2018 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ӨРХ, ХҮН АМ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТООЛЛОГЫН НЭГДСЭН СУРГАЛТ, СЕМИНАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2018 он 12 сар 05. 03 цаг 44 минут

Уламжлал болон явагддаг жилийн эцсийн өрх, хүн ам, хөдөө аж ахуйн тооллогын сургалт семинарыг Аймгийн Засаг даргаар ахлуулсан комиссын гишүүд, сумдын Засаг даргын орлогч, Санхүү төрийн сангийн ажилтан буюу статистик хариуцсан ажилтан, Мал үржлийн тасгийн дарга буюу хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн, Хүн ам зүйн түшмэл зэрэг 80-аад ажилтан оролцсон сургалтыг 2018 оны 12-р сарын 03-ны өдөр аймгийн нутгийн удирдлагын хурлын зааланд амжилттай зохион байгууллаа. Семинар сургалтын төлөвлөгөө гаргаж, хэлтсийн дарга болон хариуцсан мэргэжилтэн нар презентаци бэлтгэн зааж, өрх, хүн ам, хөдөө аж ахуйн цахим сангуудтай ажиллахад зөвлөмж өгч, цаашид анхаарах асуудлаар чиглэл хүргэсэн. Сургалтыг аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар нээж, энэ жилийн тооллогын онцлог болох гурван жилд нэг удаа явагддаг хашаа худгийн тооллого мөн малыг нүд үзэж тоолох тэр дундаа бод малд илүү анхаарал хандуулж тооллогын зарчмыг баримтлан ажиллахыг анхааруулж амжилт хүссэн.

 


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2019 оны 02-р сарын 13-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1250

  Хонины мах, кг 7000
  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 1983
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 2400
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1795
  Бензин, А-92 1848
  Дизелийн түлш 2385

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019