АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 3 ДУГААР САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2018 он 04 сар 16. 18 цаг 01 минут

I. Нийгмийн үзүүлэлт

I.1. Хүн ам

Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2018 оны эхний 3 сард 312 хүүхэд шинээр мэндэлж, 85 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 227 болж  өмнөх оны мөн үеийнхээс 10.2 хувиар буюу 21-ээр өслөө. 

I.2 Хөдөлмөр

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 3 сарын эцэст 1393 болсны 706 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 1036 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оноос 4.3 хувь буюу 43 хүнээр өсчээ. Эхний 1 улирлын байдлаар хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт 702 иргэн шинээр бүртгүүлсний 62 иргэн ажилд зуучлагдан орсон байна. Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 57.6 хувь нь 15-34 насны залуучууд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.4 хувь нь магистр, доктор, 24.9 хувь нь дээд, 2.7 хувь нь тусгай дунд, 10.6 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 47.3 хувь нь бүрэн дунд, 9.0 хувь нь суурь, 3.6 хувь нь бага боловсролтой, 1.5 хувь нь боловсролгүй хүмүүс байна. Эхний 3 сарын байдлаар 89 шинэ ажлын байр бий болсон байна. Үүнийг салбараар нь дурьдвал: боловсруулах салбарт 30, байр, сууц болон хоол хүнсээр үйлчлэх салбарт 7, бөөний болон жижиглэн худалдааны салбарт 10, төрийн удирдлага ба батлан хамгаалах салбарт 2, хүний эрүүл мэнд ба нийгмийн үйл ажиллагааны салбарт 8, үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбарт 29, бусад салбарт 3 шинэ ажлын байр гарсан байна.

I.3 Нийгмийн даатгал, халамж:

Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 3.2 тэрбум төгрөг болсон байна. Үүнээс сайн дурын даатгуулагчид 6.6 хувь болох 206.7 сая төгрөгийн шимтгэл оруулсан байна. Нийт 7646 иргэнд 6.7 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг бүрэн олгосон байна. Тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.2 хувиар өссөн байна. Нийгмийн халамжийн сангаас 0.9 тэрбум төгрөгийг 10.1 мянган иргэнд, улсын төсвөөс 1.3 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 10.8 мянган иргэнд тус тус олгожээ.

I.4 Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд 1-р улирлын байдлаар 3.5 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 6.1 хувиар өсч, урьдчилан сэргийлэх үзлэгт 13.6 мянган хүн хамрагдсан нь  8.7 хувиар, 57.4 мянган хүнд үзлэг хийсэн нь 6.5 хувиар тус тус буурсан байна. Түргэн тусламжийн дуудлага 4.8 мянган удаа гарсны 1.2 мянга буюу 25.0 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт түргэн тусламжийн дуудлага 4.3 хувиар өсч, алсын дуудлага 7.7 хувиар буурсан байна. Аймгийн хэмжээнд 312 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 312 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 29 буюу 10.2 хувиар, хүүхдийн тоо 31 буюу 11.0 хувиар тус тус өссөн байна. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 2018 оны эхний 3 дугаар сард 204 болж, өмнөх оны мөн үеийнхээс 311 хүн буюу 60.4 хувиар буурчээ. Нялхсын эндэгдэл энэ оны эхний 3 дугаар сард 4 болж, өмнөх оны мөн үеийнхээс 1 хүүхэд буюу 20.0 хувиар буурч, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл байхгүй байна.

I.5 Соёл, урлаг:

Хөгжимт жүжгийн театр: 4.1 мянган үзэгчдэд 10 тоглолтоор үйлчилж 5.3 сая төгрөгийн орлоготой ажилласан байна. Өмнөх оны мөн үеэс үзэгчдын тоо 1.9 мянга буюу 86.4 хувиар  өсчээ. Нийт тоглолтын 8 нь гаднаас ирж хийжээ.

Музей: 2.1 мянган үзмэрээр 1.7 мянган хүнд үйлчилж 324.5 мянган төгрөгийн орлоготой ажилласан байна. Өмнөх оны мөн үеэс үзэгчдийн тоо 3 дахин, үзмэрийн тоо 12-оор өссөн байна.    

