СҮХБААТАР АЙМГИЙН 4 ДҮГЭЭР САРЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 10. 09 цаг 15 минут

I. Нийгмийн үзүүлэлт

Description: \\DAVAA-PC\Users\Public\Documents\2014 ONII BULLETEN\logo\3.jpg I.1 Хүн ам           

Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр эхний 4 сард 411 хүүхэд шинээр мэндэлж, 120 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 291 болж урьд оны мөн үеэс 13.9 хувь буюу 47 хүнээр буурлаа. 1000 хүнд ногдох төрөлт 6.6, нас баралт 1.9 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.8 пунктээр буурч, нас баралт 0.1 пунктээр өссөн байна.                                                                         

I.2 Хөдөлмөр

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2019 оны 4 дүгээр сарын эцэст 869 болсны 426 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 669 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 36.0 хувь буюу 376, 2018 оны жилийн  эцсээс 3.4 хувь буюу 22 хүнээр тус тус буурчээ.

 Энэ оны 4 дүгээр сарын байдлаар хөдөлмөрийн хэлтэст 889 иргэн шинээр бүртгүүлсний 123 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 37.4 хувь нь 15-34 насны залуучууд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.3 хувь нь магистр, доктор, 13.3 хувь нь дээд, 2.2 хувь нь тусгай дунд, 7.2 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 54.6 хувь нь бүрэн дунд, 14.2 хувь нь суурь, 6.1 хувь нь бага боловсролтой, 2.1 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

 I.3 Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд эхний 4 сарын байдлаар 95.1 мянган хүнд үзлэг хийсэн нь 20.2 хувь, 4.8 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь 2.1 хувь, урьдчилан сэргийлэх үзлэгт 34.8 мянган хүн хамрагдсан нь 64.2 хувиар өмнөх оны мөн үеэс тус тус өссөн байна.

Түргэн тусламжийн дуудлага 6.5 мянган удаа гарсны 1.5 мянга буюу 23.1 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал алсын дуудлага адил түвшинд байна.

Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 4 сард амаржсан эх 409, амьд төрсөн хүүхдийн тоо 411 болж, өмнөх оны мөн үетэй харьцуулбал амаржсан эх, хүүхдийн тоо  тус бүр 37 буюу 8.3 хувиар буурсан байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо эхний 4 сард 332 болж, өмнөх оны мөн үеийнхээс 65 тохиолдол буюу 24.3 хувиар өсөхөд цусан суулга, салхинцэцэг, тэмбүү, заг зэрэг өвчлөгчдийн тоо өссөн нь голлон нөлөөлсөн байна.

I.4 Нийгмийн даатгал, халамж:

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас эхний 4 сарын байдлаар давхардсан тоогоор 25.2 мянган иргэнд 3.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийг олгожээ. Үүнд: Халамжийн тэтгэвэрийг 1.2 мянган иргэнд 0.8 тэрбум төгрөг, халамжийн тэтгэмжийг 1.7 мянган иргэнд 0.4 тэрбум төгрөг, хүнс тэжээлийн хөтөлбөрийн зардалыг 7.2 мянган иргэнд 0.3 тэрбум төгрөг, эх олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг 4.5 мянган иргэнд 0.7 тэрбум төгрөг, ахмад настны нийгмийн хамгаалалын тухай хуулийн дагуу олгогдож байгаа хөнгөлөлт тусламжийг 3.0 иргэнд 0.1 тэрбум төгрөг, насны хишгийг 2.4 мянган иргэнд 0.2 тэрбум төгрөг, бусад хөнгөлөлт тусламжийг 5.2 мянган иргэнд 0.7 тэрбум төгрөгийг тус тус олгосон.

I.5 Гэмт хэрэг

Аймгийн хэмжээнд 2019 оны 4 дүгээр сард 185 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 11 хүн нас барж, 44 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 68-аар өссөн байна. Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 517.5 сая төгрөгийн хохирол учирсны 23.8 хувийг нөхөн төлүүлжээ.

Гэмт хэрэгт 94 хүн холбогдон сэжиглэгдсэний 44.7 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ.

