ХҮН АМ, ӨРХИЙН 2017 ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2018 он 06 сар 27. 00 цаг 51 минут

          Сүхбаатар аймгийн суурин хүн ам 2018 оны 1-р сарын 1-ний байдлаар 61.3 мянган хүн болж өнгөрсөн оноос 1.3 мянган хүнээр буюу 2.2 хувиар өслөө. Нийт хүн амыг насны бүлгээр ангилахад 0-14 насны хүн 18.4 мянга, 15-64 насны хүн 40.6 мянга, 65-аас дээш насны хүн 2.3 мянгыг өндөр настнууд эзэлж байна.

Нийт хүн амын 33.8 мянга буюу 55.1 хувь нь аймаг, сумын төвд амьдарч байгаа нь өнгөрсөн оноос 1.2 мянга буюу 3.6 хувиар өссөн. Төвийн сум болох Баруун-Урт суманд оршин суугаа хүн өмнөх оноос 0.4 пунктээр өссөн.

Хөдөлмөрийн насны 1000 хүнд 453 хүүхэд, 56 өндөр настанг асран тэжээх үүрэг ногдож байна.

Хүн ам зүйн ачаалал 2017 онд хөдөлмөрийн насны 100 хүнд тэжээлэгч 60 хүн ногдож байна.

Сүхбаатар аймгийн дундаж наслалт 72.0, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.2, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 77.0 болсон нь улсын дунджаас аймгийн дундаж нас 2.1, эрэгтэйчүүд 1.3, эмэгтэйчүүд 1.6 насаар илүү бөгөөд аймгийн дундаж наслалт өмнөх онтой адил түвшинд байна.

Сүхбаатар аймаг 2017 онд нийт өрх 18.0 мянга болж өнгөрсөн оноос 444 буюу 2.5 хувиар өссөн. Нийт өрхийн 54.6 хувь нь аймаг, сумын төвийн өрх, 45.4 хувь нь хөдөөгийн өрх эзэлж байна.


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2018 оны 7-р сарын 18-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1250
  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 5500
  Элсэн чихэр, кг 2100
  Цагаан будаа, кг 2350
  Шингэн сүү, л 1300
  Ноолуур, кг 65000
  Бензин, А-80 1730
  Бензин, А-92 1877
  Дизелийн түлш 2173

     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018