МАЛ СҮРЭГ ТАВАН ТӨРӨЛ ДЭЭРЭЭ ӨСЛӨӨ

Нийтэлсэн: 2018 он 01 сар 18. 18 цаг 08 минут

Хэлтсийн дарга Т.Эрдэнэбат 1 дүгээр сарын 15-ны өдрийн удирдах ажилтны цуглаан дээр жилийн эцсийн хүн ам, хөдөө аж ахуйн тооллогын эцсийн дүнгээр  презентаци бэлтгэн тавьж танилцуулга мэдээллийг хийлээ. Манай аймаг 2017  оны эцэст 18.0 мянган өрх, 61.3 мянган суурин хүн амтай болж урьд оноос өрх 444, хүн ам 1291 хүнээр өслөө. Нийт өрхийн 54.6 хувь, хүн амын 44.9 хувь нь хөдөөд амьдарч байна. Аймгийн хэмжээнд Баруун-Урт сумын 1-р баг 1088 өрх, 3586 хүнээр 67 баг дотор тэргүүлж байна. 2017 онд 779 хүн шилжин ирж, 626 хүн шилжин явсан нь урьд оноос шилжиж ирэгсэд 15.9 хувь буюу 107 хүнээр өсч, шилжин явагсад 9.0 хувь буюу 46 хүнээр буурчээ.

Малтай болон малчин өрх, малчид: Энэ онд 10.1 мянган өрх, 55 аж ахуй нэгж, байгууллага нийтдээ 3.5 сая толгой мал тоолууллаа. Нийт малтай өрхийн дотор мал бүхий 2.4 мянган өрх, малчин 7.6 мянган өрх, тавиул малтай 35 өрх байна. Хөдөө аж ахуйн тооллогын дүнгээр мал аж ахуйн салбарт 14.8 мянган малчид ажиллаж байна.

Мал аж ахуй: Мал сүрэг урьд оноос 16.4 хувь буюу 498.0 мянгаар өсч, 3.5 сая мал тоологдсоны дотор тэмээ 8.3 мянга, адуу 315.6 мянга, үхэр 236.8 мянга, хонь 1.8 сая, ямаа 1.2 сая болжээ.Аймгийн дүнгээр малын тоо 5 төрөл дээр өссөн байна. Сумдаар авч үзвэл Халзан сум 4 төрөл дээр, бусад сумд 5 төрөл дээр малаа өсгөлөө.


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2018 оны 11-р сарын 14-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1333
  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2017
  Цагаан будаа, кг 2367
  Шингэн сүү, л 1900
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1935
  Бензин, А-92 2118
  Дизелийн түлш 2515

     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018