НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН 8 ДУГААР САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА

Нийтэлсэн: 2018 он 09 сар 18. 03 цаг 09 минут

I. Нийгмийн үзүүлэлт

I.1 Хүн ам            
Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр эхний 8 сард 893 хүүхэд шинээр мэндэлж, 233 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 660 болж урьд оны мөн үеэс 11.3 хувь буюу 67 хүнээр өслөө. 1000 хүнд ногдох төрөлт 14.7, нас баралт 3.8 байгаа нь урьд оны мөн үетэй харьцуулахад төрөлт 1.2 пункт, нас баралт 0.3 пунктээр тус тус өсчээ.

I.2 Хөдөлмөр
Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2018 оны 8 дугаар сарын эцэст 1055 болсны 515 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 802 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 3.1 хувь буюу 24 хүнээр өсч, 2017 оны 12 дугаар сарын эцсээс 9.5 хувь буюу 84 хүнээр буурчээ.
         Энэ оны 8 дугаар сарын байдлаар хөдөлмөрийн хэлтэст 2213 иргэн шинээр бүртгүүлсний 539 иргэн ажилд зуучлагдан орсон байна.
          Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 64.5 хувь нь 15-34 насны залуучууд байна.
         Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.4 хувь нь магистр, доктор, 19.2 хувь нь дээд, 2.4 хувь нь тусгай дунд, 10.1 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 46.5 хувь нь бүрэн дунд, 12.6 хувь нь суурь, 6.7 хувь нь бага боловсролтой, 2.1 хувь нь боловсролгүй хүмүүс байна.
         Эхний 8 дугаар сарын байдлаар 352 шинэ ажлын байр бий болсны дотор үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбар 143 буюу 40.6 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлтэй байна.

I.3 Эрүүл мэнд
Аймгийн хэмжээнд эхний 8 сарын байдлаар 155.0 мянган хүнд үзлэг хийсэн нь урьд оны мөн үеэс 2.1 хувиар буурч, 9.0 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 47.8 мянган хүн хамрагдсан нь урьд оны мөн үеэс 1.6 хувиар буурсан.
        Түргэн тусламжийн дуудлага 12.1 мянган удаа гарсны 3.1 мянга буюу 25.6 хувь нь алсын дуудлага байгаа нь урьд оны мөн үеэс 8.8 хувиар буурсан байна.
         Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 8 сард амаржсан эх 888, амьд төрсөн хүүхдийн тоо 893 болж, урьд оны мөн үеэс амаржсан эхийн тоо 84 буюу 10.4 хувь, хүүхдийн тоо 91 буюу 11.3 хувиар тус тус өссөн байна.
          Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо эхний 8 сард 505 болж, урьд оны мөн үеэс 396 хүн буюу 56.0 хувиар буурчээ.

I.4 Нийгмийн даатгал, халамж:
Нийгмийн халамжийн сангаас 3.1 тэрбум төгрөгийг 14.3 мянган иргэнд, улсын төсвөөс 1.9 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 8.9 мянган иргэнд тус тус олгосон байна.  

I.5 Гэмт хэрэг
Аймгийн хэмжээнд 2018 оны 8 дугаар сард 235 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 15 хүн нас барж, 103 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 20-оор өссөн байна. Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 423.3 сая төгрөгийн хохирол учирсны 41.6 хувийг нөхөн төлүүлжээ.
          Гэмт хэрэгт 150 хүн холбогдон сэжиглэгдсэний 42.7 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ.
          Нийт 313 хүн эрүүлжигдсэн нь урьд оны мөн үеийнхээс 15 хүн буюу 4.6 хувиар буурсан байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 87 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авхуулсан байна.
        Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 54.4 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 0.4 пунктээр буурсан байна.

II. Эдийн засгийн үзүүлэлт

II.1 Мөнгө, банк:
Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт, Капитал банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 132.2 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 17.1 тэрбум төгрөг буюу 14.9 хувиар өссөн байна.
        Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 64.4 тэрбум төгрөг болж оны эхнээс 7.7 тэрбум, өмнөх оны мөн үеэс 18.8 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
         Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл эхний 8 сарын эцэст 1.6 тэрбум болж өмнөх сараас 0.4 тэрбум, өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 1.2 хувийг эзэлж байна.

