, 15-64 насны хүн 41.0 мянга, 65-аас дээш насны хүн 2.3 мянгыг өндөр настнууд эзэлж байна. Мөн 50.4 хувь нь эрэгтэйчүүд, 49.6 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь хүйсийн харьцаа ерөнхийдөө тэнцвэртэй, гэхдээ эрэгтэй хүн ам эмэгтэйгээсээ бага зэрэг илүү. Хүн амын нас, хүйсийн суваргаас дүгнэхэд 2018 оны хүн амыг өмнөх онтой харьцуулахад 15-19, 25-29,  наснуудад хүн ам 2.8-4.6 хувиар буурч, бусад насанд 0.2-9.9 хувиар өссөн.

Дэлгэрэнгүй мэдээллийг эмхэтгэл танилцуулга цэснээс үзэж танилцана уу,


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2019 оны 09-р сарын 11-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг 8000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 1917
  Цагаан будаа, кг 2283
  Шингэн сүү, л 1200
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1860
  Бензин, А-92 1930
  Дизелийн түлш 2437
  Боодолтой өвс 5000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019