АЙМГИЙН МАЛ ТООЛЛОГЫН КОМИССЫН ГИШҮҮДИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.
Нийтэлсэн: 2018 он 12 сар 06. 08 цаг 22 минут
Комиссын гишүүдийн анхдугаар хуралдааныг батлагдсан төлөвлөгөөний дагуу 12-р сарын 6-нд хийж, аймгийн Засаг даргын орлогч Т.Мөнхболд үг хэлж, статистикийн хэлтсийн дарга Т.Эрдэнэбат тооллогын зорилго, тооллого явагдах үйл явцад анхаарах асуудал, засгийн газрын тогтоол шийдвэр зэргийг танилцуулсан. Мөн хэлтсийн мэргэжилтэн Э.Анхцэцэг комиссын гишүүдэд МТ-1 маягтын бөглөлтөнд зөвлөмж өгч, өмнөх онд гарч байсан алдаа дутагдлуудыг танилцуулж, дахин гаргахгүй байх тал дээр анхааруулж мэдээлэл хийсэн. Хэлтсийн дарга комиссын гишүүдэд хяналтаар ажиллах сум болон удирдамж, сумдаас гарсан санал дээр харилцан мэдээлэл солилцон, хариуцсан сумандаа 10-наас эхлэн ажиллахаар боллоо.
Сэтгэгдэл бичих