АЙМГИЙН ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА

Нийтэлсэн: 2017 он 07 сар 19. 00 цаг 10 минут

  I.1. Хүн ам

 Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2017 оны эхний 6 сард 589 хүүхэд шинээр мэндэлж, 160 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 429 болж урьд оны мөн үеийнхээс 6.9 хувиар буюу 32-оор буурлаа. 1000 хүнд ногдох төрөлт 9.9, нас баралт 2.7 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 1.1 пункт, нас баралт 0.4 пунктээр тус тус буурчээ.

I.2 Хөдөлмөр

Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2017 оны 6 дугаар сарын эцэст 1252 болсон, үүний 564 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 970 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 6.2 хувь буюу 57 хүнээр, 2016 оны 12 дугаар сарын эцсээс 27.5 хувь буюу 209 хүнээр тус тус өссөн байна.

Эхний 6 дугаар сарын байдлаар хөдөлмөрийн хэлтэст 1940 иргэн шинээр бүртгүүлсний 392 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

 Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 57.0 хувь нь 15-34 насны залуучууд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.2 хувь нь магистр, доктор, 20.9 хувь нь дээд, 4.0 хувь нь тусгай дунд, 9.7 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 44.2 хувь нь бүрэн дунд, 13.2 хувь нь суурь, 6.1 хувь нь бага боловсролтой, 1.6 хувь нь боловсролгүй хүмүүс байна. Эхний 6 дугаар сарын байдлаар 137 шинэ ажлын байр бий болсны дотор уул уурхай, олборлох салбар 88 буюу 64.2 хувьтай байгаа нь хамгийн өндөр үзүүлэлтэй байна.

  I.3 Нийгмийн даатгал, халамж:

 Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 6.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.6 тэрбум төгрөг буюу 11.5 хувиар өсчээ. Аймгийн хэмжээнд сайн дурын даатгуулагчид 403.9 сая төгрөгний шимтгэл төлсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40.5 сая төгрөг буюу 11.1 хувиар өссөн байна. Нийт 7.7 мянган иргэнд 11.1 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосноос 5.5 мянган өндөр настанд 8.2 тэрбум төгрөг, 1.4 мянган тахир дутуу иргэнд 1.6 тэрбум төгрөг, 408 тэжээгчээ алдсан иргэнд 0.5 тэрбум, 301 иргэнд цэргийн тэтгэвэр 0.8 тэрбум төгрөг, үйлдвэрийн осол мэргэжилээс шалтгаалах өвчний тэтгэмжийг 26 иргэнд 50.5 сая төгрөгийг тус тус бүрэн олгожээ. Тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.3 хувиар өссөн байна.

Нийгмийн халамжийн сангаас 1.8 тэрбум төгрөгийг 11.7 мянган иргэнд, улсын төсвөөс 1.0 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 7.0 мянган иргэнд тус тус олгожээ.

Description: \\KHAD\Users\Public\2014 on_taniltsuulga\MCCT_Medeelel_Alban_toot_2013.12.13\Information logo\7.jpg  I.4 Боловсрол, шинжлэх ухаан

 Ерөнхий боловсролын сургуулийг 2016-2017 оны хичээлийн жилд 2505 сурагчид төгсчээ. Үүнээс: бага боловсролыг 960, суурь боловсролыг 854, бүрэн дунд боловсролыг 691 сурагчид тус тус эзэмшжээ. Өнгөрсөн оны мөн үеэс нийт төгсөгчдын тоо 432 буюу 20.8 хувиар өссөн байна.Нийт төгсөгчдийн 38.3 хувь нь бага, 34.1 хувь нь суурь, 27.6 хувь нь бүрэн дунд боловсролтой болсны 55.1 хувь буюу 1280 нь эмэгтэй сурагчид байна.

Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 2016-2017 оны хичээлийн жилд:  6 мэргэжлээр 167 хүүхэд төгссөны 70 нь эмэгтэй хүүхэд байна.  Нийт төгсөгчдийн 130 нь буюу 77.8 хувь нь мэргэжлийн боловсрол эзэмшчээ. Харин 22.2 хувь нь болох 37 хүн мэргэжлийн сургалтанд сурч төгссөны  21 буюу  57.6 хувь эмэгтэй хүн байна. Төгсөгчдийн 18 нь Оёмол бүтээгдэхүүний оёдолчин, 19 нь барилгын засал чигмэглэлчиний мэргэжил эзэмшжээ. Өмнөх оны мөн үеэс төгсөгчдийн  38 хүүхдээр буюу 29.4 хувиар өсчээ. Нийт төгсөгчдөөс 110 хүүхэд ажлын байртай болсон бөгөөд үүнийг ангилбал: мэргэжлээрээ ажилд орсон 37. 3 сарын дотор ажилд орсон 10. 3 сарын дараа ажилд орсон 63 хүүхэд байна.

