АЖ ҮЙЛДВЭР, БАРИЛГА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН 2017 ОНЫ ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2018 он 06 сар 28. 01 цаг 33 минут

        Бизнес регистрийн санд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж  ахуйн нэгж байгууллагын тоог эдийн засгийн салбарын ангилалаар авч үзвэл: Хөдөө аж ахуй, ан агнуур,  ойн  аж  ахуйд  7.4  хувь,  Уул  уурхай,  олборлох  аж  үйлдвэрт  0.9 хувь, Цахилгаан, хий үйлдвэрлэл, усан хангамжид 0.7 хувь, Боловсруулах үйлдвэрт 4.2 хувь, Бөөний болон жижиглэн худалдаа, гэр ахуйн барааны засварлах үйлчилгээний салбарт 33.9 хувь, Зочид буудал зоогийн газарт 5.0 хувь, Тээвэр агуулахын аж ахуй, холбоонд 2.1 хувь, Санхүүгийн гүйлгээ хийх үйл ажиллагаанд 0.5 хувь, үл хөдлөх хөрөнгө түрээс бизнесийн үйл ажиллагаанд 3.7 хувь, Төрийн удирдлага, батлан хамгаалах, албан журмын нийгмийн даатгалд 6.3 хувь, барилга 2.4 хувь, боловсролын салбарт 6.2 хувь, Эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт 10.5 хувь, Нийгэм, бие хүнд үзүүлэх бусад үйлчилгээнд 16.3 хувь нь тус тус  үйл ажиллагаа явуулж байна. Бөөний болон жижиглэн худалдаа, гэр ахуйн барааны салбарт хамгийн их буюу 33.9 хувь буюу 258 аж ахуй нэгж байгуулга бүртгэгдсэн байгаа бол Санхүүгийн гүйлгээ хийх чиглэлээр 0.5 хувь буюу 4 аж ахуй нэгж байгууллага бүртгэгдсэн нь хамгийн цөөн байна.

       


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2018 оны 7-р сарын 18-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1250
  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 5500
  Элсэн чихэр, кг 2100
  Цагаан будаа, кг 2350
  Шингэн сүү, л 1300
  Ноолуур, кг 65000
  Бензин, А-80 1730
  Бензин, А-92 1877
  Дизелийн түлш 2173

     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018