СҮХБААТАР АЙМГИЙН 2 ДУГААР САРЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2018 он 03 сар 20. 10 цаг 30 минут

I. Нийгмийн үзүүлэлт

I.1 Хүн ам

Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр 2 дугаар сард 182 хүүхэд шинээр мэндэлж, 55 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 127 болж урьд оны мөн үеэс 0.8 хувь буюу 1 хүнээр буурлаа. 1000 хүнд ногдох төрөлт 3.0, нас баралт 0.4 пункттэй байна.

I.2 Хөдөлмөр

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2018 оны 2 дугаар сарын эцэст 1322 болсны 674 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 993 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 5.1 хувь буюу 48 хүнээр, 2017 оны 12 дугаар сарын эцсээс 12.1 хувь буюу 107 хүнээр тус тус өссөн байна.    Эхний 2 сарын байдлаар хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт 558 ажилгүй иргэн шинээр бүртгүүлснээс 40 иргэн ажилд зуучлагдан орсон байна. Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 57.4 хувь нь 15-34 насны залуучууд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.4 хувь нь магистр, доктор, 23.4 хувь нь бакалавр, 2.8 хувь нь тусгай дунд, 9.8 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 42.5 хувь нь бүрэн дунд, 13.1 хувь нь суурь, 6.4 хувь нь бага боловсролтой, 1.5 хувь нь боловсролгүй хүмүүс байна.Эхний 2 сарын байдлаар 40 шинэ ажлын байр бий болсны өмнөх оны мөн үеэс 4 дахин буюу 30-аар өсчээ.

I.3 Нийгмийн даатгал, халамж:

Эхний 2 сард нийгмийн халамжийн сангаас 0.6 тэрбум төгрөгийг 9.6 мянган иргэнд, улсын төсвөөс 1.1 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 9.7 мянган иргэнд тус тус олгосон байна.

I.3 Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд эхний 2 сарын байдлаар 37.0 мянган хүнд үзлэг хийсэн нь 16.9 хувь, урьдчилан сэргийлэх үзлэгт 7.7 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 30.0 хувиар тус тус буурч, 2.3 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар өссөн байна. Түргэн тусламжийн дуудлага 3.3 мянган удаа гарсны 0.8 мянга буюу 24.2 хувь нь алсын дуудлага байлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал алсын дуудлага 11.1 хувиар буурсан байна.

Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 2 сард амаржсан эх 181, амьд төрсөн хүүхдийн тоо 182 болжээ. Өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 7 буюу 4.0 хувь, хүүхдийн тоо 10 буюу 5.8 хувиар тус тус өссөн байна. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо эхний 2 сард 143 болж, өмнөх оны мөн үеийнхээс 120 хүн буюу 45.6 хувиар буурчээ.

I.4 Гэмт хэрэг

Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 1 сард 35 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 1 хүн нас барж, 14 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 5-аар өсчээ. Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 95.4 сая төгрөгийн хохирол учирсны 20.1 хувийг нөхөн төлүүлжээ.

Гэмт хэрэгт 16 хүн холбогдон сэжиглэгдсэний 50.0 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ. Нийт 26 хүн эрүүлжигдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 15 хүн буюу 37.0 хувиар буурсан байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 12 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авахуулсан байна. Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 30.3 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 50.0 пунктээр буурчээ.

II. Эдийн засгийн үзүүлэлт

II.1 Мөнгө, банк:

Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт, Капитал банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 119.4 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 4.3 тэрбум төгрөг буюу 1.0 хувиар, өмнөх оны мөн үеэс 14.8 тэрбум төгрөг буюу 14.2 хувиар тус тус өссөн байна.

Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 55.9 тэрбум төгрөг болж оны эхнээс 0.8 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 14.5 тэрбум төгрөгөөр өсчээ.

Чанаргүй, хугацаа хэтэрсэн зээл 2 дугаар сарын эцэст 3.2 тэрбум болж оны эхнээс 0.4 тэрбум төгрөгөөр буурч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 2.7 хувийг эзэлж байна.

II.2 Төрийн санхүү:

Аймгийн төсвийн нийт орлого эхний 2 сард 7.5 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 0.2 тэрбум төгрөг буюу 2.9 хувиар өсч, төсвийн зарлага санхүүжилт 7.6 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 0.6 тэрбум төгрөг буюу 9.1 хувиар  өсчээ. Аймгийн нэгдсэн төсвийн 9.1 хувийг татварын орлого, 2.9 хувийг татварын бус орлого, 88.0 хувийг тусламжийн орлого тус тус эзэлж байна.

II.3 Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2018 оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 6.3 хувь, жилийн эцсээс 1.8 хувь, өмнөх сараас 0.5 хувиар тус тус өслөө.

Ерөнхий индекс жилийн эцсээс 1.8 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 4.0 хувиар, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлгийн үнэ 1.9 хувиар, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 1.6 хувиар, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 1.1 хувиар, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ 1.7 хувиар, тээврийн бүлгийн үнэ 1.9 хувиар, бусад бараа, үйлчилгээний үнэ 0.7 хувиар өссөн нь тус тус голлон нөлөөлжээ.

Ерөнхий индекс жилийн эцсээс 1.3 хувиар өсөхөд хүнсний, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 3.6 хувиар, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлгийн үнэ 1.1 хувиар, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 1.6 хувиар, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 0.9 хувиар, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ 1.7 хувиар, бусад бараа, үйлчилгээний үнэ 0.7 хувиар өссөн нь тус тус голлон нөлөөлжээ.

II.4 ХӨДӨӨ АЖ АХУЙ

Малын онд оролт: Том малын зүй бус хорогдол 2018 оны эхний 2 дугаар сарын байдлаар 17.6 мянган толгой болж, өмнөх оны мөн үеэс 11.9 мянган толгой буюу 3.1 дахин өссөн байна. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: тэмээ 3, адуу 751, үхэр 1.5 мянга, хонь 6.8 мянга, ямаа 8.5 мянган толгой байна. Нийт хорогдсон малын 38.8 хувийг хонь, 48.3 хувийг ямаа эзэлж байна. Аймгийн хэмжээнд өвчнөөр хорогдсон мал 2018 оны эхний 2 дугаар сард 90 толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.4 мянган толгой буюу 97.4 хувиар буурсан  байна.

II.5 АЖ ҮЙЛДВЭР

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 8.0 тэрбум төгрөг болж өмнөх оноос 0.9 тэрбум төгрөг буюу 12.6 хувиар өсчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: уул уурхай, олборлох аж үйлдвэрийнх 7.1 тэрбум төгрөг болж 13.6 хувь, цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 0.8 тэрбум төгрөг буюу 0.1 хувиар, боловсруулах аж үйлдвэрийнх 44.8 сая төгрөг буюу 45 хувиар тус тус өслөө.

Оны үнээр 47.0 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 12.8 тэрбум төгрөгөөр дээгүүр гүйцэтгэлтэй байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс хайлуур жонш, хайлуур жоншны баяжмал, цайрын баяжмал, дулаан, цахилгаан, бууз, банш, бялуу, нарийн боов,  талх, хэвийн боов, хэрчсэн гурил, ажлын хувцас, пальто, өмд, гал тогооны өрөөний модон тавилга, гэрийн бусад модон тавилга зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

эндээс эх файлыг татаж харна уу.


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2018 оны 7-р сарын 18-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1250
  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 5500
  Элсэн чихэр, кг 2100
  Цагаан будаа, кг 2350
  Шингэн сүү, л 1300
  Ноолуур, кг 65000
  Бензин, А-80 1730
  Бензин, А-92 1877
  Дизелийн түлш 2173

     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018