СҮХБААТАР АЙМГИЙН ЭХНИЙ 10 САРЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 16. 00 цаг 51 минут

I.1 Хүн ам            

Description: \\DAVAA-PC\Users\Public\Documents\2014 ONII BULLETEN\logo\3.jpg  I.1 Хүн ам            

 Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр эхний 10 сард 1086 хүүхэд шинээр мэндэлж, 301 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 785 болж урьд оны мөн үеэс 5.2 хувь буюу 39 хүнээр өслөө. 1000 хүнд ногдох төрөлт 17.9, нас баралт 5.0 байгаа нь урьд оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.8 пункт, нас баралт 0.4 пунктээр тус тус өсчээ.

I.2 Хөдөлмөр

 Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2018 оны 10 дугаар сарын эцэст 1065 болсны 497 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 838 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 9.3 хувь буюу 71 хүнээр өсч, 2017 оны 12 дугаар сарын эцсээс 5.4 хувь буюу 48 хүнээр буурчээ. Энэ оны 10 дугаар сарын байдлаар хөдөлмөрийн хэлтэст 2667 иргэн шинээр бүртгүүлсний 781 иргэн ажилд зуучлагдан орсон байна. Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 61.7 хувь нь 15-34 насны залуучууд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.4 хувь нь магистр, доктор, 20.0 хувь нь дээд, 2.5 хувь нь тусгай дунд, 10.0 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 46.8 хувь нь бүрэн дунд, 12.1 хувь нь суурь, 6.1 хувь нь бага боловсролтой, 2.1 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

  I.3 Эрүүл мэнд

 Аймгийн хэмжээнд эхний 10 сарын байдлаар 191.7 мянган хүнд үзлэг хийсэн нь урьд оны мөн үеэс 5.0 хувиар буурч, 11.1 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 59.1 мянган хүн хамрагдсан нь урьд оны мөн үеэс 12.4 хувиар буурсан. Түргэн тусламжийн дуудлага 14.7 мянган удаа гарсны 3.6 мянга буюу 24.5 хувь нь алсын дуудлага байгаа нь урьд оны мөн үеэс 7.7 хувиар буурсан байна. Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 10 сард амаржсан эх 1081, амьд төрсөн хүүхдийн тоо 1086 болж, урьд оны мөн үеэс амаржсан эхийн тоо 61 буюу 6.0 хувь, хүүхдийн тоо 68 буюу 6.7 хувиар тус тус өссөн байна.Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо эхний 10 сард 563 болж, урьд оны мөн үеэс 467 хүн буюу 45.3 хувиар буурсанд гар хөл амны өвчнөөр өвчлөгчдийн тоо 230 буюу 88.8 хувь, салхинцэцэгээр өвчлөгчдийн тоо 133 буюу 50.6 хувь, тэмбүү өвчнөөр өвчлөгчдийн тоо 52 буюу 26.5 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.

  I.4 Нийгмийн даатгал, халамж:
 Эхний 10 сарын байдлаар нийгмийн халамжийн сангаас 4.2 тэрбум төгрөгийг 16.8 мянган иргэнд, улсын төсвөөс 3.3 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 16.5 мянган иргэнд тус тус олгосон байна. Өмнөх оны мөн үеэс халамжийн  сан 8.7 хувиар, улсын төсвийн санхүүжилт 8.3 хувиар тус тус өсчээ.

  I.5 Гэмт хэрэг

Аймгийн хэмжээнд 2018 оны 10 дугаар сард 294 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 15 хүн нас барж, 128 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 11-ээр өссөн байна. Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 592.1 сая төгрөгийн хохирол учирсны 65.6 хувийг нөхөн төлүүлжээ.Гэмт хэрэгт 213 хүн холбогдон сэжиглэгдсэний 38.5 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ. Нийт 415 хүн эрүүлжигдсэн нь урьд оны мөн үеийнхээс 37 хүн буюу 9.8 хувиар өссөн байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 108 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авхуулсан байна. Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 62.0 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 15.5 пунктээр өссөн байна.

Эдийн засгийн үзүүлэлт

  II.1 Мөнгө, банк:

 Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 137.5 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 12.4 тэрбум төгрөг буюу 19.5 хувиар өссөн байна.

Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 61.3 тэрбум төгрөг болж оны эхнээс 4.6 тэрбум, өмнөх оны мөн үеэс 16.7 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл эхний 10 сарын эцэст 1.3 тэрбум болж өмнөх сараас 0.1 тэрбум, өмнөх оны мөн үеэс 1.6 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 0.9 хувийг эзэлж байна.

  II.2 Төрийн санхүү:

 Аймгийн төсвийн нийт орлого 10 сард 41.8 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 5.0 тэрбум төгрөг буюу 13.6 хувиар өсч, төсвийн зарлага санхүүжилт 41.3 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үетэй адил түвшинд байна.

Аймгийн нэгдсэн төсвийн 15.0 хувийг татварын орлого, 6.8 хувийг татварын бус орлого, 13.3 хувийг санхүүгийн дэмжлэг, 56.7 хувийг тусгай зориулалтын орлого тус тус эзэлж байна.

  II.3 Хэрэглээний үнийн индекс

 Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2018 оны 10 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 5.6 хувь, жилийн эцсээс 5.2 хувь, өмнөх сараас 0.6 хувиар тус тус өслөө.                                                                                     

Ерөнхий индекс жилийн эцсээс 5.2 хувиар өсөхөд хүнсний бараа, согтруулах бус ундааны бүлгийн үнэ 3.8 хувиар, согтруулах ундаа, тамхи, мансууруулах бодисны бүлгийн үнэ 1.3 хувиар, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 9.5 хувиар, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 2.5 хувиар, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 2.2 хувиар, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ 5.4 хувиар, тээврийн бүлгийн үнэ 8.6 хувиар, амралт, чөлөөт цаг, боловсролын үйлчилгээний салбар, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ 1.5 хувиар, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны бүлгийн үнэ 6.8 хувиар, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний бүлгийн үнэ 4.1 хувиар, бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 2.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

  II.4 ХӨДӨӨ АЖ АХУЙ

 Ургац хураалт, хадлан бэлтгэл: Ургац хураалтын мэдээгээр аймгийн хэмжээнд 10 дугаар сарын байдлаар 520.6 тн төмс, 239.1 тн хүнсний ногоо, 1.6 мян тн үр тариа, 292.0 тн техникийн ургамал, 892.5 тн тэжээлийн ургамал, 8.0 мян.тн өвс, 112.7 тн гар тэжээл, 31.5 мян.тн хужир, шүү бэлтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс хүнсний ногоо 13.9 тн буюу 5.5 хувь, үр тариа 0.3 мян.тн буюу 13.5 хувь, техникийн ургамал 298 тн буюу 50.5 хувь, гар тэжээл 35.8 тн буюу 24.1 хувь, хужир, шүү 696.5 тн буюу 95.7 хувь, өвс 9.9 мян.тн буюу 55.3 хувиар тус тус буурсан гүйцэтгэлтэй байна.

  II.5 АЖ ҮЙЛДВЭР

 Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 44.8 тэрбум төгрөг болж өмнөх оноос 0.5 тэрбум төгрөг буюу 1.2 хувиар буурчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: боловсруулах аж үйлдвэрийнх 1.2 тэрбум төгрөг буюу 24.4 хувиар өсч, цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 2.4 тэрбум төгрөг буюу 1.4 хувь, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 41.2 тэрбум төгрөг буюу 1.8 хувиар  тус тус буурсан байна.

Оны үнээр 238.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 37.3 тэрбум төгрөгөөр дээгүүр гүйцэтгэлтэй байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс төмрийн хүдрийн баяжмал, хайлуур жоншны баяжмал, хүрэн нүүрс, цайрын баяжмал, цахилгаан, ааруул, архи, бууз, банш, боловсруулсан сүү, бялуу, талх, тараг, цэвэр ус, хэвийн боов, хэрчсэн гурил,ээдмэнцэр, ажлын хувцас,  гутал, пальто, хүрэм, өмд, уул уухайн зориулалтын уут, шуудай, гал тогооны өрөөний модон тавилга, цаасан уут, тор зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ

СТАТИСТИКИЙН ХЭЛТСИЙН ДАРГА                                   Т.ЭРДЭНЭБАТ

 

Танилцуулганы эхийг татах


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2018 оны 12-р сарын 12-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1283

  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2017
  Цагаан будаа, кг 2250
  Шингэн сүү, л 2200
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1933
  Бензин, А-92 2020
  Дизелийн түлш 2515

     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018