СҮХБААТАР АЙМГИЙН ЭХНИЙ 11 САРЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2018 он 12 сар 13. 08 цаг 54 минут

I.1 Хүн ам            

Description: \\DAVAA-PC\Users\Public\Documents\2014 ONII BULLETEN\logo\3.jpg  I.1 Хүн ам            

 Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр эхний 11 сард 1188 хүүхэд шинээр мэндэлж, 325 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 863 болж урьд оны мөн үеэс 0.2 хувь буюу 2 хүнээр буурлаа. 1000 хүнд ногдох төрөлт 19.6, нас баралт 5.4 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.1 пункт, нас баралт 0.4 пунктээр тус тус өссөн байна.

I.2 Хөдөлмөр

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2018 оны 11 дүгээр сарын эцэст 847 болсны 431 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 670 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 31.2 хувь буюу 304 хүнээр, 2017 оны 12 дугаар сарын эцсээс 24.4 хувь буюу 216 хүнээр тус тус буурсан байна. Эхний 11 сарын байдлаар хөдөлмөр халамж үйлчилгээний газарт 3073 ажилгүй иргэн шинээр бүртгүүлсний 869 иргэн ажилд зуучлагдан орсон байна. Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 58.5 хувь нь 15-34 насны залуучууд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.4 хувь нь магистр, доктор, 18.1 хувь нь дээд, 2.8 хувь нь тусгай дунд, 8.8 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 49.1 хувь нь бүрэн дунд, 13.1 хувь нь суурь, 6.1 хувь нь бага боловсролтой, 1.5 хувь нь боловсролгүй хүмүүс байна.Эхний 11 сарын байдлаар 803 шинэ ажлын байр бий болсон нь өмнөх оны мөн үеэс 50.9 хувь буюу 271-ээр өсчээ. Шинэ ажлын байрыг эдийн засгийн ангилалаар нь авч үзвэл боловсруулах салбар 164 буюу 20.4 хувийг эзэлж байгаа нь бусад салбараас өндөр үзүүлэлтэй байна.

  I.3 Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд эхний 11 сарын байдлаар 211.2 мянган хүнд үзлэг хийсэн нь 4.7 хувь, урьдчилан сэргийлэх үзлэгт 66.4 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар тус тус буурч, 12.2 мян.хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар өсчээ. Түргэн тусламжийн дуудлага 16.0 мянган удаа гарсны 3.9 мянга буюу 24.4 хувь нь алсын дуудлага байлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал алсын дуудлага 9.3 хувиар буурсан байна. Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 11 сард амаржсан эх 1183, амьд төрсөн хүүхдийн тоо 1188 болжээ. Өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 22 буюу 1.9 хувь, хүүхдийн тоо 28 буюу 2.4 хувиар тус тус өссөн байна.Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо эхний 11 сард 623 болж, өмнөх оны мөн үеийнхээс 529 хүн буюу 45.9 хувиар буурчээ. Халдварт өвчин буурахад гар хөл амны өвчнөөр өвчлөгчид 237 буюу 87.8 хувь, салхинцэцэг өвчнөөр өвчлөгчид 151 буюу 52.2 хувь, тэмбүү өвчнөөр өвчлөгчид 81 буюу 31.8 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн.

 

 

  I.4 Нийгмийн даатгал, халамж:
 
Эхний 11 сарын байдлаар нийгмийн халамжийн сангаас 16.6 тэрбум төгрөгийг 30.5 мянган иргэнд олгосны дотор халамжийн сангаас 13.5 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 16.9 мянган хүнд, улсын төсвөөс 3.1 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 13.5 мянган иргэнд тус тус олгосон байна. Өмнөх оны мөн үеэс халамжийн  сан 3.6 дахин, улсын төсвийн санхүүжилт 84.0 хувиар тус тус өсчээ.

  I.5 Гэмт хэрэг

Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 11 сард 335 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 16 хүн нас барж, 134 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 20-оор өсчээ. Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 612.9 сая төгрөгийн хохирол учирсны 65.5 хувийг нөхөн төлүүлжээ. Гэмт хэрэгт 230 хүн холбогдон сэжиглэгдсэний 36.5 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ. Нийт 474 хүн эрүүлжигдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 72 хүн буюу 17.9 хувиар өссөн байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 115 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авахуулсан байна. Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 57.5 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 7.6 пунктээр өсчээ.

Эдийн засгийн үзүүлэлт

  II.1 Мөнгө, банк:

 

Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 139.2 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 24.1 тэрбум төгрөг буюу 20.9 хувиар, өмнөх оны мөн үеэс 22.6 тэрбум төгрөг буюу 19.4 хувиар тус тус өссөн байна.

Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 70.0 тэрбум төгрөг болж оны эхнээс 13.3 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 24.5 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл 11 дүгээр сарын эцэст 1.3 тэрбум болж өмнөх сараас 1.3 тэрбум төгрөгөөр буурч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 0.9 хувийг эзэлж байна.

  II.2 Төрийн санхүү: 

  Аймгийн төсвийн нийт орлого эхний 11 сард 47.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 7.8 тэрбум төгрөг болж 19.6 хувиар, төсвийн зарлага санхүүжилт 47.3 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 7.2 тэрбум төгрөг буюу 17.9 хувиар  тус тус өсчээ.

Аймгийн нэгдсэн төсвийн 20.9 хувийг татварын болон татварын бус орлого, 13.4 хувийг улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг, 55.1 хувийг  улсын төсвөөс олгох тусгай зориулалтын шилжүүлэгийн орлого тус тус эзэлж байна.

  II.3 Хэрэглээний үнийн индекс

 Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2018 оны 11 дугаар сард өмнөх сараас 1.6 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 7.2 хувь, жилийн эцсээс 6.9 хувиар тус тус өслөө.                                                                               

Ерөнхий индекс жилийн эцсээс 6.9 хувиар өсөхөд хүнсний, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 6.3 хувиар, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлгийн үнэ 1.3 хувиар, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 13.6 хувиар, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 2.5 хувиар, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 2.9 хувиар, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ 6.3 хувиар, тээврийн бүлгийн үнэ 10.3 хувиар, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний бүлгийн үнэ 4.1 хувиар, боловсрол, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ 1.5 хувиар, бусад бараа, үйлчилгээний үнэ 0.2 хувиар өссөн нь тус тус голлон нөлөөлжээ.

  II.4 ХӨДӨӨ АЖ АХУЙ

 Ургац хураалт, хадлан бэлтгэл: Ургац хураалтын мэдээгээр аймгийн хэмжээнд 11 дүгээр сарын байдлаар 531.7 тн төмс, 252.8 тн хүнсний ногоо, 2.6 мян тн үр тариа, 492.0 тн техникийн ургамал, 892.5 тн тэжээлийн ургамал, 11.6 мян.тн өвс, 192.7 тн гар тэжээл, 731.5 мян.тн хужир, шүү бэлтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс төмс 40.7 тн буюу 7.1 хувь, хүнсний ногоо 3.1 тн буюу 1.2 хувь, техникийн ургамал 98 тн буюу 16.6 хувь, өвс 9.6 мян.тн буюу 45.4 хувиар тус тус буурсан гүйцэтгэлтэй байна. Харин өмнөх оны мөн үеийнхээс үр тариа 2.6 мян.тн буюу 39.3 хувь, гар тэжээл 44.2 тн буюу 29.8 хувь, хужир, шүү 223.7 тн буюу 23.4 хувиар тус тус өсчээ.

  II.5 АЖ ҮЙЛДВЭР 

  Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 48.9 тэрбум төгрөг болж өмнөх оноос 11.7 тэрбум төгрөг буюу 19.3 хувиар буурчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: уул уурхай, олборлох аж үйлдвэрийнх 44.8 тэрбум төгрөг болж 21.1 хувь, цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 2.8 тэрбум төгрөг буюу 1.1 хувиар тус тус буурч харин боловсруулах аж үйлдвэрийнх 1.3 тэрбум төгрөг буюу 31.2 хувиар өслөө.

Оны үнээр 259.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 37.2 тэрбум төгрөгөөр дээгүүр гүйцэтгэлтэй байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс төмрийн хүдрийн баяжмал, хайлуур жоншны баяжмал, хайрга, цайрын баяжмал, цахилгаан, ааруул, архи, бууз, банш, боловсруулсан сүү, бялуу, зайрмаг, талх, тараг, цэвэр ус, хэвийн боов, хэрчсэн гурил, ажлын хувцас,  туурга, уул уухайн зориулалтын уут, шуудай, гал тогооны өрөөний модон тавилга, цаасан уут, тор зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

 

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ

СТАТИСТИКИЙН ХЭЛТСИЙН ДАРГА                                   Т.ЭРДЭНЭБАТ


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2019 оны 03-р сарын 20-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1250

  Хонины мах, кг 8000
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг 1917
  Цагаан будаа, кг 2283
  Шингэн сүү, л 2300
  Ноолуур, кг 127000
  Бензин, А-80 1795
  Бензин, А-92 1848
  Дизелийн түлш 2385
  Боодолтой өвс 5000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019