АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 4 ДҮГЭЭР САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА

Нийтэлсэн: 2018 он 05 сар 15. 14 цаг 47 минут

I. Нийгмийн үзүүлэлт

I.1 Хүн ам 
Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр эхний 4 сард 448 хүүхэд шинээр мэндэлж, 110 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 338 болж урьд оны мөн үеэс 18.6 хувь буюу 53 хүнээр өслөө. 1000 хүнд ногдох төрөлт 7.4, нас баралт 1.8 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.8 пунктээр өсч, нас баралт адил түвшинд байна.                                                                         

I.2 Хөдөлмөр
Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2018 оны 4 дүгээр сарын эцэст 1401 болсны 677 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 1045 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 0.8 хувь буюу 8 хүнээр буурч, 2017 оны 12 дугаар сарын эцсээс 17.8 хувь буюу 159 хүнээр өсчээ. Энэ оны 4 дүгээр сарын байдлаар хөдөлмөрийн хэлтэст 936 иргэн шинээр бүртгүүлсний 112 иргэн ажилд зуучлагдан орсон байна. Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 55.2 хувь нь 15-34 насны залуучууд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.4 хувь нь магистр, доктор, 20.3 хувь нь дээд, 2.8 хувь нь тусгай дунд, 9.4 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 41.7 хувь нь бүрэн дунд, 13.4 хувь нь суурь, 5.4 хувь нь бага боловсролтой, 1.7 хувь нь боловсролгүй хүмүүс байна. Эхний 4 дүгээр сарын байдлаар 92 шинэ ажлын байр бий болсны өмнөх оны мөн үеэс 2.1 хувь буюу 2-оор өссөн байна. Шинэ ажлын байрыг эдийн засгийн ангилалаар нь авч үзвэл боловсруулах үйлдвэр 30 буюу 32.6 хувь, үйлчилгээний бусад үйл ажиллагаа 29 буюу 31.5 хувийг эзэлж байгаа нь өндөр үзүүлэлтэй байна.

I.3 Эрүүл мэнд
Аймгийн хэмжээнд эхний 4 сарын байдлаар 79.1 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар буурч, 4.7 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 21.2 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар өссөн. Түргэн тусламжийн дуудлага 6.2 мянган удаа гарсны 1.5 мянга буюу 24.2 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал алсын дуудлага 6.2 хувиар буурсан байна. Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 4 сард амаржсан эх 446, амьд төрсөн хүүхдийн тоо 448 болж, өмнөх оны мөн үетэй харьцуулбал амаржсан эхийн тоо 53 буюу 13.5 хувь, хүүхдийн тоо 58 буюу 14.9 хувиар тус тус өссөн байна. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо эхний 4 сард 267 болж, өмнөх оны мөн үеийнхээс 345 хүн буюу 43.6 хувиар буурахад гар, хөл амны өвчин, заг, тэмбүү, салхинцэцэг, бусад зэрэг өвчлөгчдийн тоо буурсан нь голлон нөлөөлсөн байна.

I.4 Нийгмийн даатгал, халамж:
Нийгмийн халамжийн сангаас 1.4 тэрбум төгрөгийг 11.2 мянган иргэнд, улсын төсвөөс 1.5 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 11.2 мянган иргэнд тус тус олгосон байна.  

I.5 Гэмт хэрэг
Аймгийн хэмжээнд 2018 оны 4 дүгээр сард 117 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 3 хүн нас барж, 42 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 10-аар өссөн байна. Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 244.0 сая төгрөгийн хохирол учирсны 42.7 хувийг нөхөн төлүүлжээ. Гэмт хэрэгт 75 хүн холбогдон сэжиглэгдсэний 36.0 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ. Нийт 165 хүн эрүүлжигдсэн нь урьд оны мөн үеийнхээс 40 хүн буюу 19.5 хувиар буурсан байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 33 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авхуулсан байна. Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 57.3 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 18.7 пунктээр буурсан байна.

II. Эдийн засгийн үзүүлэлт                                                                                      

II.1 Мөнгө, банк:
Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт, Капитал банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 114.0 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 1.0 тэрбум төгрөг буюу 0.9 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 14.5 тэрбум төгрөг буюу 14.6 хувиар өсчээ. Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 62.9 тэрбум төгрөг болж оны эхнээс 6.2 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 17.3 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ. Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл эхний 4 дүгээр сарын эцэст 1.8 тэрбум болж өмнөх сараас 0.7 тэрбум төгрөгөөр өсч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 1.6 хувийг эзэлж байна.

