СҮХБААТАР АЙМГИЙН ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2018 он 07 сар 19. 04 цаг 35 минут

I. Нийгмийн үзүүлэлт

  I.1. Хүн ам

 Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2018 оны эхний 6 сард 679 хүүхэд шинээр мэндэлж, 161 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 518 болж урьд оны мөн үеийнхээс 20.7 хувиар буюу 89-өөр өслөө. 1000 хүнд ногдох төрөлт 11.2, нас баралт 2.7 байгаа нь урьд оны мөн үетэй харьцуулахад төрөлт 1.3 пунктээр өсч, нас баралт адил түвшинд байна.

  I.2 Хөдөлмөр

 Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2018 оны 6 дугаар сарын эцэст 1083 болсон, үүний 531 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 818 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 15.7 хувь буюу 152 хүнээр, 2017 оны 12 дугаар сарын эцсээс 7.7 хувь буюу 68 хүнээр тус тус буурсан байна.

Эхний 6 дугаар сарын байдлаар хөдөлмөрийн хэлтэст 1777 иргэн шинээр бүртгүүлсний 479 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 56.8 хувь нь 15-34 насны залуучууд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.5 хувь нь магистр, доктор, 25.9 хувь нь дээд, 3.5 хувь нь тусгай дунд, 12.0 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 53.3 хувь нь бүрэн дунд, 17.1 хувь нь суурь, 6.8 хувь нь бага боловсролтой, 2.2 хувь нь боловсролгүй хүмүүс байна. Эхний 6 дугаар сарын байдлаар 189 шинэ ажлын байр бий болсны дотор үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбар 59 буюу 31.2 хувь, боловсруулах үйлдвэрийн салбар 52 буюу 27.5 хувьтай байгаа нь хамгийн өндөр үзүүлэлтэй байна.

  I.3 Нийгмийн даатгал, халамж:

 Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 7.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.9 тэрбум төгрөг буюу 14.0 хувиар өсчээ. Аймгийн хэмжээнд сайн дурын даатгуулагчид 540.9 сая төгрөгний шимтгэл төлсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 137.0 сая төгрөг буюу 33.9 хувиар өссөн байна. Нийт 7.9 мянган иргэнд 13.7 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосноос 5.9 мянган өндөр настанд 10.3 тэрбум төгрөг, 1.3 мянган тахир дутуу иргэнд 1.8 тэрбум төгрөг, 406 тэжээгчээ алдсан иргэнд 0.6 тэрбум, 301 иргэнд цэргийн тэтгэвэр 0.9 тэрбум төгрөг, үйлдвэрийн осол мэргэжилээс шалтгаалах өвчний тэтгэмжийг 27 иргэнд 53.7 сая төгрөгийг тус тус бүрэн олгожээ. Тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.6 хувиар өссөн байна. Нийгмийн халамжийн сангаас 2.3 тэрбум төгрөгийг 14.0 мянган иргэнд, улсын төсвөөс 1.9 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 12.1 мянган иргэнд тус тус олгожээ.

Description: \\KHAD\Users\Public\2014 on_taniltsuulga\MCCT_Medeelel_Alban_toot_2013.12.13\Information logo\7.jpg  I.4 Боловсрол, шинжлэх ухаан

 Ерөнхий боловсролын сургуулийг 2017-2018 оны хичээлийн жилд 2764 сурагчид төгсчээ. Үүнээс: бага боловсролыг 1033, суурь боловсролыг 1016, бүрэн дунд боловсролыг 715 сурагчид тус тус эзэмшжээ. Өнгөрсөн оны мөн үеэс нийт төгсөгчдын тоо 259 буюу 10.3 хувиар өссөн байна.

Нийт төгсөгчдийн 37.4 хувь нь бага, 36.8 хувь нь суурь, 25.8 хувь нь бүрэн дунд боловсролтой болсны 55.1 хувь буюу 1280 нь эмэгтэй сурагчид байна.

Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 2017-2018 оны хичээлийн жилд:  7 мэргэжлээр 166 хүүхэд төгссөны 68 нь эмэгтэй хүүхэд байна.  Нийт төгсөгчдийн 120 нь буюу 72.3 хувь нь мэргэжлийн боловсрол эзэмшчээ. Харин 27.7 хувь нь болох 46 хүн мэргэжлийн сургалтанд сурч төгссөны  23 буюу  50.0 хувь эмэгтэй хүн байна. Төгсөгчдийн 17 нь Оёмол бүтээгдэхүүний оёдолчин, 21 нь барилгын засал чигмэглэлчиний мэргэжил эзэмшжээ. Өмнөх оны мөн үеэс төгсөгчдийн  1 хүүхдээр буюу 0.6 хувиар буурчээ. Нийт төгсөгчдөөс 53 хүүхэд ажлын байртай болсон байна.

  I.5 Эрүүл мэнд

 Аймгийн хэмжээнд эхний 6 сарын байдлаар 124.2 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 0.4 хувь, 6.9 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь 1.5 хувиар тус тус өссөн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 40.2  мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 4.4 хувиар өссөн байна.

Түргэн тусламжийн дуудлага 8.9 мянган удаа гарсны 2.3 мянга буюу 25.8 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал алсын дуудлага 4.2 хувиар буурч, нийт түргэн тусламжийн дуудлага адил түвшинд байна.

Аймгийн хэмжээнд 673 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 679 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 81 буюу 13.7 хувиар, хүүхдийн тоо 90 буюу 15.3 хувиар тус тус өсчээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо эхний 6 сард 407 болж, өмнөх оны мөн үеэс 420 хүн буюу 50.8 хувиар буурсан байна.

  I.6 Соёл, урлаг:

 Хөгжимт жүжгийн театр:  5.4 мянган үзэгчдэд 13 тоглолтоор үйлчилж 7.0 сая төгрөгийн орлоготой ажилласан байна. Өмнөх оны мөн үеэс үзэгчдын тоо 28.6 хувь, орлогын хэмжээ 2.7  хувь, тоглолтын тоо  30.0 хувиар өсчээ.

  Музей: 2.1 мянган үзмэрээр 2.6 мянган хүнд үйлчилж 795.0 мянган төгрөгийн орлоготой ажилласан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад үзэгчдийн тоо 85.7 хувь, орлого нь 13.7 хувь, үзмэрийн тоо 0.6 хувиар тус тус өсчээ.     

  Номын сан: Нийт 46.5 мянган номоор 7.7 мянган уншигчдад үйлчилсэн нь өмнөх оны мөн үеэс номын тоо 0.3 хувиар өсч, уншигчдын тоо 27.4 хувиар буурчээ.

  I.7 Байгаль орчин:

 1.7.1 Газар өмчлөл:  Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр нийт 10.4 мянган иргэн газар өмчилж авахаар өргөдөл гаргаснаас 9.8 мянган иргэнд 887.18 га газар өмчлүүлэх шийдвэр гараад хэрэгжиж байна. Өмнөх оны мөн үеэс өргөдөл гаргасан иргэдийн тоо 0.7 мянга буюу 7.4 хувиар өсчээ. Шинээр 50 иргэн өргөдөл гаргаснаас Засаг даргын шийдвэр гарсан 31 иргэнд 2.06 га газрыг тус тус олгоод байна.

1.7.2 Ус цаг уур: Ус цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр: Долдугаар сард. Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 18-23 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-2.0 градусаар дулаан байх төлөвтэй

Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр бага зэрэг сэрүүсч шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байх ба ялангуяа сарын эхэн болон хоёрдугаар арав хоногийн эхний хагасын зарим өдөр 31-36 градус хүрч халах төлөвтэй.

Энэ сард нутгийн баруун болон баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй

I.8 Гэмт хэрэг

Эхний хагас жилд нийт 173 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 8 хүн нас барж, 77 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 13-аар өсчээ.

Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 328.1 сая төгрөгийн хохирол учирсны 41.6 хувийг нөхөн төлүүлсэн байна. Гэмт хэрэгт 111 хүн холбогдон сэжиглэгдсэний 36.0 хувь нь согтуугаар, 7.2 хувь нь бүлэглэнгээр хэрэг үйлджээ.

Нийт 261 хүн эрүүлжигдсэн нь урьд оны мөн үеэс 11 хүн буюу 4.0 хувиар буурсан байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 78 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авхуулсан байна.

Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 55.2 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 18.5 пунктээр буурсан байна.

