ЖИЛИЙН ЭЦСИЙН ӨРХ, ХҮН АМ, МАЛ ТООЛЛОГЫН УРЬДЧИЛСАН ДҮН ГАРЛАА.

Нийтэлсэн: 2018 он 01 сар 05. 10 цаг 43 минут

Аймгийн хэмжээнд жилийн эцсийн өрх, хүн ам, мал тооллогын урьдчилсан дүн гарлаа. Аймгийн олон нийтийн телевизүүд болон монголын радиогийн сурвалжлагч нарыг оролцуулан 2017 оны 12 сарын 28-ны өдрийн 14.00 цагт  Засаг даргын орлогчийн өрөөнд хэвлэлийн бага хурлыг хийж иргэд хэрэглэгчдэд мэдээллийг хүргэлээ.

2017 оны эцэстСүхбаатар аймаг 2017 оны эцэст 18.0 мянган өрх, 61.3 мянган хүн амтай болж урьд оноос өрх 2.5 хувь буюу 444, хүн ам 2.1 хувь буюу 1293 тус тус өслөө.

Мал тооллогын дүнгээр 2017 оны жилийн эцэст манай аймгийн мал сүргийн нийт дүн 3.5 сая толгойд хүрч, 2016 оныхоос 16.4 хувь буюу 497.0 мянгаар өссөн байна. Таван төрлөөр авч үзвэл адуун сүргийн тоо толгой 315.4 мянга, үхэр 236.7 мянга, тэмээ 8.3 мянга, хонь 1814.6 мянга, ямаа 1152.3 мянгад хүрч, 2016 оныхоос адуу 40.8 мянга, үхэр 27.4 мянга, тэмээ 0.4 мянга, хонь 243.7 мянга, ямаа 156.0 мянган толгойгоор тус тус өсчээ.

Мянгаас дээш мал тоолуулсан 717 малтай өрх байгаа нь урьд оноос 164 өрхөөр өссөн байна.

Улсын хэмжээнд манай аймаг нийт малаараа 10-рт, тэмээгээр 9-рт, адуугаар 4-рт, үхрээр 8-рт, хониор 7-рт, ямаагаар 13-рт байранд тус тус орлоо. Халзан сум малаа 4 төрөл дээр, бусад 12 сум малаа 5 төрөл дээрээ өсгөсөн байна.

Хамгийн олон мал тоолуулсан эхний 5 суманд Мөнххаан (462.7 мянга), Баруун-Урт (410.9 мянга), Баяндэлгэр (407.5 мянга), Эрдэнэцагаан (320.3 мянга), Түвшинширээ (306.5 мянга) сумд байна.

Улсад 330 сумын дотор адуугаар Эрдэнэцагаан сум 1-рт, Баруун-Урт сум 2-рт, Мөнххаан сум 3-рт, хониор Мөнххаан сум 5-р байранд орж байна.


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2018 оны 12-р сарын 12-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1283

  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2017
  Цагаан будаа, кг 2250
  Шингэн сүү, л 2200
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1933
  Бензин, А-92 2020
  Дизелийн түлш 2515

     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018