ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО.

Нийтэлсэн: 2018 он 05 сар 11. 11 цаг 37 минут

Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр дээр тусгай зөвшөөрөл эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг  Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын удирдах ажилтны зөвлөгөөн Дөрвөлж ОНӨҮ газар дээр 2018 оны 4 дүгээр сарын 26-нд боллоо. Энэ зөвлөгөөнд хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Хад, үйлдвэр хариуцсан мэргэжилтэн Ц.Алтанцэцэг нар оролцлоо. Уг зөвлөгөөнд оролцсон ажилтнуудад “Аж үйлдвэр өнөөгийн байдал” сэдвээр мэдээлэл өгөхийн зэрэгцээ Дулаан үйлдвэрлэлтийн мэдээг гаргах аргачлал цаашид анхаарах асуудал сэдвээр сургалт хийлээ. Зөвлөгөөнд оролцсон хүмүүсийн статистик мэдээллийн чиглэлээр асуусан асуултанд зохих хариултыг өгч хамтарч оролцлоо.

 


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2018 оны 10-р сарын 17-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1250
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 5000
  Элсэн чихэр, кг 2017
  Цагаан будаа, кг 2367
  Шингэн сүү, л 1500
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1832
  Бензин, А-92 2008
  Дизелийн түлш 2318

     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018