МАЛ ТООЛЛОГЫН 2016 ОНЫ УРЬДЧИЛСАН ДҮН ГАРЛАА

Нийтэлсэн: 2016 он 12 сар 29. 03 цаг 14 минут

      Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2016 оны жилийн эцэст манай аймгийн мал сүргийн нийт дүн 3029.7 мянган толгойд хүрч, 2015 оныхоос 1.3 хувь буюу 40.7 мянгаар буурсан байна. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 274.6 мянга, үхэр 209.3 мянга, тэмээ 7.9 мянга, хонь 1541.6 мянга, ямаа 996.3 мянгад хүрч, 2015 оныхоос адуу 15.0 мянга, хонь 24.1 мянган толгойгоор өсч, тэмээн сүргийн тоо 437 толгой, үхэр 5.2 мянга, ямаа 79.7 мянган толгойгоор тус тус буурлаа.
      
Нийт мал сүргийн дотор адуу 9.1 хувь, үхэр 6.9 хувь, тэмээ 0.3 хувь, хонь 50.9 хувь, ямаа 32.9 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос хонь, адууны эзлэх хувь 0.6-1.7 пунктээр өсч, ямаа, үхэрийн эзлэх хувь 2.1-0.1 пунктээр буурч, харин тэмээний эзлэх хувьд өөрчлөлт орсонгүй.
     Мал тооллогын урьдчилсан дүнгээр Эрдэнэцагаан малаа 5 төрөл дээр, Асгат, Мөнххаан малаа 4 төрөл, Баруун-Урт, Дарьганга, Сүхбаатар, Түмэнцогт, Халзан сумд малаа 3 төрөл, Түвшинширээ, Уулбаян сумд 2 төрөл дээр, Наран сум 1 төрөл дээрээ өсгөж, Баяндэлгэр, Онгон сумдын мал 5 төрөл дээрээ буурсан байна.

      
Мал тооллогын урьдчилсан дүнгийн хэвлэлийн бага хурлын мэдээллийн татаж авна уу.


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2018 оны 5-р сарын 23-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1250
  Хонины мах, кг 7000
  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2100
  Цагаан будаа, кг 2350
  Шингэн сүү, л 1700
  Ноолуур, кг 90000
  Бензин, А-80 1683
  Бензин, А-92 1830
  Дизелийн түлш 2113

  7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй 2013 2014 2015 2016 2017 2018