СҮХБААТАР АЙМГИЙН 7 ДУГААР САРЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2017 он 08 сар 11. 10 цаг 53 минут

I. Нийгмийн үзүүлэлт

Description: \\DAVAA-PC\Users\Public\Documents\2014 ONII BULLETEN\logo\3.jpgI.1 Хүн ам           

Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр эхний 7 сард 693 хүүхэд шинээр мэндэлж, 185 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 508 болж урьд оны мөн үеэс 7.0 хувь буюу 40 хүнээр буурлаа. 1000 хүнд ногдох төрөлт 11.7, нас баралт 3.1 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 1.4 пункт, нас баралт 0.5 пунктээр тус тус буурчээ.

I.2 Хөдөлмөр

Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2017 оны 7 дугаар сарын эцэст 1235 болсны 564 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 939 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 1.0 хувь буюу 5 хүнээр, 2016 оны 12 дугаар сарын эцсээс 23.0 хувь буюу 178 хүнээр тус тус өссөн байна.

 Энэ оны 7 дугаар сарын байдлаар хөдөлмөрийн хэлтэст 2150 иргэн шинээр бүртгүүлсний 457 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 58.0 хувь нь 15-34 насны залуучууд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.2 хувь нь магистр, доктор, 23.6 хувь нь дээд, 3.8 хувь нь тусгай дунд, 11.4 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 41.2 хувь нь бүрэн дунд, 12.7 хувь нь суурь, 5.3 хувь нь бага боловсролтой, 1.7 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

Эхний 7 дугаар сарын байдлаар 156 шинэ ажлын байр бий болсны дотор уул уурхай, олборлох салбар 88 буюу 56.0 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлтэй байна.

 I.3 Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд эхний 7 сарын байдлаар 140.3 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар буурчээ. 7.8 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны түвшинд байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 43.9 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 17.9 хувиар буурлаа.

Түргэн тусламжийн дуудлага 10.6 мянган удаа гарсны 3.0 мянга буюу 26.3 хувь нь алсын дуудлага байгаа өмнөх оны мөн түвшинд байна.

Аймгийн хэмжээнд 2017 оны эхний 7 сард амаржсан эх 696, амьд төрсөн хүүхдийн тоо 693 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 55 буюу 7.3 хувь, хүүхдийн тоо 66 буюу 8.7 хувиар тус тус буурсан байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо эхний 7 сард 857 болж, өмнөх оны мөн үеийнхээс 143 хүн буюу 14.3 хувиар буурчээ.

I.4 Нийгмийн даатгал, халамж:

Нийгмийн халамжийн сангаас 2.3 тэрбум төгрөгийг 10.5 мянган иргэнд, улсын төсвөөс 1.4 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 11.0 мянган иргэнд тус тус олгосон байна.  

I.5 Гэмт хэрэг

Аймгийн хэмжээнд 2017 оны 7 дугаар сард 183 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 17 хүн нас барж, 99 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 11-ээр буурсан байна. Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 288.0 сая төгрөгийн хохирол учирсны 70.1 хувийг нөхөн төлүүлжээ.

Гэмт хэрэгт 183 хүн холбогдон сэжиглэгдсэний 30.6 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ.

Нийт 279 хүн эрүүлжигдсэн нь урьд оны мөн үеийнхээс 23 хүн буюу 7.6 хувиар буурсан байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 48 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авхуулсан байна.

Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 49.2 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 28.6 пунктээр буурсан байна.

II. Эдийн засгийн үзүүлэлт                                                                                      

II.1 Мөнгө, банк:

Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт, Капитал банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 105.3 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 5.9 тэрбум төгрөг буюу 5.9 хувиар, өмнөх оны мөн үеэс 11.2 тэрбум төгрөг буюу 11.9 хувиар тус тус өссөн байна.

Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 47.4 тэрбум төгрөг болж оны эхнээс 0.3 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 4.6 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл эхний 7 сарын эцэст 3.0 тэрбум болж өмнөх сараас 0.2 тэрбум төгрөгөөр өсч, өмнөх оны мөн үеэс 0.2 тэрбум төгрөг буюу 5.0 хувиар буурсан. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 2.9 хувийг эзэлж байна.

 

II.2 Төрийн санхүү:

Аймгийн төсвийн нийт орлого 7 сард 26.7 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2.6 тэрбум төгрөг буюу 9.1 хувиар, төсвийн зарлага санхүүжилт 28.6 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 0.5 тэрбум төгрөг буюу 1.7 хувиар  тус тус буурчээ.

Аймгийн нэгдсэн төсвийн 11.9 хувийг татварын орлого, 7.6 хувийг татварын бус орлого, 0.2 хувийг хөрөнгийн орлого, 80.4 хувийг тусламжийн орлого тус тус эзэлж байна.

II.3 Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2017 оны 7 дугаар сард өмнөх сараас 0.2 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 4.7 хувь, жилийн эцсээс 4.2 хувиар тус тус өслөө.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         Ерөнхий индекс жилийн эцсээс 4.2 хувиар өсөхөд боловсролын бүлгийн үнэ тарифаас бусад бүх бүлгийн үнэ 0.1-8.6 хувиар өссөн нь нөлөөлжээ.

II.4 ХӨДӨӨ АЖ АХУЙ

Газар тариалан. Эхний 6 сарын байдлаар аймгийн хэмжээнд төмс 65.4 га, хүнсний ногоо 32.7 га, үр тариа 7.5 мянган га, тэжээлийн ургамал 40.0 га, техникийн ургамал 1.6 мянган га газарт тус тус тариалалт хийгээд байна. Өмнөх  оны мөн үеэс төмс 5.7 хувиар,  хүнсний ногоо 9.2 хувиар өсч, харин үр тариа 23.7 хувь, тенхикийн ургамал 71.7 хувиар тус тус буурсан байна.

Үр тариа 7.5 мянган га-д тариалснаас 7.2 мянган га-д улаан буудай, 0.3 мянган га-д овъёос тариалсан байна.

 II.5 АЖ ҮЙЛДВЭР

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 21.6 тэрбум төгрөг болж өмнөх оноос 0.4 тэрбум төгрөг буюу 2.0 хувиар буурчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: уул уурхай, олборлох аж үйлдвэрийнх 19.2 тэрбум төгрөг болж 1.9 хувь, боловсруулах аж үйлдвэрийнх 0.6 тэрбум төгрөг буюу 24.1 хувиар тус тус буурч харин цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 1.9 тэрбум төгрөг буюу 5.8 хувиар буурлаа.

Оны үнээр 113.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 35.7 тэрбум төгрөгөөр дээгүүр гүйцэтгэлтэй байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс хүрэн нүүрс, хайрга, дулаан,түгээсэн цэвэр ус, бялуу, талх, хийжүүлсэн цэвэр ус, рашаан, гэрийн бусад модон тавилга, төрөл бүрийн модон эдлэл, ширмэн болон төмөр зуух, бетон зуурмаг, замын хавтан, хашлага, таваарын бетон, хүрмэн блок зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

 

 

 

 

                                                    СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ СТАТИСТИКИЙН  

   ХЭЛТСИЙН ДАРГА                                   Т.ЭРДЭНЭБАТ

 

                                                  

 

 

 


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ
2017.10.11 ны байдлаар, төг
   Гурил Алтан тариа I   кг  

1283

  Элсэн чихэр   кг   2033
  Цагаан будаа   кг   2333
  Шингэн сүү   литр   1200
  Хонины мах   кг   5000
  Үхрийн мах   кг   6500
  Ямааны ястай мах   кг   4000
  Бензин А-80   литр   1630
  Бензин Ай-92   литр   1740
  Дизель түлш   литр   1870
  Цагаан ноолуур   кг   40000
  Бор ноолуур   кг   40000
 

  7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй 2013 2014 2015 2016 2017

  Ulaanbaatar Time