Номын сан: Нийт 46.6 мянган номоор 1.8 мянган уншигчдад үйлчилсэн нь өмнөх оны мөн үеэс номын тоо  0.5 мянгаар өсч, уншигчдын тоо 66.0 хувиар буурлаа.

I.6 Газар өмчлөл:

Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр нийт 10418 иргэн газар өмчилж авахаар өргөдөл гаргаснаас 9796 иргэнд 885.98 га газар өмчлүүлэх шийдвэр гараад хэрэгжиж байна. Эхний 3 сард аж ахуйн зориулалтаар газар өмчлөхийг хүссэн 25 иргэний өргөдөл ирсэнийг 100 хувь шийдвэрлэжээ.

I.7 Гэмт хэрэг

Аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн мэдээгээр оны эхний 3 сард 89 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 3 хүн нас барж, 42 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оныхоо түвшинд байна. Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 182.4 сая төгрөгийн хохирол учирсны 35.5 хувийг нөхөн төлүүлжээ. Гэмт хэрэгт 44 хүн холбогдон сэжиглэгдсэний 40.9 хувь нь согтуугаар, 4.5 хувь нь бүлэглэнгээр хэрэг үйлджээ. Нийт 131 хүн эрүүлжигдсэн нь урьд оны мөн үеийнхээс 7 хүн буюу 5.1 хувиар буурсан байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 23 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авхуулсан байна. Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 42.2 хувьтай байна.

II. Эдийн засгийн үзүүлэлт

II.1 Мөнгө, банк, даатгал

Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт, Капитал банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 119.8 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 4.7 тэрбум төгрөг буюу 4.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 17.3 тэрбум төгрөг буюу 16.9 хувиар тус тус өссөн байна. Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 59.2 тэрбум төгрөг болж оны эхнээс 2.4 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 14.2 тэрбум төгрөгөөр өсчээ. Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл эхний 3 сарын эцэст 1.1 тэрбум болж оны эхнээс 1.7 тэрбум, өмнөх сараас 2.0 тэрбум төгрөгөөр тус тус буурч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 0.9 хувийг эзэлж байна.

Даатгал: Даатгалын байгууллагуудын хураамжийн орлого 26.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 19.3 хувиар буурчээ.

Нөхөн төлбөр 137 хүнд 28.2 сая төгрөгийг олгосны дотор авто тээврийн хэрэгсэлд 3.4 сая, жолоочийн хариуцлагын даатгалд 20.0 сая, иргэдийн эд хөрөнгийн даатгалд 0.4сая, гэнэтийн осолд 0.8 сая, хөдөлмөрийн чадвар түр алдалт 2.6 сая, хүүхдийн гэнэтийн ослын даатгалд 1.0  сая төгрөгийг тус тус олгожээ.

II.2 Төрийн санхүү:

Аймгийн төсвийн нийт орлого эхний 3 сард 16.7 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2.2 тэрбум төгрөг буюу 15.1 хувиар өсч, төсвийн зарлага санхүүжилт 11.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 0.5 тэрбум төгрөг буюу 3.7 хувиар буурчээ. Орон нутгийн төсөвт 4.9 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар өссөн гүйцэтгэлтэй гарчээ. Эхний 1-р улирлын байдлаар Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг 2.0 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 26.7 хувиар, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох шилжүүлэг 0.3 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 33.5 хувиар тус тус өсч, харин Улсын төсвөөс олгох тусгай зориулалтын шилжүүлэг 7.5 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар буурсан байна. Эдгээр санхүүжилт нь сангийн сайдын баталсан хуваарийн дагуу 100 хувь олгогдсон.

II.3 Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс 2018 оны 3 дугаар сард өмнөх сараас 0.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 5.9  хувь, жилийн эцсээс 2.7 хувиар өслөө.

Ерөнхий индекс өмнөх сарынхаас 0.9 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 1.6 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 1.4 хувь, гэр ахуйн тавилга, барааны бүлгийн үнэ 0.5 хувь, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний үнэ 0.7 хувь, тээврийн бүлгийн үнэ 0.9 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 0.3 хувь, бусад бараа үйлчилгээний бүлгийн үнэ 0.9 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.

