НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН 2018 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2018 он 10 сар 15. 14 цаг 33 минут

I. Нийгмийн үзүүлэлт

  I.1. Хүн ам

Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2018 оны эхний 9 сард 984 хүүхэд шинээр мэндэлж, 273 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 711 болж урьд оны мөн үеийнхээс 8.9 хувиар буюу 58-аар өслөө. 1000 хүнд ногдох төрөлт 16.2, нас баралт 4.5 байгаа нь урьд оны мөн үетэй харьцуулахад төрөлт 1.1, нас баралт 0.4 пунктээр тус тус өссөн байна.

  I.2 Хөдөлмөр

 

Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2018 оны 9 дүгээр сарын эцэст 1013 болсон, үүний 495 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 771 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 4.5 хувь буюу 36 хүнээр, 2017 оны 12 дугаар сарын эцсээс 13.0 хувь буюу 115 хүнээр тус тус буурсан байна.

Эхний 9 дүгээр сарын байдлаар хөдөлмөрийн хэлтэст 2382 иргэн шинээр бүртгүүлсний 644 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 62.0 хувь нь 15-34 насны залуучууд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.5 хувь нь магистр, доктор, 25.9 хувь нь дээд, 3.5 хувь нь тусгай дунд, 12.0 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 53.3 хувь нь бүрэн дунд, 17.1 хувь нь суурь, 6.8 хувь нь бага боловсролтой, 2.2 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

Эхний 9 дүгээр сарын байдлаар 376 шинэ ажлын байр бий болсны дотор үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбар 143 буюу 38.0 хувьтай байгаа нь хамгийн өндөр үзүүлэлтэй байна.

  I.3 Нийгмийн даатгал, халамж:

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 10.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум төгрөг буюу 11.9 хувиар өсчээ.

Аймгийн хэмжээнд сайн дурын даатгалд 3.2 мянган хүн 722.4 сая төгрөгний шимтгэл төлсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.7 мянган даатгуулагчаар, шимтгэл нь 190.9 сая төгрөг буюу 35.9 хувиар тус тус өссөн байна.

Нийт 8.1 мянган иргэнд 17.1 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосноос 6.0 мянган өндөр настанд 12.9 тэрбум төгрөг, 1.3 мянган тахир дутуу иргэнд 2.3 тэрбум төгрөг, 0.4 мянган тэжээгчээ алдсан иргэнд 0.7 тэрбум, 0.3 мянган иргэнд цэргийн тэтгэвэр 1.2 тэрбум төгрөг, үйлдвэрийн осол мэргэжилээс шалтгаалах өвчний тэтгэмжийг 0.03 мянган иргэнд 67.0 сая төгрөгийг тус тус бүрэн олгожээ. Тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.5 хувиар буурчээ.

Нийгмийн халамжийн сангаас 3.5 тэрбум төгрөгийг 14.6 мянган иргэнд, улсын төсвөөс 1.3 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 9.0 мянган иргэнд тус тус олгожээ. Өмнөх оны мөн үеэс халамжийн сан 17.1 хувиар, улсын төсвийн зардал 5.9 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Description: \\KHAD\Users\Public\2014 on_taniltsuulga\MCCT_Medeelel_Alban_toot_2013.12.13\Information logo\7.jpg  I.4 Боловсрол, шинжлэх ухаан

 Ерөнхий боловсролын сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд 11.6 мянган суралцагчид байгаагийн 50.0 хувь болох 5.8 мянга нь эмэгтэй сурагчид байна. Өмнөх  оны мөн үеэс сурагчдын тоо 2.5 хувь буюу 279 хүүхдээр өсчээ.

Нийт сурагчдын 55.1 хувь болох 6.4 мянга нь 1-5-р ангид, 30.8 хувь болох 3.6 мянга нь 6-9-р ангид, 14.0 хувь болох 1.6 мянга нь 10-12-р ангид суралцаж байна.

 Энэ хичээлийн жилд 1-р ангид 1.4 мянган сурагч элсэн орсны 50.0 хувь болох 685 эмэгтэй сурагч байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 7.6 хувь буюу 113 сурагчаар буурсан байна. Мөн 12-р ангид 0.3 мянган сурагч байгаагийн 54.2 хувь буюу 166 нь эмэгтэй сурагчид байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 57.1 хувь буюу 407 сурагчаар буурчээ.

