СҮХБААТАР АЙМГИЙН 8 ДУГААР САРЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2017 он 09 сар 12. 21 цаг 22 минут

I. Нийгмийн үзүүлэлт

I.1 Хүн ам            

Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр эхний 8 сард 802 хүүхэд шинээр мэндэлж, 209 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 593 болж урьд оны мөн үеэс 6.5 хувь буюу 41 хүнээр буурлаа. 1000 хүнд ногдох төрөлт 13.5, нас баралт 3.5 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 1.5 пункт, нас баралт 0.6 пунктээр тус тус буурчээ.

I.2 Хөдөлмөр

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2017 оны 8 дугаар сарын эцэст 1051 болсны 530 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 778 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 15.1 хувь буюу 138 хүнээр буурч, 2016 оны 12 дугаар сарын эцсээс 2.2 хувь буюу 17 хүнээр өсчээ.
      Энэ оны 8 дугаар сарын байдлаар хөдөлмөрийн хэлтэст 2532 иргэн шинээр бүртгүүлсний 478 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

      Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 64.0 хувь нь 15-34 насны залуучууд байна.
     Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.4 хувь нь магистр, доктор, 29.9 хувь нь дээд, 4.4 хувь нь тусгай дунд, 13.1 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 36.4 хувь нь бүрэн дунд, 11.2 хувь нь суурь, 3.6 хувь нь бага боловсролтой, 1.0 хувь нь боловсролгүй хүмүүс байна.
      Эхний 8 дугаар сарын байдлаар 216 шинэ ажлын байр бий болсны дотор уул уурхай, олборлох салбар 88 буюу 40.7 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлтэй байна.

I.3 Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд эхний 8 сарын байдлаар 158.3 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар буурч, 8.8 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 48.6 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 25.9 хувиар буурсан.
     Түргэн тусламжийн дуудлага 11.8 мянган удаа гарсны 3.4 мянга буюу 28.8 хувь нь алсын дуудлага байгаа өмнөх оны мөн түвшинд байна.

     Аймгийн хэмжээнд 2017 оны эхний 8 сард амаржсан эх 804, амьд төрсөн хүүхдийн тоо 802 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 59 буюу 6.8 хувь, хүүхдийн тоо 71 буюу 8.1 хувиар тус тус буурсан байна.
     Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо эхний 8 сард 901 болж, өмнөх оны мөн үеийнхээс 140 хүн буюу 13.4 хувиар буурчээ.

I.4 Нийгмийн даатгал, халамж:

Нийгмийн халамжийн сангаас 2.5 тэрбум төгрөгийг 11.3 мянган иргэнд, улсын төсвөөс 1.5 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 11.4 мянган иргэнд тус тус олгосон байна.  

I.5 Гэмт хэрэг

Аймгийн хэмжээнд 2017 оны 8 дугаар сард 215 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 23 хүн нас барж, 108 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 3-аар өссөн байна. Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 323.4 сая төгрөгийн хохирол учирсны 68.2 хувийг нөхөн төлүүлжээ.
       Гэмт хэрэгт 189 хүн холбогдон сэжиглэгдсэний 31.2 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ.

      Нийт 328 хүн эрүүлжигдсэн нь урьд оны мөн үеийнхээс 32 хүн буюу 8.9 хувиар буурсан байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 53 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авхуулсан байна.
       Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 54.8 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 20.6 пунктээр буурсан байна.


II. Эдийн засгийн үзүүлэлт

II.1 Мөнгө, банк:

Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт, Капитал банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 112.4 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 13.0 тэрбум төгрөг буюу 13.1 хувиар өссөн байна.
      Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 45.5 тэрбум төгрөг болж оны эхнээс 1.6 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 4.0 тэрбум төгрөгөөр өссөн байна.

       Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл эхний 8 сарын эцэст 2.9 тэрбум болж өмнөх сараас 0.1 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 0.7 тэрбум төгрөг тус тус буурчээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 2.6 хувийг эзэлж байна.

II.2 Төрийн санхүү:

Аймгийн төсвийн нийт орлого 8 сард 28.5 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 3.5 тэрбум төгрөг буюу 11.0 хувиар, төсвийн зарлага санхүүжилт 29.7 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2.2 тэрбум төгрөг буюу 6.9 хувиар  тус тус буурчээ.
      Аймгийн нэгдсэн төсвийн 11.6 хувийг татварын орлого, 8.4 хувийг татварын бус орлого, 0.2 хувийг хөрөнгийн орлого, 79.8 хувийг тусламжийн орлого тус тус эзэлж байна.

