АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ДАРГА, ЭРХЛЭГЧ, НЯГТЛАН БОДОГЧ НАРТ СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Нийтэлсэн: 2018 он 02 сар 27. 21 цаг 25 минут

Хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагын дарга, эрхлэгч нягтлан бодогч нарт Статистикийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, мэдээ тайлан гаргах аргачлал, аймгийн Засаг даргын А/18 дугаар захирамж болон аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны үзүүлэлт, Статистикийн мэдээллийг хаанаас хэрхэн авч ашиглах, мэдээлийн нэгдсэн сайт WWW.1212.mn талаар тус тус презентаци бэлтгэн сургалтыг статистикийн хэлтсийн хамт олон зохион байгуулж явууллаа. Уг сургалтыг  Баруун-Урт сумын иргэний танхимд аж ахуйн нэгж байгууллагын 60-аад ажилтнуудыг оролцуулан 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хийлээ.

Уг сургалтын зорилго нь: Статистикийн мэдээ судалгаа гаргадаг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон нягтлан бодогч нарт оны эхнээс Статистикийн хууль болон зөрчлийн хуулийг ажилдаа мөрдлөг болгох, мэдээ судалгааны анхдагч бүртгэлийг хөтлөх, графикт хугацаандаа мэдээ тайлангаа үнэн бодит байдалд үндэслэн гаргах, мөн өөрсдийн бизнесийн үйл ажиллагаандаа статистикийн мэдээ судалгааг өргөн ашиглаж эргэх холбоотой ажиллахад чиглэгдэнэ.


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2018 оны 12-р сарын 12-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1283

  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2017
  Цагаан будаа, кг 2250
  Шингэн сүү, л 2200
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1933
  Бензин, А-92 2020
  Дизелийн түлш 2515

     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018