ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЙН ДҮНГЭЭР СҮХБААТАР АЙМАГ ОНЦ ҮНЭЛГЭЭ АВЛАА.

Нийтэлсэн: 2018 он 09 сар 28. 12 цаг 50 минут

       Монгол Улсын Шадар сайдын Сүхбаатар аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 2018.09.25-2018.09.28-ны өдрүүдэд зохион байгуулагдан явагдлаа.
       Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т.Энхбаатар нарын удирдлагууд оролцсон юм. Уг сургуулийн үйл ажиллагаа 2018.09.25-ны өдрийн 06 цаг 30 минутад гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилласан.
         Иж бүрэн сургуулийн хүрээнд “Яаралтай цуглар” дохиогоор аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах 12 алба, ерөнхий зориулалтын 13, тусгай зориулалттай 24 мэргэжлийн ангийн нийт 700  гаруй хүн, 63 техник, багаж зэвсэглэмжтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулан, гамшгаас хамгаалах төлөвлөлт, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, хүчтэй цасан шуурга, ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг үнэлж цагийн байдлаар үргэлжүүлэн ажилласан юм. Мөн Баруун-Урт сумыг “нүүн шилжүүлэх”, Сүхбаатар сумыг “нүүлгэн шилжүүлэх”, газар хөдлөлтийн үед нурангиас аврах ажиллагаа, хээрийн хүн эмнэлэг дэлгэх, хүн малын гоц халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм тогтоох, хээрийн мал эмнэлэг дэлгэх үзүүлэх,  дадлага сургуулиуд болж өнгөрлөө. 
        Гамшигаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр иргэний бүртгэл мэдээлэл, статистикийн мэргэжлийн анги 24 цагийн бэлэн байдалд шилжин ажиллалаа.
          Иж бүрэн сургуулийн үйл ажиллагаа амжилттай дуусч, үр дүнгийн хурлаа Сүхбаатар аймаг бүрэн дүүрэн онц үнэлгээ авлаа


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2019 оны 06-р сарын 19-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 12000
  Ямааны ястай мах, кг 9000
  Элсэн чихэр, кг 1917
  Цагаан будаа, кг 2350
  Шингэн сүү, л 2100
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1960
  Бензин, А-92 2030
  Дизелийн түлш 2453
  Боодолтой өвс 5000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019