II.2 Төрийн санхүү:
Аймгийн төсвийн нийт орлого 8 сард 32.8 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 9.0 тэрбум төгрөг буюу 38.0 хувиар, төсвийн зарлага санхүүжилт 31.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 10.7 тэрбум төгрөг буюу 52.1 хувиар  тус тус өсчээ.
        Аймгийн нэгдсэн төсвийн 14.4 хувийг татварын орлого, 7.2 хувийг татварын бус орлого, 14.0 хувийг санхүүгийн дэмжлэг, 56.1 хувийг тусгай зориулалтын орлого тус тус эзэлж байна.

II.3 Хэрэглээний үнийн индекс
Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2018 оны 8 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 6.1 хувь, жилийн эцсээс 4.5 хувиар тус тус өслөө.
         Ерөнхий индекс жилийн эцсээс 4.5 хувиар өсөхөд хүнсний бараа, согтруулах бус ундааны бүлгийн үнэ 6.5 хувиар, согтруулах ундаа, тамхи, мансууруулах бодисны бүлгийн үнэ 1.1 хувиар, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 6.8 хувиар, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 1.8 хувиар, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 2.3 хувиар, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ 5.7 хувиар, тээврийн бүлгийн үнэ 5.5 хувиар, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ 1.3 хувиар, боловсролын үйлчилгээний салбарын бүлгийн үнэ 1.5 хувиар, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны бүлгийн үнэ 3.4 хувиар, бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 1.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

II.4 ХӨДӨӨ АЖ АХУЙ
Газар тариалан. Эхний 8 сарын байдлаар аймгийн хэмжээнд төмс 57.2 га, хүнсний ногоо 29.5 га, үр тариа 5.1 мянган га, тэжээлийн ургамал 150.0 га, техникийн ургамал 1.6 мянган га газарт тус тус тариалалт хийгээд байна. Өмнөх  оны мөн үеэс төмс 12.5 хувиар, хүнсний ногоо 10.1 хувиар, үр тариа 31.3 хувиар тус тус буурсан байна. Үр тариа 5.1 мянган га-д тариалснаас 3.3 мянган га-д улаан буудай, 1.8 мянган га-д овъёос тариалсан байна.
        Ургац хураалт, хадлан бэлтгэл: Ургац хураалтын явцын мэдээгээр аймгийн хэмжээнд эхний 8 дугаар сард 31.8 тн төмс, 22.9 тн хүнсний ногоо хураан авсан нь өмнөх оны мөн үеийнхээс төмс 11.3 тн буюу 55.0 хувиар өсч, хүнсний ногоо 12.5 тн буюу 2.2 дахин өсчээ.

 II.5 АЖ ҮЙЛДВЭР
Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 34.4 тэрбум төгрөг болж өмнөх оноос 3.1 тэрбум төгрөг буюу 9.8 хувиар өсчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 2.0 тэрбум төгрөг буюу 3.3 хувиар буурч, боловсруулах аж үйлдвэрийнх 0.9 тэрбум төгрөг буюу 29.5 хувь, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 31.5 тэрбум төгрөг буюу 10.3 хувиар  тус тус өссөн байна.
        Оны үнээр 193.1 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 42.6 тэрбум төгрөгөөр дээгүүр гүйцэтгэлтэй байна.
        Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс төмрийн хүдрийн баяжмал, хайлуур жоншны баяжмал, хүрэн нүүрс, цайрын баяжмал, цахилгаан, ааруул, архи, бууз, банш, боловсруулсан сүү, бялуу, талх, тараг, цэвэр ус, хэвийн боов, хэрчсэн гурил,ээдмэнцэр, ажлын хувцас,  гутал, пальто, хүрэм, өмд, уул уухайн зориулалтын уут, шуудай, гал тогооны өрөөний модон тавилга, цаасан уут, тор зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

 

 

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ
СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2018 оны 12-р сарын 12-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1283

  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2017
  Цагаан будаа, кг 2250
  Шингэн сүү, л 2200
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1933
  Бензин, А-92 2020
  Дизелийн түлш 2515

     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018