Нийт 206 хүн эрүүлжигдсэн нь урьд оны мөн үеэс 41 хүн буюу 24.9 хувиар өссөн байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 20 хүн шүүхээр баривчлагдаж захиргааны арга хэмжээ авхуулсан байна.

Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 33.8 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 23.5 пунктээр буурсан байна.

 

II. Эдийн засгийн үзүүлэлт                                                                                      

II.1 Мөнгө, банк:

Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт  банкуудаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 134.7 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 8.9 тэрбум төгрөг буюу 6.2 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 20.7 тэрбум төгрөг буюу 18.2 хувиар өсчээ.

Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 74.5 тэрбум төгрөг болж оны эхнээс 5.4 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 11.5 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл эхний 4 дүгээр сарын эцэст 1.5 тэрбум болж оны эхнээс 0.8 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 0.4 тэрбум төгрөгөөр тус тус өсч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 1.1 хувийг эзэлж байна.

II.2 Төрийн санхүү:

Аймгийн төсөвт эхний 4 сарын байдлаар 4.1 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 0.8 тэрбум төгрөгийн орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг, 8.9 тэрбум төгрөгийн тусгай зориулалтын шилжүүлэгийн орлого, татварын болон татварын бус орлогоор 3.4 тэрбум төгрөг орж нийт эх үүсвэр 21.1 тэрбум төгрөг, нийт зарлага санхүүжилт 17.8 тэрбум төгрөгөөр хийгдсэн байна. Өмнөх оны мөн үеэс нийт орлого санхүүжилт 2.5 тэрбум буюу 11.7 хувиар буурч, зарлага санхүүжилт 5.8 тэрбум буюу 48.8 хувиар өссөн байна.

Аймгийн нэгдсэн төсвийн 18.0 хувийг татварын болон татварын бус орлого, 4.3 хувийг орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг, 47.9 хувийг тусгай зориулалтын шилжүүлэгийн орлого 22.2 хувийг тусламжийн орлого, урьд оны үлдэгдэл 7.6 хувийг тус тус эзэлж байна.

II.3 Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2019 оны 4 дүгээр сард өмнөх сараас 0.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 5.6 хувь, жилийн эцсээс 2.6 хувиар тус тус өслөө.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                                                                                        

Ерөнхий индекс өмнөх сарынхаас 0.7 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 1.8 хувь, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлгийн үнэ 0.4 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.5 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 0.2 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 0.2 хувь, эм, тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.5 хувь, тээврийн бүлгийн үнэ 0.6 хувь, бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 0.3 хувиар өссөн нь нөлөөлжээ.

II.4 ХӨДӨӨ АЖ АХУЙ

Мал төллөлт төл бойжилт. Оны эхний төллөх насны хээлтэгч малын 71.4 хувь буюу 1.2 сая хээлтэгч мал төллөсөн байна. Таван төрлөөр нь авч үзвэл: эм хонь 78.4 хувь, эм ямаа 73.4 хувь, ингэ 24.9 хувь, үнээ 38.0 хувь, гүү 33.0 хувь тус тус төллөжээ.

Гарсан төлийн 96.8 хувь болох 1.1 сая төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 97.9 мянга буюу 9.5 хувиар өссөн байна.

Энэ оны 4 дүгээр сарын байдлаар төл бойжилтын хувийг төрлөөр нь авч үзвэл: унага 97.9, ботго 99.0 хувь, тугал 99.2 хувь, хурга 96.7 хувь, ишиг 97.0 хувь байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс унага, ишиг, тугал, хурга, ботго 0.6-1.0 пунктээр өссөн байна.                                                               

    Малын онд оролт: Том малын зүй бус хорогдол эхний 4 сарын байдлаар 17.2 мянган толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 44.7 мянган толгой буюу 3.6 дахин буурсан байна. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: тэмээ 12, адуу 1.7 мянга, үхэр 0.4 мянга, хонь 10.1 мянга, ямаа 5.0 мянган толгой эзэлж байна.

