СҮХБААТАР АЙМГИЙН 1 ДҮГЭЭР САРЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2019 он 02 сар 15. 13 цаг 34 минут

I. Нийгмийн үзүүлэлт

Description: \\DAVAA-PC\Users\Public\Documents\2014 ONII BULLETEN\logo\3.jpg I.1 Өрх, Хүн ам

2018 оны эцэст өрх, хүн амын тоо 18.3 мянган өрх, 62.6 мянган оршин суугаа хүн амтай болж, урьд оноос өрх 263, хүн ам 1.3 мянган хүнээр өслөө. Нийт өрхийн 49.3 хувь, хүн амын 51.8 хувь нь хөдөөд амьдарч байна.
Хүн амын 49.6 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийт хүн амын 62.6 хувийг 15-59 насныхан, 30.7 хувийг 0-14 насныхан, 6.7 хувийг 60 ба дээш насныхан эзлэх болсноор хүн ам зүйн ачаалал 52.3 хувьтай байна.
Аймгийн хэмжээнд Баруун-Урт сумын 1-р баг 1.1 мянган өрх, 3.7 мянган хүнээр 67 баг дотор тэргүүлж байна.
Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр эхний 1 сард 87 хүүхэд шинээр мэндэлж 30 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 57 болж урьд оны мөн үеэс 16.2 хувь буюу 11 хүнээр буурлаа. 1000 хүнд ногдох төрөлт 1.4, нас баралт 0.5 пунктэй байна.

I.2 Хөдөлмөр

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2019 оны 1 дүгээр сарын эцэст 785 болсны 418 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 574 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 40.2 хувь буюу 386 хүнээр, 2018 оны 12 дугаар сарын эцсээс 11.3 хувь буюу 73 хүнээр тус тус буурсан байна.
Эхний 1 сарын байдлаар хөдөлмөр халамж үйлчилгээний газарт 108 ажилгүй иргэн шинээр бүртгүүлсний 33 иргэн ажилд зуучлагдан орсон байна.
Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 58.9 хувь нь 15-34 насны залуучууд байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1.2 хувь нь магистр, доктор, 17.2 хувь нь бакалавр, 2.8 хувь нь тусгай дунд,. 9.4 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 46.7 хувь нь бүрэн дунд, 14.5 хувь нь суурь, 6.4 хувь нь бага боловсролтой, 1.7 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

Эхний 1 сарын байдлаар 39 шинэ ажлын байр бий болсны өмнөх оны мөн үеэс 3.3 дахин буюу 27-оор өсчээ.

I.3 Нийгмийн даатгал, халамж:

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэдээгээр эхний 1 сард 15.3 мянган иргэнд 1.5 тэрбум төгрөгийн хөнгөлөт, тусламж, дэмжлэгийг олгосон байна. Үүнийг төрлөөр нь авч үзвэл: нийгмийн халамжийн тэтгэвэрийг 845 иргэнд 0.3 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн тэтгэмжийг 880 иргэнд 0.1 тэрбум төгрөг, бусад хөнгөлөлт, тусламж, дэмжлэгт 13.6 мянган иргэнд 1.0 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.

I.4 Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд эхний 1 сарын байдлаар 26.8 мянган хүнд үзлэг хийсэн нь 20.2 хувь, урьдчилан сэргийлэх үзлэгт 9.8 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 2.1 дахин тус тус өсч, 1.3 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үетэй адил түвшинд байна.

Түргэн тусламжийн дуудлага 2.2 мянган удаа гарсны 0.5 мянга буюу 22.7 хувь нь алсын дуудлага байлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал алсын дуудлага адил түвшинд байна.

Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 1 сард амаржсан эх 87, амьд төрсөн хүүхдийн тоо 87 болжээ. Өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 7 буюу 7.4 хувь, хүүхдийн тоо 8 буюу 8.4 хувиар тус тус буурсан байна.Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо эхний 1 сард 96 болж, өмнөх оны мөн үеийнхээс 6 хүн буюу 6.7 хувиар өсчээ.

I.5 Гэмт хэрэг

 

Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 1 сард 51 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 5 хүн нас барж, 20 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 16-аар өсчээ. Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 176.9 сая төгрөгийн хохирол учирсны 13.1 хувийг нөхөн төлүүлжээ.

