ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ӨРХӨД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 18. 10 цаг 50 минут

Статистикийн хэлтсийн хамт олон бид Статистикийн алба байгуулагдсаны 94 жилийн ойн өдрийг  тохиолдуулан бүтээлч ажил болгож Баруун-Урт сумын 8-р багийн иргэн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын зорилтот бүлгийн өрх С.Эрдэнэхүүгийн гэр бүлд статистикийн өдрийг тохиолдуулан нэг удаагийн дэмжлэг болгож 1.5 тн нүүрс хүнсний 1 сарын хэрэглээ гурил, будаа, цай, сахар, гоймон зэрэг бүтээгдэхүүнийг гардуулж өглөө. Уг өрх нь 1-9-ны 5 хүүхэдтэй залуу гэр бүл бөгөөд өрхийн тэргүүн нь хөгжлийн бэрхшээлтэй тогтсон ажил эрхлэдэггүй залуу байсан. Өрхийн тэргүүн С.Эрдэнэхүү нь амьдрахын төлөө зүтгэлтэй,  зүгээр суудаггүй гарын доорхи материалаар бүтээгдэхүүн хийж тохирсон үнээр зарж, гэрээ байшин болгож байшиндаа өөрсдийн хүчээр засвар хийж орж байгаа нь үнэхээр бахархууштай хөдөлмөрч залуу байсан. Бид  уг өрхөд дэмжлэг үзүүлсэндээ сэтгэл хангалуун байна.


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2018 оны 12-р сарын 12-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1283

  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2017
  Цагаан будаа, кг 2250
  Шингэн сүү, л 2200
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1933
  Бензин, А-92 2020
  Дизелийн түлш 2515

     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018