СҮХБААТАР АЙМГИЙН ЭХНИЙ 11 САРЫН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА

Нийтэлсэн: 2017 он 12 сар 10. 18 цаг 47 минут

I. Нийгмийн үзүүлэлт

Description: \\DAVAA-PC\Users\Public\Documents\2014 ONII BULLETEN\logo\3.jpgI.1 Хүн ам

Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр эхний 11 сард 1160 хүүхэд шинээр мэндэлж, 295 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 865 болж урьд оны мөн үеэс 0.3 хувь буюу 3 хүнээр өслөө. 1000 хүнд ногдох төрөлт 19.5, нас баралт 5.0 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.6 пункт, нас баралт 0.2 пунктээр тус тус буурсан байна.

I.2 Хөдөлмөр

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2017 оны 11 дүгээр сарын эцэст 1248 болсны 639 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 974 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 47.8 хувь буюу 315 хүнээр өсч, 2016 оны 12 дугаар сарын эцсээс 28.0 хувь буюу 213 хүнээр өссөн байна. Эхний 11 сарын байдлаар хөдөлмөр халамж үйлчилгээний газарт 4037 ажилгүй иргэн шинээр бүртгүүлсний 1060 иргэн ажилд зуучлагдан орсон байна.Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 59.8 хувь нь 15-34 насны залуучууд байна.Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.4 хувь нь магистр, доктор, 28.3 хувь нь дээд, 2.7 хувь нь тусгай дунд, 11.1 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 38.9 хувь нь бүрэн дунд, 12.4 хувь нь суурь, 5.6 хувь нь бага боловсролтой, 0.7 хувь нь боловсролгүй хүмүүс байна.Эхний 11 сарын байдлаар 532 шинэ ажлын байр бий болсны өмнөх оны мөн үеэс 7.2 хувь буюу 41-ээр буурчээ. Шинэ ажлын байрыг эдийн засгийн ангилалаар нь авч үзвэл уул уурхайн салбар 115 буюу 21.6 хувийг эзэлж байгаа нь бусад салбараас өндөр үзүүлэлтэй байна.

I.3 Нийгмийн даатгал, халамж:

Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс нийт 5.4 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 24.8 мянган иргэнд олгосноос халамжийн сангаас 3.8 тэрбум төгрөгийг 12.8 мянган иргэнд, улсын төсвөөс 1.6 тэрбум төгрөгийг 12.0 мянган иргэнд тус тус олгожээ.

 I.4 Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд эхний 11 сарын байдлаар 221.5 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 3.2 хувиар,11.9 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар, урьдчилан сэргийлэх үзлэгт 75.6 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар тус тус буурчээ. Түргэн тусламжийн дуудлага 15.7 мянган удаа гарсны 4.3 мянга буюу 27.4 хувь нь алсын дуудлага байлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал алсын дуудлага 2.6 хувиар өссөн байна.

Аймгийн хэмжээнд 2017 оны эхний 11 сард амаржсан эх 1161, амьд төрсөн хүүхдийн тоо 1160 болжээ. Өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 2 буюу 0.2 хувиар өсч, хүүхдийн тоо 7 буюу 0.6 хувиар буурсан байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо эхний 11 сард 1152 болж, өмнөх оны мөн үеийнхээс 63 хүн буюу 5.2 хувиар буурчээ.

I.5 Гэмт хэрэг

Аймгийн хэмжээнд 2017 оны эхний 11 сард 315 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 29 хүн нас барж, 147 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 15-аар өсчээ. Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 1155.1 сая төгрөгийн хохирол учирсны 39.4 хувийг нөхөн төлүүлжээ. Гэмт хэрэгт 271 хүн холбогдон сэжиглэгдсэний 29.9 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ. Нийт 402 хүн эрүүлжигдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 59 хүн буюу 12.8 хувиар буурсан байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 73 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авахуулсан байна.

Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 65.1 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 18.4 пунктээр буурчээ.

II. Эдийн засгийн үзүүлэлт

II.1 Мөнгө, банк:

Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт, Капитал банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 116.6 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 17.2 тэрбум төгрөг буюу 17.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 16.5 тэрбум төгрөг буюу 16.4 хувиар тус тус өссөн байна. Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 45.5 тэрбум төгрөг болж оны эхнээс 1.6 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 7.5 тэрбум төгрөгөөр өсчээ.

Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл эхний 11 дугаар сарын эцэст 2.6 тэрбум болж өмнөх сараас 0.3 тэрбум төгрөгөөр буурч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 2.2 хувийг эзэлж байна.

II.2 Төрийн санхүү:

Аймгийн төсвийн нийт орлого эхний 11 сард 41.8 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 3.5 тэрбум төгрөг буюу 7.8 хувиар буурч, төсвийн зарлага санхүүжилт 45.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2.1 тэрбум төгрөг буюу 4.8 хувиар  өсчээ. Аймгийн нэгдсэн төсвийн 14.7 хувийг татварын орлого, 6.8 хувийг татварын бус орлого, 0.2 хувийг хөрөнгийн орлого, 78.3 хувийг тусламжийн орлого тус тус эзэлж байна.

II.3 Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2017 оны 11 дугаар сард өмнөх сараас 0.1 хувиар , өмнөх оны мөн үеийнхээс 6.0 хувь, жилийн эцсээс 5.5 хувиар тус тус өслөө.                                                                                          

Ерөнхий индекс жилийн эцсээс 5.5 хувиар өсөхөд хүнсний , согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 6.7 хувиар, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлгийн үнэ 4.7 хувиар, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 2.6 хувиар, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 6.0 хувиар, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ 15.2 хувиар, тээврийн бүлгийн үнэ 11.1 хувиар, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ 7.3 хувиар, бусад бараа, үйлчилгээний үнэ 0.2 хувиар өссөн нь тус тус голлон нөлөөлжээ.

II.4 ХӨДӨӨ АЖ АХУЙ

Газар тариалан. Ургац хураалтын мэдээгээр аймгийн хэмжээнд энхий 11  сарын байдлаар 572.4 тн төмс, 255.9 тн хүнсний ногоо, 1.9 мян тн үр тариа, 590.0 тн техникийн ургамал, 21.2 мян.тн өвс, 148.5 тн гар тэжээл, дарш 5 тн, 955.2 мян.тн хужир, шүү бэлтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс төмс 57.8 тн буюу 11.2 хувь, хүнсний ногоо 10.1 тн буюу 4.1 хувь, үр тариа 0.1 мян.тн буюу 4.1 хувь, техникийн ургамал 210.0 тн буюу 55.3 хувиар тус тус өсч, гар тэжээл 10.4 хувь, хужир, шүү 22.5 хувь, өвс 27.0 мян.тн буюу 44.0 хувиар буурсан гүйцэтгэлтэй байна.

II.5 АЖ ҮЙЛДВЭР

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 52.2 тэрбум төгрөг болж өмнөх оноос 15.5 тэрбум төгрөг буюу 31.5 хувиар өсчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: уул уурхай, олборлох аж үйлдвэрийнх 48.4 тэрбум төгрөг болж 35.2 хувь, цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 2.8 тэрбум төгрөг буюу 3.7 хувиар тус тус өсч харин боловсруулах аж үйлдвэрийнх 1.0 тэрбум төгрөг буюу 12.7 хувиар буурлаа. Оны үнээр 202.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 64.8 тэрбум төгрөгөөр дээгүүр гүйцэтгэлтэй байна. Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс хүрэн нүүрс, төмрийн хүдрийн баяжмал, хайлуур жонш, цахилгаан, талх,  хийжүүлсэн цэвэр ус, рашаан, хэвийн боов, хэрчсэн гурил, цөцгий, монгол гутал, монгол дээл, тэрлэг, туурга, гэрийн бусад модон тавилга, гал зуух хоолны төмөр эдлэл, гэр ахуйн төмөр эдлэл зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

 

 

                  СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ СТАТИСТИКИЙН 

                       ХЭЛТСИЙН ДАРГА                                   Т.ЭРДЭНЭБАТ

 

 

 

 

 


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ
2018.01.10 ны байдлаар, төг
   Гурил Алтан тариа I   кг  

1283

  Элсэн чихэр   кг   2067
  Цагаан будаа   кг   2367
  Шингэн сүү   литр   2300
  Хонины мах   кг   6000
  Үхрийн мах   кг   6500
  Ямааны ястай мах   кг   5000
  Бензин А-80   литр   1630
  Бензин Ай-92   литр   1740
  Дизель түлш   литр   1870
  Цагаан ноолуур   кг   50000
  Бор ноолуур   кг   50000
 

  7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй 2013 2014 2015 2016 2017 2018

  Ulaanbaatar Time