 Энэ хичээлийн жилд 395 бүлэг хичээллэж байгаа бөгөөд нэг ангид  29 сурагч ногдож байна. 1 багшид ногдох сурагчийн тоо 20 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй адил түвшинд байна.

Нийт ажиллагсдын 50.0 хувь  болох 567 нь үндсэн багш байна. Үүний 79.3 хувь болох 450 нь эмэгтэй багш нар байна. Өмнөх оны мөн үеэс багш нарын тоо 3.3 хувиар  өссөн байна.

Дотуур байранд 952 сурагч амьдарч байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар буурчээ.

Cургуулийн өмнөх боловсрол: 2018-2019 оны хичээлийн жилд 167 бүлэгт 5.4 мянган хүүхэд хүмүүжиж байгаагийн 49.4 хувь буюу 2.7 мянга нь эмэгтэй хүүхэд байна. Өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар буюу 79 хүүхдээр өсчээ.

Нийт хүмүүжиж байгаа хүүхдийн 4.3 мянга болох 79.3 хувь нь үндсэн цэцэрлэгт, 1.1 мянга болох 20.7 хувь нь хувилбарт сургалтанд хамрагджээ.

Нийт ажиллагсдын 27.8 хувь болох 162 нь үндсэн багш байна.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв: Сүхбаатар аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2018-2019 оны хичээлийн жилд 13 мэргэжлээр 299 суралцагчид суралцаж байгаагийн 43.8 хувь болох 131 нь эмэгтэй суралцагчид байна. Өмнөх оны мөн үеэс нийт суралцагчдын тоо 22.3 хувь болох 86 суралцагчаар буурсан байна.

Нийт суралцагчдын 86.6 хувь болох 259 нь мэргэжлийн боловсрол эзэмшихээр сурч байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 25.8 хувь буюу 90 суралцагчаар буурсан байна.

Мэргэжил олгох 1 жилийн сургалтанд 40 хүн сурч байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 11.1 хувь буюу 4 хүнээр буурсан байна. Нийт суралцагчдын 24.1 хувь нь барилгын засал чимэглэгч, 14.0 хувь нь барилгын цахилгаанчин, 10.0 хувь нь гоо засалч, 8.0 хувь нь авто машины засварчин, 7.7 хувь нь бетон арматурчин мэргэжлээр сурч байгаа нь олонх байна.

  I.5 Эрүүл мэнд

 

Аймгийн хэмжээнд эхний 9 сарын байдлаар 170.8 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар буурч, 10.0 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь 2.0 хувиар өссөн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 51.8  мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар буурсан байна.

Түргэн тусламжийн дуудлага 13.3 мянган удаа гарсны 3.3 мянга буюу 24.8 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал алсын дуудлага 10.8 хувиар буурч, нийт түргэн тусламжийн дуудлага 1.5 хувиар өссөн байна.

Аймгийн хэмжээнд 979 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 984 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 79 буюу 8.8 хувиар, хүүхдийн тоо 86 буюу 9.6 хувиар тус тус өсчээ.

        Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо эхний 9 сард 529 болж, өмнөх оны мөн үеэс 433 хүн буюу 45.0 хувиар буурсанд гар хөл амны өвчнөөр өвчлөгчдийн тоо 227 буюу 88.7 хувь, салхинцэцэгээр өвчлөгчдийн тоо 130 буюу 50.2 хувь, тэмбүү өвчнөөр өвчлөгчдийн тоо 43 буюу 25.4 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Аймгийн хэмжээнд эхний 9 сарын байдлаар 170.8 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар буурч, 10.0 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь 2.0 хувиар өссөн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 51.8  мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар буурсан байна.

Түргэн тусламжийн дуудлага 13.3 мянган удаа гарсны 3.3 мянга буюу 24.8 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал алсын дуудлага 10.8 хувиар буурч, нийт түргэн тусламжийн дуудлага 1.5 хувиар өссөн байна.

Аймгийн хэмжээнд 979 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 984 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 79 буюу 8.8 хувиар, хүүхдийн тоо 86 буюу 9.6 хувиар тус тус өсчээ.

        Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо эхний 9 сард 529 болж, өмнөх оны мөн үеэс 433 хүн буюу 45.0 хувиар буурсанд гар хөл амны өвчнөөр өвчлөгчдийн тоо 227 буюу 88.7 хувь, салхинцэцэгээр өвчлөгчдийн тоо 130 буюу 50.2 хувь, тэмбүү өвчнөөр өвчлөгчдийн тоо 43 буюу 25.4 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.

  I.6 Соёл, урлаг:

 Хөгжимт жүжгийн театр: 7.2 мянган үзэгчдэд 20 тоглолтоор үйлчилж 7.6 сая төгрөгийн орлоготой ажилласан байна. Өмнөх оны мөн үеэс үзэгчдын тоо 16.1 хувь, тоглолтын тоо  53.8 хувиар өсч, орлогын хэмжээ 12.4  хувиар буурчээ.

Музей: 2.1 мянган үзмэрээр 3.6 мянган хүнд үйлчилж 1.5 сая төгрөгийн орлоготой ажилласан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад үзэгчдийн тоо 2.1 дахин, орлого нь 12.0 хувь, үзмэрийн тоо 0.6 хувиар тус тус өсчээ. 

Номын сан: Нийт 46.5 мянган номоор 11.1 мянган уншигчдад үйлчилсэн нь өмнөх оны мөн үеэс номын тоо 0.2 хувиар өсч, уншигчдын тоо 27.9 хувиар буурчээ.

  I.7 Байгаль орчин:

 1.7.1 Газар өмчлөл: Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр нийт 10.5 мянган иргэн газар өмчилж авахаар өргөдөл гаргаснаас 9.9 мянган иргэнд 891.18 га газар өмчлүүлэх шийдвэр гараад хэрэгжиж байна. Өмнөх оны мөн үеэс өргөдөл гаргасан иргэдийн тоо 0.7 мянга буюу 7.2 хувиар өсчээ.

Шинээр 109 иргэн өргөдөл гаргаснаас Засаг даргын шийдвэр гарсан 90 иргэнд 6.06 га газрыг тус тус олгоод байна.

1.7.2 Ус цаг уур: Ус цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр:

10 дугаар сарын байдлаар Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 0-5 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр шөнөдөө 0-5 градус өдөртөө 18-23 градус дулаан байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байх төлөвтэй. Бусад хугацаанд шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 9-14 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард нутгийн баруун хойд болон зүүн хэсгээр 6.0-11.5 мм бусад нутгаар               0.6-5.0 мм хур тунадас орно. Нутгийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад ихэнх нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

     I.8 Гэмт хэрэг

Энэ оны 3-р улирлын байдлаар нийт 260 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 15 хүн нас барж, 115 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 15-аар өсчээ.

Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 498.8 сая төгрөгийн хохирол учирсны 63.6 хувийг нөхөн төлүүлсэн байна.

Гэмт хэрэгт 185 хүн холбогдон сэжиглэгдсэний 38.9 хувь нь согтуугаар, 7.6 хувь нь бүлэглэнгээр хэрэг үйлджээ.

Нийт 366 хүн эрүүлжигдсэн нь урьд оны мөн үеэс 17 хүн буюу 4.9 хувиар өссөн байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 101 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авхуулсан байна.

Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 56.5 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 14 пунктээр өссөн байна.

II. Эдийн засгийн үзүүлэлт

 II.1 Мөнгө, банк, даатгал

 Монгол банкны мэдээгээр орон нутагт үйл ажилагаагаа явуулж буй банкуудаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 135.5 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 20.4 тэрбум төгрөг буюу 17.8 хувиар, өмнөх оны мөн үеэс 19.9 тэрбум төгрөг буюу 17.3 хувиар тус тус өссөн байна.

Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 65.0 тэрбум төгрөг болж оны эхнээс 8.3 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 20.3 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл эхний 9 сарын эцэст 1.4 тэрбум болж өмнөх сараас 0.2 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум төгрөг тус тус буурсан байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 1.0 хувийг эзэлж байна.

Даатгал: орон нутагт үйл ажилагаагаа явуулж буй даатгалын байгууллагуудын хураамжийн орлого 444.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 19.0 хувиар өссөн байна.

