АЙМГИЙН ТООЛЛОГЫН КОМИССЫН ГИШҮҮД СУМДАД ЖИЛИЙН ЭЦСИЙН ӨРХ, ХҮН АМ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТООЛЛОГЫН ХЯНАЛТААР АЖИЛЛАЖ БАЙНА.

Нийтэлсэн: 2016 он 12 сар 11. 19 цаг 16 минут

      Аймгийн комиссын анхдугаар хурлаас гарсан шийдвэрийн дагуу жилийн эцсийн өрх, хүн ам, хөдөө аж ахуйн тооллогын ажлаар сумдад мал тооллогын хяналт тавьж ажиллах  8 групп Аймгийн Засаг дарга бөгөөд мал тооллогын комиссын даргын баталсан удирдамж, хуваарийн дагуу  12 сарын 9-нөөс сумдад томилолтоор ажиллаж байна. Үүнд: Наран, Онгон, Дарьганга суманд Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Баасанжаваар ахлуулсан групп, Халзан Баяндэлгэр суманд Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Гэрэлбадрахаар ахлуулсан групп, Уулбаян, Түвшинширээ суманд статистикийн хэлтсийн дарга Т.Эрдэнэбатаар ахлуулсан групп, Мөнххаан, Түмэнцогт суманд Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Х.Энхбаяраар ахлуулсан групп, Асгат, Эрдэнэцагаан суманд Аймгийн Засаг даргын зөвлөх Д.Амарбаясгаланаар ахлуулсан групп, Сүхбаатар суманд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ш.Мандахнараар ахлуулсан групп,   Баруун-урт сумын хөдөөгийн багт Хүнс хөдөө аж ахуйн газрын даргаар Э.Өлзийтогтох, Мэргэжлийн хяналтын газрын орлогч дарга М.Чинбатаар ахлуулсан 2 групп тус тус ажиллаж байна. Тооллогын хяналтыг ийнхүү эрт тавьж эхэлж байгаа нь 2 талын ач холбогдолтой гэж тооллогын комиссынхон үзэж байна. Үүнд: Малын тооллогын групп ямар байдлаар хүн, малаа бүртгэж байгаа байдал, нөгөө талаас хэрвээ тооллогын групп очоогүй бол малчидад зар яаж хүрсэн байдал зэргийг урьдчилан хянахын зэрэгцээ явц байдалтай танилцаж заавар зөвлөгөөг өгч ажиллах юм. Мал тооллогын хяналтыг Онгон, Наран, Дарьганга суманд  хийж яваа группын газар дээрээс нь авсан мэдээллийн байдлыг харуулж байна


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2018 оны 5-р сарын 23-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1250
  Хонины мах, кг 7000
  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2100
  Цагаан будаа, кг 2350
  Шингэн сүү, л 1700
  Ноолуур, кг 90000
  Бензин, А-80 1683
  Бензин, А-92 1830
  Дизелийн түлш 2113

  7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй 2013 2014 2015 2016 2017 2018