II. Эдийн засгийн үзүүлэлт

 II.1 Мөнгө, банк, даатгал

 Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт, Капитал банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 122.0 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 6.9 тэрбум төгрөг буюу 6.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 17.8 тэрбум төгрөг буюу 17.1 хувиар тус тус өссөн байна.

Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 59.7 тэрбум төгрөг болж оны эхнээс 3.0 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 12.3 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл эхний 6 сарын эцэст 1.2 тэрбум болж өмнөх сараас 0.3 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.6 тэрбум төгрөг тус тус буурсан байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 1.0 хувийг эзэлж байна.

Даатгал: Даатгалын байгууллагуудын хураамжийн орлого 309.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар өссөн. байна.

Нөхөн төлбөр 247 хүнд 39.9 сая төгрөг олгосны дотор авто тээврийн хэрэгсэлд 4.7 сая, жолоочийн хариуцлагад 26.1, иргэдийн эд хөрөнгөнд 0.4 сая, гэнэтийн осолд 2.1 сая, хөдөлмөрийн чадвар түр алдалт 4.8 сая, хүүхдийн гэнэтийн осолд 1.3 сая, эрүүл мэндэд 0.4 сая төгрөгийг тус тус олгожээ.

  II.2 Төрийн санхүү:

 Аймгийн төсөвт эхний 6 сарын байдлаар 3.7 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 1.5 тэрбум төгрөгийн орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг, 16.5 тэрбум төгрөгийн тусгай зориулалтын шилжүүлэгийн орлого орж нийт эх үүсвэр 29.3 тэрбум төгрөг, зарлага санхүүжилт 27.8 тэрбум төгрөгөөр хийгдсэн байна.

Аймгийн нэгдсэн төсвийн 5.3 хувийг орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг, 56.3 хувийг тусгай зориулалтын шилжүүлэгийн орлого, 12.7 хувийг тусламжийн орлого тус тус эзэлж байна.

II.3 Төсөл хөтөлбөр: Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас эхний хагас жилд 100.8 сая төгрөгийн санхүүжилтийг 4 төрлийн төсөл хөтөлбөрт олгожээ.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хэмжээнд 9 иргэнд 27.0 сая төгрөг, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний хөтөлбөрийн хэмжээнд 9 иргэнд 12.0 сая төгрөг, нийтийг хамарсан ажлын зохион байгуулах хөтөлбөрийн хэмжээнд 261 иргэнд 48.5 сая төгрөг, хүнсний ногоо тариалах хөтөлбөрт 53 иргэнд 13.3 сая төгрөгийн жижиг зээлийг тус тус олгосон.

  II.3 Хэрэглээний үнийн индекс

 Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний үнийн индекс 2018 оны 6 дугаар сард өмнөх сараас 0.1 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 6.2  хувь, жилийн эцсээс 4.4 хувиар тус тус өслөө.

Ерөнхий индекс өмнөх жилийн эцсээс 4.4 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 8.2 хувь, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисийн бүлгийн үнэ 1.0 хувь, хувцас бөс барааны бүлгийн үнэ 4.3 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 2.3 хувь, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ 5.6 хувь, тээврийн бүлгийн үнэ 4.5 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 2.0 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 3.4 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 1.5 хувь, бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 2.4 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.

  II.4 Хөдөө аж ахуй

 Мал төллөлт төл бойжилт. Оны эхний төллөх насны хээлтэгч малын 84.6 хувь буюу 1.3 сая хээлтэгч эхний 6 сарын байдлаар төллөсөн байна. Таван төрлөөр нь авч үзвэл: эм хонь 86.4 хувь, эм ямаа 86.8 хувь, гүү 71.5 хувь, үнээ 72.4 хувь, ингэ 37.7 хувь тус тус төллөжээ.

Гарсан төлийн 96.3 хувь болох 1.3 сая төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 0.1 сая өссөн байна.

Төл бойжилтыг төрлөөр нь авч үзвэл: Унага 98.3 хувь, тугал 98.6 хувь, хурга 96.3 хувь, ишиг 95.8 хувь, ботго 98.1 хувь байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс бүх төрөлдөө 0.7-3.5 пунктээр буурсан байна.