Нөхөн төлбөр 611 хүнд 100.7 сая төгрөг олгосны дотор авто тээврийн хэрэгсэлд 8.2 сая, жолоочийн хариуцлагад 17.9, иргэдийн эд хөрөнгөнд 0.5 сая, гэнэтийн осолд 16.9 сая, хөдөлмөрийн чадвар түр алдалт 8.4 сая, хүүхдийн гэнэтийн осолд 22.0 сая төгрөгийг тус тус олгожээ.

  II.2 Төрийн санхүү:

Аймгийн төсөвт эхний 9 сарын байдлаар 5.1 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 1.4 тэрбум төгрөгийн орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг, 21.0 тэрбум төгрөгийн тусгай зориулалтын шилжүүлэг орж, нийт орлогын эх үүсвэр 36.5 тэрбум төгрөгийн орлого орж, зарлага санхүүжилт 35.9 тэрбум төгрөгөөр хийгдсэн байна.

Аймгийн нэгдсэн төсвийн 3.8 хувийг орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг, 57.5 хувийг тусгай зориулалтын шилжүүлэгийн орлого, 14.0 хувийг тусламжийн орлого тус тус эзэлж байна.

II.3 Төсөл хөтөлбөр: Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн төслийг Сүхбаатар хөгжил үйлвэр техник технологийн парк ОНӨҮГ-т ААНБ болон иргэдээс  15 төсөл ирснээс 6 төсөлд 391.0 сая төгрөг олгосон байна. Үүнээс дурьдвал: Адууны мах экспортлох төсөл 100.0 сая, Нарийн боов өргөтгөх төсөл 50.0 сая, Гахайн эрчимжсэн ферм 120.0 сая, Үслэг эдлэл боловсруулах шинэ төсөл 35.0 сая, Яс боловсруулах төсөл 50.0 сая төгрөг нийт 355.0 сая төгрөгийн төсөл санхүүжилт хийгдээд байна.

         Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас ААНБ, иргэн 420 хүнд 418.3 сая.төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд байна. Үүнээс дурьдвал:

Аймгийн хэмжээнд 48 өрхийг 225.0 сая төгрөгөөр малжуулах хөтөлбөрт хамруулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрын дэмжих хөтөлбөрийн хэмжээнд 15 иргэнд 40.0 сая, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 9 иргэнд 27.0 сая, нийтийг хамарсан ажил зохион байгуулах хөтөлбөрийн хэмжээнд 328 иргэнд 62.0 сая, ахмад настны зөвлөх үйлчилгээнд 9 иргэнд 12.0 сая, хүнсний ногоо тариалах хөтөлбөрийн хүрээнд 53 иргэнд 13.3 сая, жижиг зээлийн хөтөлбөрт 6 иргэнд 48.0 сая төгрөгийн төсөл санхүүжилтийг олгоод байна.

  II.3 Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний үнийн индекс 2018 оны 9 дүгээр сард өмнөх сараас 0.1 хувь, өмнөх оны мөн үеэс 5.8  хувь, жилийн эцсээс 4.6 хувиар тус тус өслөө.

Ерөнхий индекс өмнөх жилийн эцсээс 4.6 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 4.8 хувь, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисийн бүлгийн үнэ 1.3 хувь, хувцас бөс барааны бүлгийн үнэ 7.0 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 2.2 хувь, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ 5.7 хувь, тээврийн бүлгийн үнэ 7.6 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын барааны бүлгийн үнэ 1.4 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 1.9 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 6.8 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 1.5 хувь, бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 1.6 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.

  II.4 Хөдөө аж ахуй

 Мал төллөлт, төл бойжилт. Оны эхний төллөх насны хээлтэгч малын 84.9 хувь буюу 1.3 сая хээлтэгч эхний 9 сарын байдлаар төллөсөн байна. Таван төрлөөр нь авч үзвэл: эм хонь 86.4 хувь, эм ямаа 86.9 хувь, гүү 73.4 хувь, үнээ 74.3 хувь, ингэ 39.1 хувь тус тус төллөжээ.

 Гарсан төлийн 96.3 хувь болох 1.3 сая төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 0.1 сая өссөн байна.

Төл бойжилтыг төрлөөр нь авч үзвэл: Унага 98.3 хувь, тугал 98.6 хувь, хурга 96.3 хувь, ишиг 95.8 хувь, ботго 98.2 хувь байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс бүх төрөлдөө 0.8-3.4 пунктээр буурсан байна.

