УУЛ УУРХАЙН КОМПАНИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА.

Нийтэлсэн: 2018 он 03 сар 20. 09 цаг 02 минут

Аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсээс Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа 16  Уул уурхайн компаниудын  удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтаар аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар гэрээ хэлцэл хийлээ. Уг арга хэмжээ нь аймгийн Засаг даргын хурлын зааланд  2018 оны 3 дугаар сарын 12-нд болсон бөгөөд хэлтсийн дарга Т.Эрдэнэбат эдгээр компанийн удирдлагуудад Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг үүднээс аймгийн Засаг даргын Статистикийн мэдээ тайлангийн график батлах тухай  А/18 дугаар захирамж,  болон Статистикийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн талаар  мэдээлэл хийлээ. Үйлдвэр хариуцсан мэргэжилтэн  аж үйлдвэрийн болон тээврийн мэдээний маягтын талаар мэдээлэл өгч, захирамж болон мэдээний маягтыг захиралуудад өгч гарын үсгээр баталгаажуулж авлаа.


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2018 оны 12-р сарын 12-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1283

  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2017
  Цагаан будаа, кг 2250
  Шингэн сүү, л 2200
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1933
  Бензин, А-92 2020
  Дизелийн түлш 2515

     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018