ЕБС-ийг ТӨГСӨГЧДӨДӨӨ ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСНИЙ ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛСЭХИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА

Нийтэлсэн: 2018 он 06 сар 30. 06 цаг 58 минут

Үндэсний Статистикийн салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэжлийн залгамж халааг бэлтгэх зорилгоор Үндэсний Статистикийн хорооноос Үндэсний болон Америкийн ACBSP магадлан итгэмжлэлтэй Эдийн засгийн үндэсний дээд сургуультай хамтран ажиллах гэрээг  байгуулсан. Энэ хамтын гэрээний хүрээнд аймгийн Статистикийн хэлтэс нь тухайн аймагт буюу хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах, эдийн засаг, санхүү, статистикийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй, залгамж халаа бүхий мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор тодорхой шаардлага хангасан элсэгчдийг сонгон шалгаруулж, 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн Эдийн засгийн үндэсний дээд сургуульд суралцуулах ажлыг хариуцна. Захиалгат элссэн сурагчдын нэг жилийн сургалтын төлбөр нь ижил чиглэлийн сургуулиудын (МУИС, СЭЗИС, ХААИС гэх мэт.) жишиг төлбөрөөс бага буюу суралцах хугацаанд тогтмол 1.5 сая төгрөг байх бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны журмын дагуу Боловсролын сангийн хүүгүй зээлд хамрагдах, ҮСХ-ноос тавьсан шаардлагыг хангасан төгсөгчдийг ажлын байраар хангах асуудлыг гэрээлэгч талууд хамтран байгуулах, мөн шилдэг төгсөгчдийг гадаадын их, дээд сургуулиудын магистрын 100 хүртэл хувийн тэтгэлэгт хөтөлбөрт суралцуулах зэрэг боломжуудыг эдлэх давуу талтай юм.

Иймд Статистик, Санхүү, Эдийн засгийн чиглэлээр сурах хүсэл, сонирхолтой сурагчдад энэхүү сургуулийг санал болгож байна.


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2018 оны 9-р сарын 19-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1250
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 5500
  Элсэн чихэр, кг 2050
  Цагаан будаа, кг 2367
  Шингэн сүү, л 1200
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1792
  Бензин, А-92 1945
  Дизелийн түлш 2258

     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018