II.3 Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.
       Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2017 оны 8 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 5.4 хувь, жилийн эцсээс 4.2 хувиар тус тус өслөө.

       Ерөнхий индекс жилийн эцсээс 4.2 хувиар өсөхөд хүнсний бараа, согтруулах бус ундааны бүлгийн үнэ 7.1 хувиар, согтруулах ундаа, тамхи, мансууруулах бодисны бүлгийн үнэ 3.2 хувиар, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.7 хувиар, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 3.3 хувиар, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ 7.8 хувиар, тээврийн бүлгийн үнэ 10.9 хувиар, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны бүлгийн үнэ 0.2 хувиар, бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 1.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

II.4 ХӨДӨӨ АЖ АХУЙ

Газар тариалан. Эхний 8 сарын байдлаар аймгийн хэмжээнд төмс 65.4 га, хүнсний ногоо 32.8 га, үр тариа 7.5 мянган га, тэжээлийн ургамал 40.0 га, техникийн ургамал 1.6 мянган га газарт тус тус тариалалт хийгээд байна. Өмнөх  оны мөн үеэс төмс 5.7 хувиар, хүнсний ногоо 9.2 хувиар өсч, харин үр тариа 23.7 хувь, тенхикийн ургамал 71.7 хувиар тус тус буурсан байна.
       Үр тариа 9.8 мянган га-д тариалснаас 9.0 мянган га-д улаан буудай, 0.7 мянган га-д овъёос, 0.1 мянган га-д арвай тариалсан байна.

      Ургац хураалт, хадлан бэлтгэл: Ургац хураалтын явцын мэдээгээр аймгийн хэмжээнд эхний 8 дугаар сард 20.5 тн төмс, 10.4 тн хүнсний ногоо, 424.7 тн өвс, 25.0 тн гар тэжээл бэлтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс төмс 1.6 тн буюу 8.5 хувиар өсч, хүнсний ногоо 2.6 тн буюу 19.9 хувь, бэлтгэсэн өвс 2.0 мян.тн буюу 82.3 хувь, бэлтгэсэн гар тэжээл 57.6 хувиар тус тус буурчээ.

II.5 АЖ ҮЙЛДВЭР

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 25.1 тэрбум төгрөг болж өмнөх оноос 5.0 тэрбум төгрөг буюу 16.6 хувиар буурчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: уул уурхай, олборлох аж үйлдвэрийнх 22.3 тэрбум төгрөг болж 18.1 хувь, боловсруулах аж үйлдвэрийнх 0.7 тэрбум төгрөг буюу 19.3 хувиар тус тус буурч харин цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 20.1 тэрбум төгрөг буюу 5.4 хувиар өслөө.
       Оны үнээр 135.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 17.0 тэрбум төгрөгөөр доогуур гүйцэтгэлтэй байна.

       Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс хүрэн нүүрс, төмрийн хүдрийн баяжмал, дулаан,тараг, хийжүүлсэн цэвэр ус, рашаан, хэрчсэн гурил, цөцгий, дээлнээс бусад монгол хувцас, гутал, дээл, хүрэм, туурга, замын хавтан, хашлага, таваарын бетон, улаан тоосго,  төрөл бүрийн модон эдлэл, ширмэн болон төмөр зуух, бетон зуурмаг, замын хавтан, хашлага, таваарын бетон, хүрмэн блок зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

 

 

 

 

 


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ
2017.12.13 ны байдлаар, төг
   Гурил Алтан тариа I   кг  

1283

  Элсэн чихэр   кг   2033
  Цагаан будаа   кг   2350
  Шингэн сүү   литр   2300
  Хонины мах   кг   5000
  Үхрийн мах   кг   6000
  Ямааны ястай мах   кг   4500
  Бензин А-80   литр   1630
  Бензин Ай-92   литр   1740
  Дизель түлш   литр   1870
  Цагаан ноолуур   кг   50000
  Бор ноолуур   кг   50000
 

  7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй 2013 2014 2015 2016 2017

  Ulaanbaatar Time