Малын нийт хорогдлын 58.6 хувийг хонин сүрэг эзэлж байна.

 Эхний 4 сарын байдлаар оны эхний малын 0.5 хувь нь хорогджээ. Нийт хорогдлын 0.4 хувь буюу 71 толгой мал нь өвчнөөр хорогдсон байна.

 II.5 АЖ ҮЙЛДВЭР

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 14.7 тэрбум төгрөг болж өмнөх оноос 3.7 тэрбум төгрөг буюу 20.1 хувиар буурчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 12.8 тэрбум төгрөг буюу 23.4 хувиар  буурч, цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 1.4 тэрбум төгрөг буюу 4.4 хувиар, боловсруулах аж үйлдвэрийнх 500.4 сая төгрөг буюу 44.7 хувиар  тус тус өссөн байна.

Оны үнээр 102.1 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 2.9 тэрбум төгрөгөөр доогуур гүйцэтгэлтэй байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс хүрэн нүүрс, цайрын баяжмал, цахилгаан, бууз, банш, бялуу, нарийн боов, адууны мах, цэвэр ус, хэвийн боов, хэрчсэн гурил, ажлын хувцас, дээлнээс бусад монгол хувцас, монгол гутал, монгол дээл, тэрлэг, оёмол пальто, оёмол хүрэм, уул уухайн зориулалтын уут, шуудай, платье, пиджак, гал тогооны өрөөний модон тавилга, гэрийн бусад модон тавилга, монгол сандал, дартон цаас, сувагжуулалт зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

Description: Description: \\KHAD\Users\Public\2014 on_taniltsuulga\MCCT_Medeelel_Alban_toot_2013.12.13\Information logo\20.jpg II.6 Тээвэр, холбоо

Тээвэр: Авто тээвэр бүхий байгууллагууд 1 дүгээр улирлын байдлаар 104.3 мян.тн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 63.6 мян.тн буюу 2.5 дахин өссөн байна. Бүтээгдэхүүн тээвэрлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулан авч үзвэл: цайрын баяжмал 39.1 мян.тн болж 16.0 хувиар, нүүрс 17.5 мян.тн болж 2.5 дахин тус тус өслөө.

Мөн давхардсан тоогоор 6.1 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс зорчигчдын тоо 4.5 мянган хүн буюу 42.5 хувиар буурчээ.

Авто тээврийн орлого 4.4 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2.0 тэрбум төгрөг буюу 82.9 хувиар өссөн байна.

 Холбоо: Холбоо ашиглалтын орлого нь эхний 1 дүгээр улирлын байдлаар 148.1 сая.төгрөг болсны 17.6 хувь буюу 26.1 сая.төг нь хүн амын орлого эзэлж байна.   Өмнөх оны мөн үеэс нийт орлого нь 25.3 сая буюу 20.6 хувь, харин хүн амаас орох орлого нь 23.7 хувиар тус тус өссөн байна.

Телефон цэгийн тоо 480 болж өмнөх оноос 18-аар буурчээ.

II.7 Барилга

Барилгын байгууллагууд 1 дүгээр улирлын байдлаар нийт 1.6 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийжээ. Үүний 0.1 тэрбум төгрөг буюу 6.2 хувь нь аймгийн, 1.5 тэрбум төгрөг буюу 93.8 хувь нь гадны барилгын байгууллагууд тус тус хийж гүйцэтгэсэн байна.

 

 

   

 

 

 

 

 

 

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ

СТАТИСТИКИЙН ХЭЛТСИЙН ДАРГА                                   Т.ЭРДЭНЭБАТ

 

 

 


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2019 оны 05-р сарын 22-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1267

  Хонины мах, кг 9500
  Үхрийн мах, кг 11000
  Ямааны ястай мах, кг 8500
  Элсэн чихэр, кг 1917
  Цагаан будаа, кг 2350
  Шингэн сүү, л 2300
  Ноолуур, кг 70000
  Бензин, А-80 1867
  Бензин, А-92 1943
  Дизелийн түлш 2440
  Боодолтой өвс 5000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019