Малын онд оролт: Том малын зүй бус хорогдол эхний 6 сард 72.5 мянган толгой болж, өмнөх оны мөн үеэс 61.9 мянган толгойгоор буюу 6.8 дахин өссөн байна. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: тэмээ 28, адуу 3.7 мянга, үхэр 6.7 мянга, хонь 29.1 мянга, ямаа 33.0 мянган толгой байна. Малын нийт хорогдлын 45.5 хувийг ямаа эзэлж байна.

Аймгийн хэмжээнд хорогдсон бүх мал нь оны эхний малын 2.1 хувийг эзэлж байна. Нийт хорогдолд өвчнөөр хорогдсон мал 0.1 хувь буюу 90 толгой болж, өмнөх оны мөн үеэс 97.8 хувиар буурчээ.

Газар тариалан. Эхний 6 сарын байдлаар аймгийн хэмжээнд төмс 57.2 га, хүнсний ногоо 29.5 га, үр тариа 5.1 мянган га, тэжээлийн ургамал 150.0 га, техникийн ургамал 1.6 мянган га газарт тус тус тариалалт хийгээд байна.

Үр тариа 5.1 мянган га-д тариалснаас 3.3 мянган га-д улаан буудай, 1.8 мянган га-д овъёос тариалсан байна.

  II.5 Аж үйлдвэр

 Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 26.3 тэрбум төгрөг болж өмнөх оноос 7.2 тэрбум төгрөг буюу 37.9 хувиар өсчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 1.7 тэрбум төгрөг буюу 2.9 хувь, боловсруулах аж үйлдвэрийнх 0.6 тэрбум төгрөг буюу 22.5 хувь, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 24.1 тэрбум төгрөг буюу 41.7 хувиар  тус тус өссөн байна.

Оны үнээр 150.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 54.4 тэрбум төгрөгөөр дээгүүр гүйцэтгэлтэй байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс төмрийн хүдрийн баяжмал, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмал, хүрэн нүүрс, цайрын баяжмал, цахилгаан, ааруул, архи, бууз, банш, боловсруулсан сүү, бялуу, зайрмаг, талх, тараг, цэвэр ус, хэвийн боов, хэрчсэн гурил, ажлын хувцас,  туурга, уул уухайн зориулалтын уут, шуудай, гал тогооны өрөөний модон тавилга, цаасан уут, тор зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

Description: Description: \\KHAD\Users\Public\2014 on_taniltsuulga\MCCT_Medeelel_Alban_toot_2013.12.13\Information logo\20.jpg  II.6 Тээвэр, холбоо

 Тээвэр: Авто тээвэр бүхий байгууллагууд эхний 6 сард 94.4 мян.тн ачаа, давхардсан тоогоор 20.0 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 6.6 мян.тн буюу 7.5 хувиар өсч,  харин зорчигчдын тоо 2.5 мянган хүн буюу 11.1 хувиар буурлаа. Авто тээврийн орлого 5.5 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум төгрөг буюу 31.4 хувиар өслөө.

Холбоо: Холбоо ашиглалтын орлого 278.0 сая төгрөгт хүрсний 48.8 сая төгрөг нь хүн амаас орсон байна. Өмнөх оны мөн үеэс холбооны орлого 32.3 сая төгрөг буюу 10.4 хувь, харин хүн амаас орох орлого 12.7 хувиар тус тус буурчээ. Телефон цэгийн тоо 502 болж, өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар буурлаа.

  II.7 Барилга

 Барилгын байгууллагууд эхний 6 сарын байдлаар нийт 11.1 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийжээ. Үүний 1.0 тэрбум төгрөг буюу 9.4 хувь нь аймгийн, 10.1 тэрбум төгрөг буюу 90.6 хувь нь гадны барилгын байгууллагууд тус тус хийж гүйцэтгэсэн байна.

 

         СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ СТАТИСТИКИЙН  

                       ХЭЛТСИЙН ДАРГА                                   Т.ЭРДЭНЭБАТ

 

ТАНИЛЦУУЛГА ТАТАХ


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2018 оны 8-р сарын 8-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1250
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 5500
  Элсэн чихэр, кг 2050
  Цагаан будаа, кг 2350
  Шингэн сүү, л 1200
  Ноолуур, кг 65000
  Бензин, А-80 1730
  Бензин, А-92 1877
  Дизелийн түлш 2173

     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018