 

Гэмт хэрэгт 22 хүн холбогдон сэжиглэгдсэний 50.0 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ. Нийт 45 хүн эрүүлжигдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 19 хүн буюу 73.1 хувиар өссөн байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 2 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авахуулсан байна.

Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 18.6 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 11.7 пунктээр буурчээ.

Эдийн засгийн үзүүлэлт

II.1 Мөнгө, банк:

Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 143.7 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 0.1 тэрбум төгрөг буюу 0.04 хувиар, өмнөх оны мөн үеэс 26.2 тэрбум төгрөг буюу 22.3 хувиар тус тус өссөн байна.

Банкуудад хадгалуулсан төгрөгийн хадгаламжийн хэмжээ 76.7 тэрбум төгрөг болж оны эхнээс 3.2 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 21.2 тэрбум төгрөгөөр өсчээ.Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл 1 дүгээр сарын эцэст 0.9 тэрбум болж оны эхнээс 0.2 тэрбум төгрөгөөр өсч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 0.6 хувийг эзэлж байна.

II.2 Төрийн санхүү:

Аймгийн төсвийн нийт орлого эхний 1 сард 5.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 0.8 тэрбум төгрөг буюу 18.5 хувиар , төсвийн зарлага санхүүжилт 4.5 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.0 тэрбум төгрөг буюу 28.4 хувиар тус тус  өсчээ.

Аймгийн нийт төсвийн 13.6 хувийг орон нутгийн төсвийн орлого, 16.1 хувийг улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг, 40.9 хувийг улсын төсвөөс олгох тусгай зориулалтын шилжүүлэг, 2.5 хувийг орон нутгийн хөгжлийн сангаас олгох шилжүүлэг,  26.9 хувийг урьд оны үлдэгдэл тус тус эзэлж байна.

  II.3 Хэрэглээний үнийн индекс

 Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2019 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 6.0 хувь, жилийн эцсээс 0.4 хувиар тус тус өслөө.

Ерөнхий индекс жилийн эцсээс 0.4 хувиар өсөхөд хүнсний, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 2.1 хувиар, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлгийн үнэ 0.8 хувиар, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.7 хувиар, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 0.1 хувиар, бусад бараа, үйлчилгээний үнэ 1.3 хувиар өссөн нь тус тус голлон нөлөөлжээ.

  II.4 ХӨДӨӨ АЖ АХУЙ

 Малын онд оролт: Том малын зүй бус хорогдол 2019 оны 1 дүгээр сард 472 толгой болж, өмнөх оны мөн үеэс 6.5 мянган толгой буюу 99.9 хувь буурсан байна. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: адуу 23 толгой, үхэр 16 толгой, хонь 183 толгой, ямаа 250 толгой байна. Нийт хорогдсон малын 38.8 хувийг хонь, 52.9 хувийг ямаа эзэлж байна.

     Аймгийн хэмжээнд 2019 оны 1 дүгээр сард өвчнөөр мал хорогдоогүй байна.

  II.5 АЖ ҮЙЛДВЭР 

 Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 4.0 тэрбум төгрөг болж өмнөх оноос 0.1 тэрбум төгрөг буюу 3.2 хувиар өсчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: уул уурхай, олборлох аж үйлдвэрийнх 3.4 тэрбум төгрөг болж 1.2 хувь, цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 0.4 тэрбум төгрөг буюу 8.6 хувь, боловсруулах аж үйлдвэрийнх 0.1 тэрбум төгрөг буюу 53.6 хувиар тус тус өслөө.

Оны үнээр 20.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 1.8 тэрбум төгрөгөөр доогуур гүйцэтгэлтэй байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс хайлуур жоншны баяжмал, түгээсэн цэвэр ус, цахилгаан, хийжүүлсэн цэвэр ус, хэвийн боов, хэрчсэн гурил, ажлын хувцас, дээлнээс бусад монгол хувцас, монгол гутал, уул уурхайн зориуллтын уут, шуудай, гэрийн бусад модон тавилга, модон сандал, сувагжуулалт, цаасан уут, тор зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

 

 

СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2019 оны 03-р сарын 20-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1250

  Хонины мах, кг 8000
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг 1917
  Цагаан будаа, кг 2283
  Шингэн сүү, л 2300
  Ноолуур, кг 127000
  Бензин, А-80 1795
  Бензин, А-92 1848
  Дизелийн түлш 2385
  Боодолтой өвс 5000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019