  I.5 Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд эхний 6 сарын байдлаар 123.7 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар буурч, 6.8 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны түвшинд байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 38.5  мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 22.4 хувиар буурсан байна.

Түргэн тусламжийн дуудлага 8.9 мянган удаа гарсны 2.4 мянга буюу 30 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт түргэн тусламжийн дуудлага 1.1 хувиар өсч, алсын дуудлага 4.0 хувиар буурсан байна.

Аймгийн хэмжээнд 592 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 589 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 42 буюу 6.6 хувиар, хүүхдийн тоо 50 буюу 7.8 хувиар тус тус буурчээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо эхний 6 сард 826 болж, өмнөх оны мөн үеэс 117 хүн буюу 12.4 хувиар буурсан байна.

  I.6 Соёл, урлаг:

 Хөгжимт жүжгийн театр:  4.2 мянган үзэгчдэд 10 тоглолтоор үйлчилж 6.8 сая төгрөгийн орлоготой ажилласан байна. Өмнөх оны мөн үеэс үзэгчдын тоо 4.5 хувь, орлогын тоо 39.4  хувиар тус тус буурч, харин тоглолтын тоо  25.0 хувиар өсчээ.                    

Музей: 2.1 мянган үзмэрээр 1.4 мянган хүнд үйлчилж 699.0 мянган төгрөгийн орлоготой ажилласан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад үзэгчдийн тоо 2.0 дахин орлого нь 9.7 хувиар тус тус өсч харин үзмэрийн тоо адил түвшинд  байна.                 

Номын сан: Нийт 46.4 мянган номоор 10.6 мянган уншигчдад үйлчилсэн нь өмнөх оны мөн үеэс номын тоо 3.7 хувиар, уншигчдын тоо 39.5 хувиар өсчээ.

  I.7 Байгаль орчин:

 1.7.1 Газар өмчлөл:

Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр нийт 9.7 мянган иргэн газар өмчилж авахаар өргөдөл гаргаснаас 9.2 мянган иргэнд 828.05 га газар өмчлүүлэх шийдвэр гараад хэрэгжиж байна. Өмнөх оны мөн үеэс өргөдөл гаргасан иргэдийн тоо 0.5 мянга буюу 5.4 хувиар өсчээ. Шинээр 240 иргэн өргөдөл гаргаснаас Засаг даргын шийдвэр гарсан 80 иргэнд 8.81 га газрыг тус тус олгоод байна.

1.7.2 Ус цаг уур: Ус цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр: Долдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь нийт нутгаар 17-22 градус дулаан байдаг. Энэ сард агаарын дундаж температур зүүн хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

Уур амьсгалын дунджаар зүүн өмнөд хэсгээр 75-107 мм, бусад нутгаар 45-75 мм хүртэл бороо ордог.

 Энэ сард баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.                   Наймдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь нийт нутгаар 15-20 градус дулаан байдаг.  

Энэ сард нутгийн зүүн хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй. Уур амьсгалын дунджаар хур тунадас нийт нутгаар 42-70 мм ордог.

Энэ сард баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, Эрдэнэцагааны зүүн хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

I.8 Гэмт хэрэг

Эхний хагас жилд нийт 160 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 12 хүн нас барж, 96 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 14-өөр буурчээ.Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 265.0 сая төгрөгийн хохирол учирсны 76.3 хувийг нөхөн төлүүлсэн байна. Гэмт хэрэгт 157 хүн холбогдон сэжиглэгдсэний 34.4 хувь нь согтуугаар, 10.8 хувь нь бүлэглэнгээр хэрэг үйлджээ. Нийт 272 хүн эрүүлжигдсэн нь урьд оны мөн үеэс 7 хүн буюу 2.5 хувиар буурсан байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 48 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авхуулсан байна.Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 73.7 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 2.7 пунктээр буурсан байна.