II.4 Хөдөө аж ахуй

Мал төллөлт төл бойжилт. Оны эхний төллөх насны хээлтэгч малын 12.6 хувь буюу 191.5 мянган хээлтэгч мал төллөсөн байна. Таван төрлөөр нь авч үзвэл: эм хонь 14.0 хувь, эм ямаа 12.2 хувь, үнээ 8.7 хувь, ингэ 7.4 хувь, гүү 5.9 хувь тус тус төллөжээ. Гарсан төлийн 99.4 хувь болох 192.4 мянган төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 1.5 мянга буюу 0.8 хувиар буурсан байна. 3 дугаар сарын байдлаар төл бойжилтыг төрлөөр нь авч үзвэл: хурга 99.5 хувь, ишиг 99.4 хувь, унага 98.7 хувь, тугал 98.5 хувь, ботго 100.0 хувь байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс унага, ишиг, тугал, хурга 0.3-0.7 пунктээр буурсан байна.  

Малын онд оролт: Том малын зүй бус хорогдол эхний 3 сарын байдлаар 33.1 мянган толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 25.9 мянган толгой буюу 4.6 дахин буурсан байна. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: тэмээ 4, адуу 1.5 мянга, үхэр 3.4 мянга, хонь 13.5 мянга, ямаа 14.8 мянган толгой байна. Малын нийт хорогдлын 44.6 хувийг хонь эзэлж байна. Эхний 3 сарын байдлаар оны эхний малын 0.9 хувь нь хорогджээ. Нийт хорогдлын 0.3 хувь буюу 90 толгой мал нь өвчнөөр хорогдсон байна. Өмнөх оны мөн үеэс 97.6 хувиар буурчээ.

II.5 АЖ ҮЙЛДВЭР

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 11.2 тэрбум төгрөг болж өмнөх оноос 1.4 тэрбум төгрөг буюу 14.6 хувиар өсчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 9.9 тэрбум төгрөг буюу 17.4 хувь, цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 1.1 тэрбум төгрөг буюу 7.4 хувиар тус тус өсч, харин боловсруулах аж үйлдвэрийнх 0.2 тэрбум төгрөг буюу 44 хувиар буурлаа. Оны үнээр 54.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оноос 29.2 тэрбум төгрөгөөр доогуур гүйцэтгэлтэй байна. Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс хүрэн нүүрс, цахилгаан, бууз, банш, нарийн боов, хиам, хийжүүлсэн цэвэр ус, рашаан, хэрчсэн гурил, юбка, монгол дээл, гутал, хүрэм, төрөл бүрийн жавхдаст хөгжим, гал , хоолны төмөр эдлэл, гэр ахуйн төмөр эдлэл зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үеэс өссөн байна.

II.6 Тээвэр, холбоо

Тээвэр: Авто тээвэр бүхий байгууллагууд эхний улирлын байдлаар 40.7 мян.тн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 21.8 мян.тн буюу 34.9 хувиар, зорчигч тээвэр 4.5 хувиар тус тус буурсан байна. Бүтээгдэхүүн тээвэрлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулан авч үзвэл: цайрын баяжмал 33.7 мян.тн болж 13.1 хувиар өсч, нүүрс 7.0 мян.тн болж 77.0 хувиар буурлаа. Мөн давхардсан тоогоор 10.6 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс зорчигчдын тоо 0.5 мянган хүн буюу 4.5 буурчээ. Авто тээврийн орлого 2.4 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 122.8 сая төгрөг буюу 4.7 хувиар өссөн байна.

Холбоо: Холбоо ашиглалтын орлого нь эхний 3 сарын байдлаар 163.0 сая.төгрөг болсны 17.2 хувь буюу 21.1 сая.төг нь хүн амын орлого эзэлж байна. Өмнөх оны мөн үеэс нийт орлого нь 40.2 сая буюу 24.7 хувь, харин хүн амаас орох орлого нь 24.4 хувиар тус тус буурсан байна. Телефон цэгийн тоо 498 болж өмнөх оноос 67-аар буурчээ.

 

 


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2018 оны 12-р сарын 12-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1283

  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2017
  Цагаан будаа, кг 2250
  Шингэн сүү, л 2200
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1933
  Бензин, А-92 2020
  Дизелийн түлш 2515

     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018