СҮХБААТАР АЙМГИЙН СТАТИСТИКИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТ

Нийтэлсэн: 2019 он 06 сар 24. 03 цаг 52 минут

Үндэсний статистикийн хорооноос Аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлд зориулсан "Нээлттэй мэдээллийг бий болгох" сэдэвт сургалт, Төрийн албан хаагчдад зориулсан "Мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг сайжруулах" сэдэвт сургалт, сумдын орлогч дарга, төрийн сангийн мэргэжилтэн нарт "Анхан шатны мэдээллийг сайжруулах сургалт"-ыг 2019 оны 6-р сарын 20-21 өдрүүдэд амжилттай зохион байгуулж явууллаа. Сургалтыг аймгийн Засаг даргын орлогч Т.Мөнхбат үг хэлж нээн, статистикийн хэлтсийн дарга Т.Эрдэнэбат чиглүүлэгчээр ажилласан. Уг сургалтаар ААНБ-ын дарга, эрхлэгч, нягтлан бодогч нар, төрийн албан хаагч нар, сумдын асуудал хариуцсан албан хаагч нар Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн сайжруулалт, албан ёсны статистикийн мэдээллийн алдааг илрүүлж, засвар, баримтжуулалт хийх журам, ХАОСТ-2020 тооллогын тухай, байшин, орон сууцны тооллогын тухай зэрэг мэдээллийн талаар ойлголтуудыг авч, сургалт дууссаны дараа санал асуулга бөглүүлэхэд сэтгэл ханамжтай, сургагч багш нарт талархал илэрхийлсэн байсан.


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2019 оны 10-р сарын 16-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг 7500
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 7500
  Элсэн чихэр, кг 1917
  Цагаан будаа, кг 2283
  Шингэн сүү, л 1600
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1860
  Бензин, А-92 1930
  Дизелийн түлш 2437
  Боодолтой өвс 5000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019