ХАА-Н САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА-2018 ГАРЛАА.

Нийтэлсэн: 2019 он 07 сар 01. 06 цаг 01 минут

Мал тооллогын дүнгээр малын тоо 2018 оны жилийн эцэст 3.7 сая толгой болж, өмнөх оноос 188.4 мянган толгой буюу 5.3 хувиар өслөө. Оны эхний хээлтэгч малын 86.0 хувь буюу 1.3 сая эх мал төллөж, 96.3 хувь буюу 1.3 сая төл малыг бойжуулсан байна. Энэ нь мал өсөхөд нөлөөлжээ.

2018 оны жилийн эцэст аминдаа малтай 10.2 мянган өрх тоологдсоны 7.8 мянган өрх нь малчин өрх байна. 2009 оноос хойших үр дүнг авч үзэхэд 2009-2012, 2014-2018 онуудад малтай, 2014 оноос хойш малчин өрх тус тус өсчээ.

Мал аж ахуйн салбарт 14.6 мянган малчид ажиллаж байгаагын 38.7 хувь нь 15-34 насны залуучууд, 53.1 хувь нь 35-аас дээш тэтгэвэрт гарах хүртлэх насныхан, 8.2 хувь нь тэтгэврийн насны хүмүүс эзэлж байгаа бөгөөд нийт малчдын 44.0 хувь эмэгтэйчүүд байна.

Малтай нэг өрхөд дундажаар 361 толгой мал ногдож байгааг таван төрлөөр нь авч үзвэл тэмээ 1, адуу 32, үхэр 24, хонь 187, ямаа 117 байна.

дэлгэрэнгүй мэдээллийг үндсэн цэсний эмхэтгэл танилцуулга дотроос авна уу,


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2019 оны 09-р сарын 11-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг 8000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 1917
  Цагаан будаа, кг 2283
  Шингэн сүү, л 1200
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1860
  Бензин, А-92 1930
  Дизелийн түлш 2437
  Боодолтой өвс 5000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019