СҮХБААТАР АЙМГИЙН 1 ДҮГЭЭР САРЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА

Нийтэлсэн: 2017 он 02 сар 13. 18 цаг 16 минут

I. Нийгмийн үзүүлэлт

Description: \\DAVAA-PC\Users\Public\Documents\2014 ONII BULLETEN\logo\3.jpgI.1 Хүн ам

Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр 1 дүгээр сард 104 хүүхэд шинээр мэндэлж, 26 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 78 болж урьд оны мөн үеэс 17.9 хувь буюу 17 хүнээр буурлаа.

I.2 Хөдөлмөр

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2017 оны 1 дүгээр сарын эцэст 1091 болсны 513 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 780 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 21.9 хувь буюу 219 хүнээр буурч, 2016 оны 12 дугаар сарын эцсээс 2.5 хувь буюу 19 хүнээр өссөн байна.
     Энэ оны 1 дүгээр сарын байдлаар хөдөлмөрийн хэлтэст 148 иргэн шинээр бүртгүүлсний 46 иргэн ажилд зуучлагдан орсон байна.
    Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 66.5 хувь нь 15-34 насны залуучууд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 21.3 хувь нь дээд, 2.2 хувь нь тусгай дунд, 13.5 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 50.6 хувь нь бүрэн дунд, 9.5 хувь нь суурь, 1.9 хувь нь бага боловсролтой, 0.8 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

  I.3 Эрүүл мэнд

  Аймгийн хэмжээнд 1 дүгээр сарын байдлаар 29.3 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 77.6 хувиар өсч, 1.3 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 6.9 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 76.9 хувиар өссөн.
     
Түргэн тусламжийн дуудлага 1.9 мянган удаа гарсны 0.5 мянга буюу 26.3 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал алсын дуудлага 25 хувиар өссөн байна.
     
Аймгийн хэмжээнд 2017 оны 1 дүгээр сард 106 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 104 хүүхэд болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 14 буюу 11.7 хувь, хүүхдийн тоо 16 буюу 13.3 хувиар тус тус буурсан байна.
    
Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 1 дүгээр сард 92 болж, өмнөх оны мөн үеийнхээс 16 хүн буюу 21.1 хувиар өсөхөд бруцеллёз, заг, трихоминиаз, тэмбүү зэрэг өвчлөгчдийн тоо өссөн нь голлон нөлөөлсөн байна.

I.4 Гэмт хэрэг

Аймгийн хэмжээнд 2017 оны 1 дүгээр сард 30 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 5 хүн нас барж, 17 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 12-оор өссөн байна. Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 58.9 сая төгрөгийн хохирол учирсны 72.1 хувийг нөхөн төлүүлжээ.
      Гэмт хэрэгт 29 хүн холбогдон сэжиглэгдсэний 37.9 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ. Нийт 41 хүн эрүүлжигдсэн нь урьд оны мөн үетэй харьцуулахад адил түвшинд байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 2 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авхуулсан байна.
       
Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 80.0 хувьтай байна.

II. Эдийн засгийн үзүүлэлт

II.1 Мөнгө, банк:

Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт, Капитал банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 100.7 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 1.3 тэрбум төгрөг буюу 1.3 хувь, өмнөх оны мөн үеэс 5.0 тэрбум төгрөг буюу 5.2 хувиар тус тус өссөн байна.
       Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 41.0 тэрбум төгрөг болж оны эхнээс 6.1 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 9.4 тэрбум төгрөгөөр өсчээ.
        
Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл эхний 1 дүгээр сарын эцэст 4.1 тэрбум болж өмнөх сараас 1.3 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 2.6 тэрбум төгрөгөөр тус тус өссөн. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.1 хувийг эзэлж байна.

II.2 Төрийн санхүү:

Аймгийн төсвийн нийт орлого 1 дүгээр сард 3.7 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 0.1 тэрбум төгрөг буюу 3.3 хувиар өсч, төсвийн зарлага санхүүжилт 1.1 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2.1 тэрбум төгрөг буюу 34.6 хувиар  буурсан. Зарлага буурсан шалтгаан нь аймгийн төсвийг батлагдаагүй байгаатай холбоотой юм.
       
Аймгийн нэгдсэн төсвийн 7.9 хувийг татварын орлого, 1.8 хувийг татварын бус орлого, 0.9 хувийг хөрөнгийн орлого, 89.4 хувийг тусламжийн орлого эзэлж байна.

II.3 Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2017 оны 1 дүгээр сард өмнөх сараас 0.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 2.9 хувиар тус тус өслөө.
     
Ерөнхий индекс өмнөх сарынхаас 0.9 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 2.1 хувь, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисны бүлгийн үнэ 0.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.8 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны үнэ 2.3 хувь, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ 2.8 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн бүлгийн үнэ 0.1 хувь, бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 0.2 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.

II.4 ХӨДӨӨ АЖ АХУЙ

Малын онд оролт: Том малын зүй бус хорогдол 2017 оны 1 дүгээр сард 2.5 мянган толгой болж, өмнөх оны мөн үеэс 14.3 мянган толгой буюу 85.1 хувиар буурсан байна. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: адуу 34, үхэр 144, хонь 1.5 мянга, ямаа 841 толгой байна. Нийт хорогдсон малын 59.1 хувийг хонь, 33.7 хувийг ямаа эзэлж байна.
         
Аймгийн хэмжээнд өвчнөөр хорогдсон мал 2017 оны 1 дүгээр сард 771 толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 586 толгой буюу 4.2 дахин өссөн байна.

II.5 АЖ ҮЙЛДВЭР

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 4.3 тэрбум төгрөг болж өмнөх оноос 0.9 тэрбум төгрөг буюу 28.3 хувиар өсчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: боловсруулах аж үйлдвэрийнх 68.9 сая төгрөг буюу 60.0 хувиар буурч, харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 3.9 тэрбум төгрөг буюу 34.1 хувиар, цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 0.4 тэрбум төгрөг буюу 9.6 хувиар тус тус өссөн байна.
        
Оны үнээр 15.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оноос мөн үеэс 11.1 тэрбум төгрөгөөр дээгүүр гүйцэтгэлтэй байна.
        
Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс хүрэн нүүрс, цайрын баяжмал, дулаан, цахилгаан, нарийн боов, хийжүүлсэн цэвэр ус, хэрчсэн гурил, монгол гутал, дээлнээс бусад монгол хувцас, төрөл бүрийн модон эдлэл, гал зуух, хоолны төмөр эдлэл, гэр ахуйн төмөр эдлэл зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

        Сүхбаатар аймгийн нийгэм, эдийн засгийн 1 дүгээр танилцууллагыг эх хувиар нь татаж авах бол ЭНД дарна уу.

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ
СТАТИСТИКИЙН  ХЭЛТЭС

 


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ
2017.02.22 ны байдлаар, төг
   Гурил Алтан тариа I   кг  

1233

  Элсэн чихэр   кг   2267
  Цагаан будаа   кг   2100
  Шингэн сүү   литр   2200
  Хонины мах   кг   5500
  Үхрийн мах   кг   6000
  Ямааны ястай мах   кг   3500
  Бензин А-80   литр   1630
  Бензин Ай-92   литр   1740
  Дизель түлш   литр   1870
  Цагаан ноолуур   кг   50000
  Бор ноолуур   кг   50000
 

  7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй 2013 2014 2015 2016 2017

  Ulaanbaatar Time