Монгол улсад Статистикийн алба үүсч байгуулагдсаны 94 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн суралцагчдад “Статистикийн боловсрол” сэдэвт хичээл заалаа.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 15. 05 цаг 42 минут

Монгол Улсын статистикийн салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн болон МСҮТ-ийн суралцагчид, их дээд сургуулийн оюутнуудад статистикийн мэдээллийн ач холбогдлыг сурталчлах, таниулах, түүнийг ашиглах боловсрол мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авахаар тусгагдсаны дагуу статистикийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 94 жилийн ойн хүрээнд 2018 оны 11-р сарын 13-ны өдөр Баруун-Урт сумын ЕБС, МСҮТ-ийн нийт 220 гаруй сурагчдад “Статистикийн боловсрол” сэдэвт хичээлийг хэлтсийн мэргэжилтэн Ц.Алтанцэцэг, О.Ундрах нар заалаа. Энэ удаагийн сургалтын зорилго нь статистикийн талаарх ерөнхий ойлголт, статистик мэдээллийг хаанаас авах, үзүүлэлт, тооллого, судалгаа, олон улсын чиг хандлага ямар түвшинд байгаа талаар ахлах ангийн сурагчдад статистикийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэгдсэн юм. Мөн хичээлийн төгсгөлд статистикийн мэдээллийн 1212.mn аппликейшныг ухаалаг утсанд хэрхэн татаж суулган өөрсдийн хичээл болон бие даалтын ажилдаа ашиглаж байх талаар  презентаци бэлтгэн  заалаа. Уг хичээлд хамрагдсан сурагчдын дунд асуулт, хариулт хэлбэрээр хичээлийг улам бататгалаа.

Хичээлийн дараа сурагчдыг анги тус бүрээр нь баг болгон хувааж “Статистик бидний нүдээр” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, баг тус бүр өөрсдийн санал бодлоо бусадтайгаа хуваалцсан нь урьд, урьдын жилүүдээс онцлог боллоо. Мөн хэлэлцүүлэг явуулсан нь сурагчдын статистикийн талаарх ойлголт мэдлэгийн хүрээ тэлж, статистик мэдээллийг олж авах арга замыг мэдэж, сурагч бүр өөр өөрсдийн мэдээлэлийг хүлээн авсан.

 

 

"Статистик бидний нүд"-ээр сэдэвт хэлэлцүүлэгт баг бүрэлдэхүүнээрээ идэвхтэй оролцсон сурагчдад гарын бэлэг гардуулсан.

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2018 оны 12-р сарын 12-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1283

  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2017
  Цагаан будаа, кг 2250
  Шингэн сүү, л 2200
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1933
  Бензин, А-92 2020
  Дизелийн түлш 2515

     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018