АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

Нийтэлсэн: 2019 он 02 сар 28. 02 цаг 28 минут

       Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн 2 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд аймгийн нутгийн удирдлагын ордоны хурлын их танхимд болж байна. Уг зөвлөгөөнд газар, хэлтэс, агентлаг, албадын дарга нар, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Тамгын дарга, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн болон аймгийн Засаг даргын тамгын газрын ажилтнуудын бүрэлдхүүнтэй нийт 100 гаруй хүн оролцсон. Зөвлөгөөн дээр аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар аймаг орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлаар товч танилцуулга хийж, өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар болон 2019 онд хийх томоохон бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг хийлээ. Энэ зөвлөгөөнд хэлтсийн дарга Т.Эрдэнэбат “Статистикийн үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлын талаар” презентаци бэлтгэн мэдээлэл өгч ажиллалаа.


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2019 оны 03-р сарын 20-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1250

  Хонины мах, кг 8000
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг 1917
  Цагаан будаа, кг 2283
  Шингэн сүү, л 2300
  Ноолуур, кг 127000
  Бензин, А-80 1795
  Бензин, А-92 1848
  Дизелийн түлш 2385
  Боодолтой өвс 5000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019