II.2 Төрийн санхүү:
Аймгийн төсөвт эхний 4 сарын байдлаар 2.6 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 0.6 тэрбум төгрөгийн орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг, 10.1 тэрбум төгрөгийн тусгай зориулалтын шилжүүлэгийн орлого, татварын болон татварын бус орлогоор 1.7 тэрбум төгрөг орж нийт эх үүсвэр 21.1 тэрбум төгрөг, нийт зарлага санхүүжилт 11.9 тэрбум төгрөгөөр хийгдсэн байна. Өмнөх оны мөн үеэс нийт орлого санхүүжилт 1.5 тэрбум буюу 7.7 хувиар өсч, зарлага санхүүжилт 4.0 тэрбум буюу 25.3 хувиар буурсан байна. Аймгийн төсвийн зарлагын хувьд нийгмийн халамжид 1.0 тэрбум гарснаас жирэмсэн болон хөхүүл эхийн тэтгэмжид 194.6 сая төгрөг, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд 15.0 сая төгрөг, хоол тэжээлийн тусламж, дэмжлэгт 151.6 сая төгрөг, нийгмийн халамж болон бусад тэтгэмжид 800.9 сая төгрөгийн гүйцэтгэл санхүүжилтийг олгожээ. Аймгийн төрийн сангийн нэгдсэн дансны үлдэгдэл 4.0 тэрбум төгрөг байгаагийн 1.7 тэрбум төгрөг нь төсөвт байгууллагад, 2.3 тэрбум төгрөг нь төрийн сангийн дансны үлдэгдэл байна. Аймгийн нэгдсэн төсвийн 8.1 хувийг татварын болон татварын бус орлого, 2.8 хувийг орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг, 47.8 хувийг тусгай зориулалтын шилжүүлэгийн орлого 12.3 хувийг тусламжийн орлого тус тус эзэлж байна.

II.3 Хэрэглээний үнийн индекс
Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2018 оны 4 дүгээр сард өмнөх сараас 1.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 5.6 хувь, жилийн эцсээс 3.9 хувиар тус тус өслөө. Ерөнхий индекс өмнөх сарынхаас 1.2 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 3.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 1.2 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 1.1 хувь, эм, тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ 2.6 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ 2.1 хувиар өссөн нь нөлөөлжээ.

II.4 ХӨДӨӨ АЖ АХУЙ
Мал төллөлт төл бойжилт. Оны эхний төллөх насны хээлтэгч малын 69.8 хувь буюу 1.1 сая хээлтэгч мал төллөсөн байна. Таван төрлөөр нь авч үзвэл: эм хонь 74.9 хувь, эм ямаа 73.9 хувь, ингэ 24.0 хувь, үнээ 39.1 хувь, гүү 35.0 хувь тус тус төллөжээ. Гарсан төлийн 96.4 хувь болох 1.0 сая төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 97.2 мянга буюу 10.4 хувиар өссөн байна. Энэ оны 4 дүгээр сарын байдлаар төл бойжилтыг төрлөөр нь авч үзвэл: унага, ботго 97.9 хувь, тугал 98.1 хувь, хурга 96.5 хувь, ишиг 96.0 хувь байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс унага, ишиг, тугал, хурга, ботго 1.0-3.6 пунктээр буурсан байна. 
Малын онд оролт: Том малын зүй бус хорогдол эхний 4 сарын байдлаар 61.9 мянган толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 53.6 мянган толгой буюу 7.4 дахин өссөн байна. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: тэмээ 14, адуу 2.5 мянга, үхэр 5.6 мянга, хонь 26.1 мянга, ямаа 27.7 мянган толгой байна. Малын нийт хорогдлын 44.8 хувийг ямаан сүрэг эзэлж байна. Эхний 4 сарын байдлаар оны эхний малын 1.8 хувь нь хорогджээ. Нийт хорогдлын 0.1 хувь буюу 90 толгой мал нь өвчнөөр хорогдсон байна.

II.5 АЖ ҮЙЛДВЭР
Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 18.4 тэрбум төгрөг болж өмнөх оноос 4.0 тэрбум төгрөг буюу 27.9 хувиар өсчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 1.4 тэрбум төгрөг буюу 5.2 хувиар буурч, боловсруулах аж үйлдвэрийнх 345.9 сая төгрөг буюу 32.2 хувь, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 16.7 тэрбум төгрөг буюу 31.6 хувиар  тус тус өссөн байна. Оны үнээр 105.0 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 32.9 тэрбум төгрөгөөр дээгүүр гүйцэтгэлтэй байна. Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс төмрийн хүдрийн баяжмал, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмал, цайрын баяжмал, цахилгаан, ааруул, бууз, банш, бялуу, зайрмаг, талх, тараг, цэвэр ус, хэвийн боов, хэрчсэн гурил, ажлын хувцас,  туурга, уул уухайн зориулалтын уут, шуудай, гал тогооны өрөөний модон тавилга, цаасан уут, тор зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

 

 

                                                   

 

 


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2018 оны 10-р сарын 17-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1250
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 5000
  Элсэн чихэр, кг 2017
  Цагаан будаа, кг 2367
  Шингэн сүү, л 1500
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1832
  Бензин, А-92 2008
  Дизелийн түлш 2318

     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018