II. Эдийн засгийн үзүүлэлт

  II.1 Мөнгө, банк, даатгал

 Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт, Капитал банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 104.2 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 4.8 тэрбум төгрөг буюу 4.8 хувиар, өмнөх оны мөн үеэс 11.2 тэрбум төгрөг буюу 11.9 хувиар тус тус өссөн байна. Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 47.5 тэрбум төгрөг болж оны эхнээс 0.4 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 5.3 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ. Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл эхний 6 сарын эцэст 2.8 тэрбум болж өмнөх сараас 0.3 тэрбум төгрөгөөр өсч, өмнөх оны мөн үеэс 1.6 тэрбум төгрөг буюу 130.9 хувиар өссөн. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 2.7 хувийг эзэлж байна.

Даатгал: Даатгалын байгууллагуудын хураамжийн орлого 276.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар буурсан байна. Нөхөн төлбөр 256 хүнд 40.8 сая төгрөг олгосны дотор авто тээврийн хэрэгсэлд 3.1 сая, жолоочийн хариуцлагад 25.7, иргэдийн эд хөрөнгөнд 0.9 сая, гэнэтийн осолд 6.3 сая, хөдөлмөрийн чадвар түр алдалт 4.1 сая, хүүхдийн гэнэтийн осолд 0.7 сая төгрөгийг тус тус олгожээ.

  II.2 Төрийн санхүү:

 Аймгийн төсвийн нийт орлого эхний 6 сард 24.5 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 0.8 тэрбум төгрөг буюу 3.2 хувиар буурч, төсвийн зарлага санхүүжилт 25.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 0.7 тэрбум төгрөг буюу 2.4 хувиар өсчээ.

Аймгийн нэгдсэн төсвийн 11.0 хувийг татварын орлого, 7.0 хувийг татварын бус орлого, 0.2 хувийг хөрөнгө борлуулсны орлого, 81.8 хувийг тусламжийн орлого эзэлж байна.

II.3 Төсөл хөтөлбөр: Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас эхний хагас жилд 116.5 сая төгрөгийн санхүүжилтийг 5 төрлийн төсөл хөтөлбөрт олгожээ.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хэмжээнд 6 иргэнд 24.0 сая төгрөг, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний хөтөлбөрийн хэмжээнд 4 иргэнд 7.5 сая төгрөг, жижиг зээлийг 4 иргэнд 27.5 сая төгрөг, нийтийг хамарсан ажлын зохион байгуулах хөтөлбөрийн хэмжээнд 131 иргэнд 35.0 сая төгрөг, хүнсний ногоо тариалах хөтөлбөрт 63 иргэнд 22.5 сая төгрөг, мөн 7 иргэнд  27.5 сая төгрөгийн жижиг зээлийг /нийтийн хоол, оёдол, модон эдлэл, үсчин, цагаан идээ/ үйлчилгээний чиглэлээр тус тус олгосон.

  II.3 Хэрэглээний үнийн индекс

 Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм. Хэрэглээний үнийн индекс 2017 оны 6 дугаар сард өмнөх сараас 0.2 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 4.1  хувь, жилийн эцсээс 4.0 хувиар тус тус өслөө. Ерөнхий индекс өмнөх жилийн эцсээс 4.0 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 5.6 хувь, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисийн бүлгийн үнэ 3.0 хувь, хувцас бөс барааны бүлгийн үнэ 0.7 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 3.6 хувь, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ 7.8 хувь, тээврийн бүлгийн үнэ 10.8 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.1 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 0.2 хувь, бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 2.0 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.

II.4 Хөдөө аж ахуй

Мал төллөлт төл бойжилт. Оны эхний төллөх насны хээлтэгч малын 85.4 хувь буюу 1.2 сая хээлтэгч эхний 6 сарын байдлаар төллөсөн байна. Таван төрлөөр нь авч үзвэл: эм хонь 87.2 хувь, эм ямаа 86.1 хувь, гүү 77.1 хувь, үнээ 75.4 хувь, ингэ 39.1 хувь тус тус төллөжээ.

Гарсан төлийн 99.4 хувь болох 1.2 сая төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 0.2 сая буюу 1.9 пунктээр буурсан байна.

Төл бойжилтыг төрлөөр нь авч үзвэл: Унага, тугал, хурга 99.5 хувь, ишиг 99.3 хувь, ботго 98.8 хувь байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс бүх төрөлдөө 0.7-2.3 пунктээр өссөн байна.       