          Малын онд оролт: Том малын зүй бус хорогдол эхний 9 сард 73.2 мянган толгой болж, өмнөх оны мөн үеэс 61.7 мянган толгойгоор буюу 6.4 дахин өссөн байна. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: тэмээ 28, адуу 3.7 мянга, үхэр 6.8 мянга, хонь 29.3 мянга, ямаа 33.3 мянган толгой байна. Малын нийт хорогдлын 45.5 хувийг ямаа эзэлж байна.         

          Аймгийн хэмжээнд хорогдсон бүх мал нь оны эхний малын 2.1 хувийг эзэлж байна. Нийт хорогдолд өвчнөөр хорогдсон мал 0.1 хувь буюу 90 толгой болж, өмнөх оны мөн үеэс 97.7 хувиар буурчээ.

Ургац хураалт, хадлан бэлтгэл: Ургац хураалтын явцын мэдээгээр аймгийн хэмжээнд эхний 9 дүгээр сард 0.7 мянган тн үр тариа, 442.3 тн төмс, 214.8 тн хүнсний ногоо, 30 тн техникийн ургамал бэлтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс үр тариа 49.6 хувь, техникийн ургамал 91.9 хувь, төмс 11.0 хувь, хүнсний ногоо 3.5 хувиар тус тус буурчээ.

  II.5 Аж үйлдвэр

 

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 39.0 тэрбум төгрөг болж өмнөх оноос 2.5 тэрбум төгрөг буюу 6.9 хувиар өсчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 2.1 тэрбум төгрөг буюу 2.6 хувиар буурч, боловсруулах аж үйлдвэрийнх 1.1 тэрбум төгрөг буюу 33.7 хувь, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 35.8 тэрбум төгрөг буюу 6.9 хувиар  тус тус өссөн байна.

Оны үнээр 214.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 40.8 тэрбум төгрөгөөр дээгүүр гүйцэтгэлтэй байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс төмрийн хүдрийн баяжмал, хайлуур жонш хайлуур жоншны баяжмал, хайрга, цайрын баяжмал, цахилгаан, ааруул, архи, бууз, банш, боловсруулсан сүү, бялуу, зайрмаг, талх, тараг, цэвэр ус, хэвийн боов, хэрчсэн гурил, ажлын хувцас,  туурга, уул уухайн зориулалтын уут, шуудай, гал тогооны өрөөний модон тавилга, цаасан уут, тор зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

Description: Description: \\KHAD\Users\Public\2014 on_taniltsuulga\MCCT_Medeelel_Alban_toot_2013.12.13\Information logo\20.jpg  II.6 Тээвэр, холбоо

Тээвэр: Авто тээвэр бүхий байгууллагууд эхний 9 сард 126.0 мян.тн ачаа, давхардсан тоогоор 53.2 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 20.9 мян.тн буюу 19.0 хувь,  зорчигчдын тоо 53.2 мянган хүн буюу 90.0 хувиар тус тус өслөө. Авто тээврийн орлого 8.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 3.0 тэрбум төгрөг буюу 59.0 хувиар өслөө.

Холбоо: Холбоо ашиглалтын орлого 423.9 сая төгрөгт хүрсний 73.7 сая төгрөг нь хүн амаас орсон байна. Өмнөх оны мөн үеэс холбооны орлого 9.8 сая төгрөг буюу 2.3 хувь, хүн амаас орох орлого 21.8 хувиар тус тус буурчээ. Телефон цэгийн тоо 494 болж, өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар буурлаа.

  II.7 Барилга

 Барилгын байгууллагууд эхний 9 сарын байдлаар нийт 18.7 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийжээ. Үүний 2.1 тэрбум төгрөг буюу 11.1 хувь нь аймгийн, 16.6 тэрбум төгрөг буюу 88.9 хувь нь гадны барилгын байгууллагууд тус тус хийж гүйцэтгэсэн байна.

 

 

         СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ СТАТИСТИКИЙН  

                       ХЭЛТСИЙН ДАРГА                                   Т.ЭРДЭНЭБАТ

 


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2018 оны 11-р сарын 14-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1333
  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2017
  Цагаан будаа, кг 2367
  Шингэн сүү, л 1900
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1935
  Бензин, А-92 2118
  Дизелийн түлш 2515

     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018