СҮХБААТАР АЙМГИЙН 1 ДҮГЭЭР САРЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2018 он 02 сар 13. 09 цаг 25 минут

I. Нийгмийн үзүүлэлт

I.1 Хүн ам

Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр эхний 1 сард 95 хүүхэд шинээр мэндэлж 27 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 68 болж урьд оны мөн үеэс 12.8 хувь буюу 10 хүнээр буурлаа. 1000 хүнд ногдох төрөлт 1.6, нас баралт 0.4 пунктэй байна.

I.2 Хөдөлмөр

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2018 оны 1 дүгээр сарын эцэст 1255 болсны 629 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 960 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 23.1 хувь буюу 180 хүнээр, 2017 оны 12 дугаар сарын эцсээс 8.0 хувь буюу 74 хүнээр тус тус өссөн байна.

Эхний 1 сарын байдлаар хөдөлмөр халамж үйлчилгээний газарт 192 ажилгүй иргэн шинээр бүртгүүлсний 18 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 59.0 хувь нь 15-34 насны залуучууд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.4 хувь нь магистр, доктор, 23.4 хувь нь бакалавр, 2.8 хувь нь тусгай дунд, 9.8 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 42.5 хувь нь бүрэн дунд, 13.1 хувь нь суурь, 6.4 хувь нь бага боловсролтой, 1.5 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

Эхний 1 сарын байдлаар 12 шинэ ажлын байр бий болсны өмнөх оны мөн үеэс 4 дахин буюу 9-өөр өсчээ.

I.3 Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд эхний 1 сарын байдлаар 22.3 мянган хүнд үзлэг хийсэн нь 23.9 хувь, урьдчилан сэргийлэх үзлэгт 4.7 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 31.9 хувиар тус тус буурч, 1.3 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үетэй адил түвшинд байна.

Түргэн тусламжийн дуудлага 1.8 мянган удаа гарсны 0.5 мянга буюу 27.7 хувь нь алсын дуудлага байлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал алсын дуудлага адил түвшинд байна.

Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 1 сард амаржсан эх 94, амьд төрсөн хүүхдийн тоо 95 болжээ. Өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 12 буюу 11.3 хувь, хүүхдийн тоо 9 буюу 8.7 хувиар тус тус буурсан байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо эхний 1 сард 90 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2 хүн буюу 2.2 хувиар буурчээ.

I.4 Гэмт хэрэг

Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 1 сард 35 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 1 хүн нас барж, 14 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 5-аар өсчээ. Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 95.4 сая төгрөгийн хохирол учирсны 20.1 хувийг нөхөн төлүүлжээ.

Гэмт хэрэгт 16 хүн холбогдон сэжиглэгдсэний 50.0 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ. Нийт 26 хүн эрүүлжигдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 15 хүн буюу 37.0 хувиар буурсан байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 12 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авахуулсан байна.

Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 30.3 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 50.0 пунктээр буурчээ.

II. Эдийн засгийн үзүүлэлт

II.1 Мөнгө, банк:

Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт, Капитал банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 117.5 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 2.4 тэрбум төгрөг буюу 2.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 16.8 тэрбум төгрөг буюу 16.7 хувиар тус тус өссөн байна.

Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 55.4 тэрбум төгрөг болж оны эхнээс 1.2 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 14.4 тэрбум төгрөгөөр өсчээ.

Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл 1 дүгээр сарын эцэст 3.3 тэрбум болж оны эхнээс 0.8 тэрбум төгрөгөөр буурч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 2.8 хувийг эзэлж байна.

II.2 Төрийн санхүү:

Аймгийн төсвийн нийт орлого эхний 1 сард 3.8 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 0.9 тэрбум төгрөг буюу 2.5 хувиар өсч, төсвийн зарлага санхүүжилт 1.5 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 0.5 тэрбум төгрөг буюу 41.0 хувиар  өсчээ.

Аймгийн нэгдсэн төсвийн 6.7 хувийг татварын орлого, 3.1 хувийг татварын бус орлого, 0.2 хувийг хөрөнгийн орлого, 80.1 хувийг тусламжийн орлого тус тус эзэлж байна.

II.3 Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2018 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 6.4 хувь, жилийн эцсээс 1.3 хувиар тус тус өслөө.

Ерөнхий индекс жилийн эцсээс 1.3 хувиар өсөхөд хүнсний, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 3.6 хувиар, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлгийн үнэ 1.1 хувиар, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 1.6 хувиар, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 0.9 хувиар, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ 1.7 хувиар, бусад бараа, үйлчилгээний үнэ 0.7 хувиар өссөн нь тус тус голлон нөлөөлжээ.

II.4 ХӨДӨӨ АЖ АХУЙ

Малын онд оролт: Том малын зүй бус хорогдол 2018 оны 1 дүгээр сард 7.0 мянган толгой болж, өмнөх оны мөн үеэс 4.5 мянган толгой буюу 2.8 дахин өссөн байна. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: тэмээ 2, адуу 219, үхэр 388, хонь 2.7 мянга, ямаа 3.7 мянган толгой байна. Нийт хорогдсон малын 38.4 хувийг хонь, 52.9 хувийг ямаа эзэлж байна.

Аймгийн хэмжээнд 2018 оны 1 дүгээр сард өвчнөөр мал хорогдоогүй байна.

II.5 АЖ ҮЙЛДВЭР

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 3.9 тэрбум төгрөг болж өмнөх оноос 0.4 тэрбум төгрөг буюу 9.5 хувиар буурчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: уул уурхай, олборлох аж үйлдвэрийнх 3.4 тэрбум төгрөг болж 11.7 хувь, цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 3.3 сая төгрөг буюу 0.8 хувиар тус тус буурч харин боловсруулах аж үйлдвэрийнх 92.1 сая төгрөг буюу 100.2 хувиар өслөө.

Оны үнээр 22.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 7.4 тэрбум төгрөгөөр дээгүүр гүйцэтгэлтэй байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс хайлуур жонш, хайлуур жоншны баяжмал, цахилгаан, бууз, банш, бялуу, талх, хэвийн боов, хэрчсэн гурил, дээлнээс бусад монгол хувцас, монгол гутал, монгол дээл, тэрлэг, пальто, хүрэм, өмд, гал тогооны өрөөний модон тавилга, гэрийн бусад модон тавилга зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

 

 


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ
2018.02.21 ны байдлаар, төг
   Гурил Алтан тариа I   кг  

1283

  Элсэн чихэр   кг   2117
  Цагаан будаа   кг   2300
  Шингэн сүү   литр   2300
  Хонины мах   кг   6000
  Үхрийн мах   кг   7000
  Ямааны ястай мах   кг   5000
  Бензин А-80   литр   1680
  Бензин Ай-92   литр   1790
  Дизель түлш   литр   2160
  Цагаан ноолуур   кг   80000
  Бор ноолуур   кг   80000
 

  7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй 2013 2014 2015 2016 2017 2018