Малын онд оролт: Том малын зүй бус хорогдол эхний 6 сард 10.6 мянган толгой болж, өмнөх оны мөн үеэс 172.4 мянган толгойгоор буюу 94.2 хувиар буурсан байна. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: тэмээ 15, адуу 0.3 мянга, үхэр 3.7 мянга, хонь 4.1 мянга, ямаа 2.5 мянган толгой байна. Малын нийт хорогдлын 38.5 хувийг ямаа эзэлж байна.

Аймгийн хэмжээнд хорогдсон бүх мал нь оны эхний малын 0.3 хувийг эзэлж байна. Нийт хорогдолд өвчнөөр хорогдсон мал 38.5 хувь буюу 4.1 мянган толгой болж, өмнөх оны мөн үеэс 6.9 дахин өсчээ.

Газар тариалан. Эхний 6 сарын байдлаар аймгийн хэмжээнд төмс 65.4 га, хүнсний ногоо 32.7 га, үр тариа 7.5 мянган га, тэжээлийн ургамал 40.0 га, техникийн ургамал 1.6 мянган га газарт тус тус тариалалт хийгээд байна.

Үр тариа 7.5 мянган га-д тариалснаас 7.2 мянган га-д улаан буудай, 0.3 мянган га-д овъёос тариалсан байна.

  II.5 Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 19.0 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2.7 тэрбум төгрөг буюу 16.2 хувиар өсчээ. Ангиллаар нь өмнөх оны мөн үетэй харьцуулан авч үзвэл: уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 16.9 тэрбум төгрөг болж 18.2 хувиар, цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 1.6 тэрбум төгрөг болж 8.1 хувиар тус тус өсч, харин  боловсруулах аж үйлдвэрийнх 461.6 сая төгрөг болж 14.2 хувиар буурлаа.

Оны үнээр 95.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 22.1 тэрбум төгрөг буюу 30.0 хувиар өссөн гүйцэтгэлтэй байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс хүрэн нүүрс, цахилгаан, хийжүүлсэн цэвэр ус, рашаан, монгол гутал, дээл тэрлэг, пальто, туурга, төрөл бүрийн модон эдлэл, гал зуух, хоолны төмөр эдлэл, гэр ахуйн төмөр эдлэл зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үеэс өссөн байна.

Description: Description: \\KHAD\Users\Public\2014 on_taniltsuulga\MCCT_Medeelel_Alban_toot_2013.12.13\Information logo\20.jpg II.6 Тээвэр, холбоо

 Тээвэр: Авто тээвэр бүхий байгууллагууд эхний 6 сард 87.8 мян.тн ачаа, давхардсан тоогоор 22.5 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 43.8 мян.тн буюу 33.3 хувиар буурч,  харин зорчигчдын тоо 4.1 мянган хүн буюу 22.3 хувиар өсчээ.

Авто тээврийн орлого 4.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 0.9 тэрбум төгрөг буюу 18.8 хувиар буурчээ.

Холбоо: Холбоо ашиглалтын орлого 310.3 сая төгрөгт хүрсний 55.9 сая төгрөг нь хүн амаас орсон байна. Өмнөх оны мөн үеэс холбооны орлого 52.9 сая төгрөг буюу 20.6 хувиар өсч, харин хүн амаас орох орлого 13.8 хувиар буурчээ. Телефон цэгийн тоо 556 болж, өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар буурлаа.

II.7 Барилга

Барилгын байгууллагууд эхний 6 сарын байдлаар нийт 1.9 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийжээ. Үүний 0.7 тэрбум төгрөг буюу 36.8 хувь нь аймгийн, 1.2 тэрбум төгрөг буюу 63.2 хувь нь гадны барилгын байгууллагууд тус тус хийж гүйцэтгэсэн байна.

 

 

 

 

 

         СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ СТАТИСТИКИЙН  

   ХЭЛТСИЙН ДАРГА                                   Т.ЭРДЭНЭБАТ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ
2017.08.23 ны байдлаар, төг
   Гурил Алтан тариа I   кг  

1233

  Элсэн чихэр   кг   2133
  Цагаан будаа   кг   2200
  Шингэн сүү   литр   1000
  Хонины мах   кг   5500
  Үхрийн мах   кг   6500
  Ямааны ястай мах   кг   4500
  Бензин А-80   литр   1630
  Бензин Ай-92   литр   1740
  Дизель түлш   литр   1870
  Цагаан ноолуур   кг   40000
  Бор ноолуур   кг   40000
 

  7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй 2013 2014 2015 2016 2017

  Ulaanbaatar Time