ЯАМДЫН УЛСЫН БАЙЦААГЧ НАРЫН ХАМТАРСАН ШАЛГАЛТ ОРОН НУТАГТ ХИЙГДЛЭЭ.

Нийтэлсэн: 2018 он 05 сар 05. 17 цаг 44 минут

Үндэсний Статистикийн хороо, Боловсрол шинжлэх ухаан,спортын яам, Эрүүл мэндийн яамтай хамтарсан  шалгалтыг Хяналт шинжилгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Улсын байцаагч Саранчимэгээр ахлуулсан 4 хүний бүрэлдэхүүнтэй баг 4 сарын 15-нд  манай аймгийн Мөнххаан сумаас ажлаа эхэллээ. Уг бүрэлдхүүн дээр манай аймгийн Хэлтсийн дарга Т.Эрдэнэбат ахлагчтай 4 улсын байцаагч нар хамтарч нийт 8 хүний бүрэлдхүүнтэй баг Халзан, Асгат, Баруун-Урт сумын төсвийн газруудад ажиллаж, Зөрчлийн тухай хууль болон өөрсдийн салбарын хуулиудын ерөнхий мэдлэг түүнийгээ өөрсдийн эрхэлсэн ажилдаа болон төлөвлөгөө, гэрээ, албан хэрэг хөтлөлт зэрэгтээ хэрхэн ашиглаж байгаад үнэлгээ дүгнэлт өгөхийн зэрэгцээ цаашид зөрчил дутагдал гаргахгүй байх тал дээр заавар зөвлөгөөг тухай бүр нь өгч, шалган тусалж ажиллалаа. Мөн нэгдсэн дүгнэлтийг аймаг, сумын удирдлагууд болон төсвийн газрын захирал, удирдлагуудад нэгдсэн журмаар танилцуулж ажилласан.


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2018 оны 5-р сарын 23-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1250
  Хонины мах, кг 7000
  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2100
  Цагаан будаа, кг 2350
  Шингэн сүү, л 1700
  Ноолуур, кг 90000
  Бензин, А-80 1683
  Бензин, А-92 1830
  Дизелийн түлш 2113

  7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй 2013 2014 2015 2016 2017 2018